Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 303/ШШ2025/00503

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: *******,

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* нь ******* 2001 оноос одоог хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 Миний бие ******* нь ******* 2021 онд хамт амьдарч эхлэхдээ гэрлэсний бүртгэлд бүртгүүлж байсан. ******* анх 2000 онд танилцаж 2001 оноос 2002 он хүртэл хамтран амьдарч 2002 оны 10 дугаар сарын 14-ний өдөр том хүү ******* бидний ууган хүү болж төрсөн. 2 дахь хүү ******* нь 2007 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн. Одоогоор 2 хүүгийн хамтаар ам бүл дөрвүүлээ амьдарч байгаа. Иймд 2001 оноос одоог хүртэл ******* хамтран амьдарч байгааг тогтоож өгнө үү. Миний бие ******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй байгаа тул ******* хамтын амьдралтай байгаа нь үнэн болохыг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

1.2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* нь ******* анх 2001 оны 12 сараас хамтран амьдарсан. Баянговь сумын 1 дүгээр багт 2001 оноос хойш хамт амьдарч мал малладаг байсан. 2 хүүхэдтэй юм. 2024 онд Төв аймгийн Аргалант суманд шилжиж очсон. Нөхөр 2 хүүхдийн хамт амьдарч байгаа. Хамт амьдрах хугацаандаа хөдөө байдаг байсан учраас гэрлэлтээ батлуулж байгаагүй. нь тэтгэвэрт орох гээд 2021 онд 5 дугаар сард гэрлэлтээ батлуулж байсан гэв.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Төв аймгийн Аргалан сумын хөшөөт 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 39 дугаартай тодорхойлолт, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 352 дугаартай мал тооллогын мэдээллийн лавлагаа,  хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, ******* иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний гэрчилгээний хуулбар, нийгмийн даатгалын 1011411 дугаартай дэвтрийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Үндэсний төв архивын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03-08/2794 дугаартай лавлагаа, Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 658 дугаартай мал тооллогын мэдээллийн талаарх тодорхойлолт, түүний хавсралтууд, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн зөвлөмжийн хуудас, гэрэл зургууд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрч Ш.*******, *******, Ш.******* нарын мэдүүлгийг бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч ******* нь ******* 2001 оноос 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий... үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох тул шүүх түүний хүсэлтийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж иргэний хэрэг үүсгэн хүлээн авчээ.

4. Хүсэлт гаргагч ******* нь 2001 оноос 2022 он хүртэл Баянхонгор аймгийн Баянговь суманд оршин суудаг байсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна.

5. Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

6. Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь ******* 2001 оноос эхлэн гэр бүл болж хамтран амьдарч байх хугацаанд 2002 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ш.*******, 2007 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүү Ш.******* нар төрж, аав овоглосон, 2001-2021 оны хооронд өрхийн тэргүүн ******* нэр дээр малаа тоолуулж байсан, тус баримтын малчдын мэдээлэл хэсэгт , ******* нараар бүртгүүлж байсан болох нь Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 352 дугаартай мал тооллогын мэдээллийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 658 дугаартай мал тооллогын мэдээллийн талаарх тодорхойлолт, түүний хавсралтууд зэрэг бичгийн чанартай нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлээр “...Баянхонгор аймгийн Баянговь сумын Хэлтгий булаг, 1 дүгээр багийн Хөх толгойд оршин суугч өрхийн тэргүүн , эхнэр *******, охин , хүү Ш.*******т, ...” гэх Үндэсний төв архивын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03-08/2794 дугаартай лавлагаа авагджээ.

7. Хүсэлт гаргагч *******, гуравдагч этгээд нарыг үр хүүхэд төрүүлэн өсгөж, мал маллан хамтран амьдарч байсан болох нь дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлт гаргагч *******, гуравдагч этгээд нарыг хамтын амьдралтай байжээ шүүх дүгнэв.

8. Иймд хүсэлт гаргагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ******* 2001 оноос 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

9. Хүсэлт гаргагч ******* нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан  *******, нарыг 2001 оноос 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.БАТЗАЯА