Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 303/ШШ2025/00492

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *******,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Уртнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* нь миний бие 1967 онд Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн. Малын эмчээр хөнгөлөлттэй нөхлцлөөр тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай боллоо. 1987 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Өлзийт сумын Цэцэглэлт нэгдэлд зоотехникчээр, 1989 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нэгдлийн 2 дугаар хэсэгт малын бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож  өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 418 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 1987 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр тушаал, хөдөлмөрийн 163061 дугаартай дэвтрийн хуулбар, зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

2. Хүсэлт гаргагч ******* 1987 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 7 дугаар хэсэгт зоотехникчээр, мөн 1989 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Өлзийт сумын Бадарчийн цагааны эмчилгээ тэжээлийн цэгт малын бага эмчээр  тус  тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь 1987 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 7 дугаар хэсэгт зоотехникчээр, мөн 1989 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Өлзийт сумын Бадарчийн цагааны эмчилгээ тэжээлийн цэгт малын бага эмчээр ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан талаарх баримтыг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 418 дугаар лавлагаа, ажилд томилох тухай Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 1987 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр тушаал, ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн байдлыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн 163061 дугаартай дэвтрийн хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Мөн хүсэлт гаргагч ******* талаар 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр баталсан БНМАУ-ын Хүн амын регистрийн картын 029 дүгээр бүртгэлд: “ *******, ажилладаг байгууллага-Цэцэглэлт нэгдэл, эрхэлдэг ажил-зоотехникч, эрхэлж эхэлсэн он-1986 он, оршдог сум-Өлзийт” гэж тэмдэглэжээ.

5. Хүсэлт гаргагч ******* хөдөлмөрийн 163061 дугаартай дэвтрийг 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ХАА-н техникумаас нээж, захирал ******* гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан, хөдөлмөрийн дэвтэрт дурдагдсан овог, нэр, төрсөн он, боловсрол, мэргэжил зэрэг нь зөрүүгүй, тухайн хөдөлмөрийн дэвтэрт хүсэлт гаргагчийн сурч мэргэжил эзэмшсэн байдал болон ажиллаж байсан байсан байдлыг тэмдэглэн ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалын он, сар, өдөр, дугаар зэргийг бичиж, тухайн ажиллаж байсан газрын тамгыг дарж баталгаажуулсан байх тул хөдөлмөрийн 163061 дугаартай дэвтрийг нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

6. Мөн Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 418 дугаар лавлагаагаар хүсэлт гаргагч ******* 1989-1992 онуудад ажилласан байдлыг талаарх нотлох баримт гараагүй нь түүнийг Өлзийт сумын Бадарчийн цагааны эмчилгээ тэжээлийн цэгт малын бага эмчээр ажиллалаагүй гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд хүсэлт гаргагч нь бусад баримтаар ажилласан байдлаа нотлох үүргээ хэрэгжүүлсэн байна.

7. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч ******* ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1987 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 7 дугаар хэсэгт зоотехникчээр, мөн 1989 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Өлзийт сумын Бадарчийн цагааны эмчилгээ тэжээлийн цэгт малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

           6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* 1987 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 7 дугаар хэсэгт зоотехникчээр, мөн 1989 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Өлзийт сумын Бадарчийн цагааны эмчилгээ тэжээлийн цэгт малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.БАТЗАЯА