| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 191/2025/03140/И |
| Дугаар | 191/ШШ2025/05132 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/05132
| 2025 06 06 | 191/ШШ2025/05132 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: С тоотод оршин суух, ******* овогт ******* /РД:*******/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ******* миний бие 1987 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс Х сав угаагчаар түр ажилд орж 9 дүгээр сар хүртэл ажилласан. Улмаар 1988 онд бүрэн дунд сургуулиа төгсөөд, сувилагчийн 6 сарын курст суралцсан. Суралцаж байхдаа 1988 оны 6 дугаар сард сав угаагчаар ажиллаж байгаа 9 дүгээр сараас тус ******* сувилагчаар дэвшин ажилласан. Хөдөлмөрийн дэвтэрт 1988-1995 оны хооронд ажиллаж байсан талаар баримтыг шүүлгэхэд баримт огт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүй болоод байна. Иймд намайг 1987 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 10 дугаар системийн 3 дугаар ******* ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1987.06.01-ний өдрийн №8 дугаар ******* 10 дугаар системийн эрхлэгчийн ажилд түр авч ажиллуулах тухай тушаал, 1988.07.04-ний өдрийн №22 дугаар ******* харьяа ******* 10 дугаар системийн эрхлэгчийн ажлаас чөлөөлөх, түр хугацаагаар хүн авч ажиллуулах тухай тушаал, 1988.09.19-ний өдрийн №35 дугаар ******* харьяа ******* 10 дугаар системийн эрхлэгчийн дэвшүүлэн ажиллуулах түр хүн авч ажиллуулах тухай тушаал, 1991.06.03-ны өдрийн №09 дугаар Ажилчны дүүргийн 3 дугаар йн эрхлэгчийн зарим ажилчдад цалинтай чөлөө олгох ба ээлжийн амралт олгох тухай тушаал, 3 дугаар *******ын 1996 оны цалин тавьж олгох карт, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын 2025.04.03-ны өдрийн 177 дугаар тодорхойлолт, 2025.03.26-ны өдрийн №137 дугаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын тодорхойлолт, 2025.03.11-ний өдрийн №349 дугаар Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын тодорхойлолт, гэрч , нарын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, фото зургууд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
3. Шүүх өөрийн санаачилгаар Улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын Ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн архивын газар, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын архивын хэлтэс, Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас нотлох баримт бүрдүүлсэн байна.
Үндэслэх НЬ:
1. Хүсэлт гаргагч ******* овогт ******* /РД:*******/ нь 1987 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын Э.Х. газрын харьяа систем 10, 3 дугаар ******* сав угаагч, цэвэрлэгч, сувилагч, асрагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* нь хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон гарсан тушаал тодорхой бичигдээгүй, архиваас ажилд орсон гарсан тушаал олдохгүй байгаагаас ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нэхэмжлэгч *******ын ажиллаж байсан байдал тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:
3.1. *******ын 284523 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт:
Системийн эрхлэгчийн 1988.09.30-ны 35 тоот тушаалаар 1988.08.22-ны өдөр 3 дугаар ******* асрагчаар авч ажиллуулав,
Системийн эрхлэгчийн 1989.09.04-ний өдрийн 24 тоот тушаалаар 1989.09.04-ний өдөр тус ******* асрагчаар тасралтгүй ажиллаж байгаад йн сувилагчийн курст суралцаж төгсөөд ирсэн тул сувилагчаар дэвшүүлэн ажиллуулав гэх бичилтүүд хийгдсэн байна. /хх 4/
3.2. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газраас ирүүлсэн:
******* 10-р системийн эрхлэгчийн 1987.06.01-ний өдрийн ажилд түр авч ажиллуулах тухай тушаалд тус системийн 30-р йн сав угаагч Пүрэвсүрэнгийн акттай байгаа хугацаанд нь оронд нь 6-р сарын 08-ны өдрөөс *******ыг түр сав угаагчаар ... ажиллуулсугай гэжээ. / хх 51
Э.Х Газрын Харьяа 10 дугаар системийн эрхлэгчийн 1987.08.05-ны өдрийн 13 дугаар Ажилчдыг ажиллуулах түр ажилд авч ажиллуулах, чөлөөлөх тухай тушаалд ... 3-р ******* өвчтэй хүний оронд асрагчаас 15/YII -с ... түр хугацаагаар авч ажиллуулсугай ... гэжээ. /хх 52/
Э.Х Газрын Харьяа 10 дугаар системийн эрхлэгчийн 1988.09.19-ний өдрийн 55 дугаар Дэвшүүлэн ажиллуулах түр хүн авч ажиллуулах тухай тушаалд ... 3-р йн цагаан хэрэглэлийн угаагч овогтой 12/IX-ноос эхлэн асрагчаар дэвшүүлэн ажиллуулсугай ... гэжээ. /хх 53/
Улаанбаатар хотын Эрүүлийг хамгаалах газрын даргын 1989.08.01-ний өдрийн 59 дүгээр Ажилд томилох шилжүүлэх тухай тушаалын 2 дугаар хавсралт, Сувилагчийн 6 сарын курс төгссөн хүмүүсийн хуваарилалтад ... 9. ******* 3-р ******* сувилагч ... гэжээ. /хх 55/
Ажилчны дүүргийн 3 дугаар йн эрхлэгчийн 1991.06.03-ны өдрийн 09 дүгээр Зарим ажилчдад цалинтай чөлөө олгох ба ээлжийн амралт олгох тухай тушаалд ... сувилагч Даваадулам ... нарын 1991 оны ээлжийн амралтыг 6-р сарын 15-наас эхлэн 26 хоногоор бодож амралтын мөнгийг олгосугай ... гэжээ. /хх 56/
Мөн *******ын 3-р йн 1996 онд авсан хүснэгт авагдсан байна. /хх 57/
3.3. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн:
БНМАУ-н хүн амын регистрийн картад ******* нь 10 жилийн 35-р дунд сургуулийн 10 дугаар ангийн сурагч гэж 1988 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр бүртгүүлсэн байна. /хх 41/
Төрснийг бүртгэх анкетад ******* нь 3-р ******* сувилагчаар ажилладаг гэж 1991.10.17-ны өдөр бүртгүүлжээ. /хх 43/
Гэрлэснийг бүртгэх анкетад ******* нь 3-р ******* сувилагч ажилтай гэж 1990.10.07-ны өдөр бүртгүүлсэн байна. /хх 44/
3.4. Мөн нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан Э.Х Газрын Харьяа 10 дугаар системийн эрхлэгчийн 1988.07.04-ний өдрийн 22 дугаар Ажлаас чөлөөлөх түр хугацаагаар хүн авч ажиллуулах тухай тушаалд ... асрагчаар түр авч 1/YII-нttс эхлэн ажиллуулсугай ... гэжээ. /хх 25/
3.5. Шүүхэд гэрч ... Би 1985 онд Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургуульд сувилагчаар сурч төгсөөд 1985 оны 07 дугаар сард Улаанбаатар хотын Ажилчны район буюу 120 мянгатад байрлах, хүүхдийн 3 дугаар ******* сувилагчаар ажилд орсон. Намайг ажилд ороход зуны амралтаараа ээжтэйгээ ирж ажил хийдэг байсан. Олон дүү нартай айлын том охин гээд ажиллаж байгаад жинхэнэ ажилтнаар цалинжиж ажиллаж байсан. 1988 оны зун буюу 6, 7 сард ажилд орж ирсэн гэж санаж байна ... би 2008 оны намар 9,10 сард ажлаасаа гарсан. Тэр үед ******* ажиллаад үлдсэн, буцаад сургуулиа төгсөөд 2008 онд ирэхэд байж л байсан. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Хүүхдийн сувиллын буюу 3 дугаар 2012 оноос хойш байх, хувьчлагдсан байсан. Би сургуулиа төгссөн ч гэсэн ажлаараа орж гардаг байсан. Тэр үед ******* байсаар л байсан... гэх,
гэрч ... *******тай 1988 оны 06 дугаар сараас эхлээд 2000 оны 08 дугаар сар хүртэл хамт 120 мянгатын Эрүүлийг хамгаалах яамны 10 дугаар системийн 3 дугаар ******* хамт ажиллаж байсан. Би 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр асрагчаар ажилд орсон. ******* 1988 оны хавар сувилагч мэргэжлээр төгсөж ирээд сувилагчаар ажилд орж байсан... ******* байгууллага хувьчлагдах үеэр нь ажлаасаа гарсан. Наймаа хийгээд л явсан байх... гэх мэдүүлгийг тус тус өгсөн. Гэрч нарын мэдүүлэг нь тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар нотлогдож байна. /хх 14-15, 17
Дээрхээс нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэгч *******ын 10-р системийн 3-р ******* 1987 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 09 дүгээр сар хүртэл хугацаанд сав угаагчаар, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд асрагч, сувилагчаар тус тус ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгч ******* нь 1988 онд 10 жилийн 35-р дунд сургуулийн 10 дугаар ангийн сурагч байсан, тэрээр 1987 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс Хан-Уул дүүргийн 10 дугаар системийн 3 дугаар ******* сав угаагчаар түр ажилд орж 9 дүгээр сар хүртэл ажилласан гэх тайлбарыг гаргасан, мөн гэрч нар нь нэхэмжлэгчтэй 1988 оноос хамт ажиллаж эхэлсэн талаар мэдүүлсэн зэргээс дүгнэхэд нэхэмжлэгчийг 1987 оны 09 дүгээр сараас 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан гэж үзэх үндэслэлгүй, баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн хүсэлтээс 1987 оны 09 дүгээр сараас 1988 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд ажиллаж байсныг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135 дугаар зүйлийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан.
Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан баримтыг өөр аргаар олох боломжгүй болох нь Үндэсний төв архивын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 349 дугаар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 2025.03.26-ны өдрийн №137 дугаар тодорхойлолт, болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдсон болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт зааснаар ******* овогт ******* /РД:*******/-ын 10-р системийн 3-р ******* 1987 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 09 дүгээр сар хүртэл хугацаанд сав угаагчаар, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд асрагч, сувилагчаар тус тус ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1987 оны 09 дүгээр сараас 1988 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА