Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 303/ШШ2025/00584

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *******,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1970 онд Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн. Би одоо 55 настай бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилласан жил дутаж, шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 671, 672 дугаартай лавлагаанууд, мөн архивын тасгийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 752 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 28 дугаар тушаал, ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, *******гийн аймгийн аварга малчны үнэмлэх, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаар тодорхойлолт, Үндэсний төв архивын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 03-08/4692 дугаар лавлагаа, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтны 1712 дугаартай үнэмлэх, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч *******гийн 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянцагаан сумын Жаргалын замын нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1992 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянцагаан сумын Жаргалын замын нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь 1991 онд авч байсан цалинг болон 1986-1992 онуудад ажилласан талаарх баримт түүвэрлэсэн талаарх Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 671, 672 дугаартай лавлагаанууд, мөн архивын тасгийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 752 дугаар лавлагаа, илгээлтийн эзэд ажилд томилох тухай Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 28 дугаар тушаал, сар бүр авч байсан цалин хөлсийг тэмдэглэсэн ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хөдөө эцэг эхийн хамт байсан талаарх Үндэсний төв архивын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 03-08/4692 дугаар лавлагаа, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******, ******* нарын мэдүүлгүүд зэргээр тогтоогдож байна.

4. Харин хүсэлт гаргагч *******гийн 1992 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан талаарх баримт болон цалин архиваас гараагүй, бусад нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул дээрх хугацааг хэрэгсэхгүй болгов.

5. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч *******гийн ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

5. Иймд хүсэлт гаргагч *******гийн 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянцагаан сумын Жаргалын замын нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1992 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Билэгт овогт Сайнцогтын Дашцэрэнгийн 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянцагаан сумын Жаргалын замын нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1992 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА