| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00513/И |
| Дугаар | 303/ШШ2025/00585 |
| Огноо | 2025-08-12 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 303/ШШ2025/00585
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *******,
Хүсэлтийн шаардлага: Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* нь хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Би ******* 1994 оны 08 дугаар сарын 10-ны өдөр танилцаж, 1995 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс хамтран амьдарч эхэлсэн. 1997 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр охин *******, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр охин *******, 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүү ******* нар төрсөн. Би 50 нас хүрч өндөр настны тэтгэвэр тогтоолгох болсон тул ******* бид хоёрыг 1995 оноос 2025 оны 06 дугаар сар хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, нийгмийн даатгалын 0987934 дугаартай дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2166 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 103 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаартай тодорхойлолт, Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 03-04/4913 дугаар лавлагаа, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс олгосон малчны тодорхойлолт, мал тооллогын лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 03-04/5398 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 766 дугаар архивын лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
2. Хүсэлт гаргагч ******* нь ******* 1995 оноос 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий... үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох тул шүүх түүний хүсэлтийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж иргэний хэрэг үүсгэн хүлээн авчээ.
4. Хүсэлт гаргагч ******* нь Баянхонгор аймгийн Баянцагаан суманд оршин суудаг болох нь иргэний үнэмлэхийн хуулбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна.
5. Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
6. Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь ******* 1995 оноос эхлэн гэр бүл болж хамтран амьдарч байх хугацаанд 1997 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр охин *******, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр охин *******, 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ******* нар тус тус төрж аав Доржоор овоглосон, 1995-2024 оны хооронд өрхийн тэргүүн *******ийн нэр дээр малаа тоолуулж байсан, тус баримтны малчдын мэдээлэл хэсэгт *******, ******* нараар бүртгүүлж байсан, 2010 онд хүсэлт гаргагч ******* нь нөхөр ******* болон хүүхдүүдийн хамт нэг ам бүлд бүртгүүлсэн зэрэг нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, нийгмийн даатгалын 0987934 дугаартай дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2166 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 103 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаартай тодорхойлолт, Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 03-04/4913 дугаар лавлагаа, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс олгосон малчны тодорхойлолт, мал тооллогын лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 03-04/5398 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 766 дугаар архивын лавлагаа зэрэг бичгийн чанартай нотлох баримтуудаар тогтоогдож байна.
7. Хүсэлт гаргагч *******, гуравдагч этгээд ******* нарыг үр хүүхэд төрүүлэн өсгөж, мал маллан хамтран амьдарч байсан болох нь дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлт *******, гуравдагч этгээд ******* нарыг хамтын амьдралтай байжээ шүүх дүгнэв.
8. Иймд хүсэлт гаргагч *******ы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ******* 1995 оноос 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч *******ыг гуравдагч этгээд ******* 1995 оноос 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА