2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/05549

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 20 191/ШШ2025/05549

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа би тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Д тоот хаягт оршин суух, ******* овогт Жамсранжавын Сүхцэрэн /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч байранд байрлах, ******* холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Сүхцэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2023.08.16-ны өдрөөс Дархан-Уул аймаг дахь ******* хэлтсийн хянан шалгагчийн албан тушаалд туршилтийн хугацаагаар анх томилогдож, 2023.12.13-ны өдрөөс Дархан-Уул аймаг дахь ******* хэлтсийн хянан шалгагч мэргэжилтний албан тушаалд жинхлэн томилогдож, 2024.11.28-ны өдөр хүртэл ямар нэгэн зөрчил, дутагдалгүйгээр, тогтвор суурьшилтай, чин үнэнчээр ажиллаж ирсэн. Гэтэл ******* ерөнхийлөгчийн 2024.11.28-ны өдрийн Б-670 дугаартай ******* хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 8.2.2, 12.1.9, 12.3, 12.3.2 дахь заалт, ******* ерөнхийлөгчийн 2024.11.11-ний өдрийн А-268 тоот тушаалыг тус тус үндэслэн намайг, ... мэргэжил боловсролын түвшин ******* хянан шалгагч-мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтын шаардлагыг хангахгүй болох нь Дотоод аудитын газрын хяналт шалгалтаар тогтоогдсон... гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Уг тушаал түүний үндэслэлийг миний бие огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба ******* хянан шалгагч-мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтын 3-т албан тушаалд тавигдах тусгай шаардлага хэсэгт Боловсрол- баклавраас доошгүй зэрэгтэй, мэргэжил эдийн засагч, санхүүч, нягтлан бодогч, эрх зүйч, программ зохиогч буюу мэдээлэл технологийн мэргэжилтэн байх шаардлагыг бүрэн хангаж байгаа болно. Харин тушаалын үндэслэлд дурдсан асуудал нь намайг ажилд томилогдсоноос хойш яригдаж байгаагүй, надад хэлж сануулж байгаагүй хэрнээ байгууллагын Дотоод аудитын газрын хяналт шалтгалтын явцад миний Санхүү, эдийн Засгийн их сургуулийг 1998.02.07-ны өдөр бизнес судлаач, эдийн засаг мэргэжлээр, дээд боловсрол эзэмшиж төгссөн дипломыг бакалавр зэрэг олгосон диплом биш гэж үзээд байгаагаас үүдэлтэй. Уг асуудлын талаар миний бие тухайн үед тайлбар хэлэх гэсэн боловч надаас огт тайлбар сонсоогүй ба 1998 оноос өмнөх бүх Санхүү, эдийн засгийн их сургуулийн төгсөгчдийн диплом нь ийм бичиглэлтэй олгогдсон байдаг, үүнийг төгсссөн сургуульдаа хүсэлт гаргаад өөрчлөлт хийлгэх боломжтой, диплом дээрх дээд боловсрол эзэмшсэн гэсэн нь одоогийн бакалавр зэрэг олгосонтой ижил агуулгатай, энэ нь намайг эдийн засагч, бизнес судлаач мэргэжил, мэргэшил эзэмшээгүй гэсэн үг биш ба одоогийн дээд боловсролын тогтолцоогоор бол дээд боловсролын хамгийн бага зэрэг нь бакалавр зэрэг тул намайг бакалавр зэргийг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй. Тодруулбал 1998 оноос өмнө бакалавр зэргийг аль ч сургууль олгодоггүй байж байгаад олон улсын жишигт нийцүүлж, боловсролын хөтөлбөр, системд өөрчлөлт орсонтой холбоотойгоор мэргэжил эзэмшиж, сургууль төгсөх бүрт автоматаар дагалдуулан бакалавр зэргийг олгож эхэлсэн. Мөн нөгөө талаасаа миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэж заалтыг баримталсан байх боловч намайг ажилд орсоноос хойш одоог хүртэл нэг ч удаа надад ийм асуудалтай байна гэж хэлж байгаагүй бөгөөд дээрх хуульд зааснаар надад энэ боломжийг олгоогүй тул энэ хуулийг зөрчиж байна. Тушаалд мөн ******* ерөнхийлөгчийн 2024.11.11-ний өдрийн А-268 тоот тушаалыг үндэслэсэн гэх боловч уг тушаалыг надад танилцуулаагүй, мэдэгдээгүй тул миний бие ямар агуулгатай тушаал болохыг мэдэхгүй боловч хуулийн дээрх зохицуулалтаас давсан хүчинтэй байгууллагын даргын тушаал гэж байхгүй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Ж.Сүхцэрэн намайг урьд эрхэлж байсан Дархан-Уул аймаг дахь ******* хэлтсийн хянан шалгагч-мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд хянагдаж байгаа ******* нэхэмжлэлтэй, ******* холбогдох Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие дараах хүсэлтийг гаргаж байна. Уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч зүгээс нэхэмжлэгчийн гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох тухай эхний шаардлагыг биелүүлж, ерөнхийлөгчийн 2025.06.16-ны өдрийн 6-355 дугаар тушаалаар, нэхэмжлэгч Дархан-Уул аймаг дахь хэлтсийн хянан шапгагч-мэргэжилтний албан тушаалд 2025.06.19-ний өдрөөс эхлэн эгүүлэн томилж, энэ өдрөөс эхлэн нэхэмжлэгч нь ажилдаа орсон болно. Иймээс нэхэмжлэгчийн хувьд үлдэх нэхэмжлэлийн шаардпагууд болох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудаасаа бүхэлд нь татгалзах хүсэлтээ итгэмжлэгдсэн төлөөлөгч надад илэрхийлсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэгчээс надад олгосон итгэмжлэл болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудаас бүхэлд нь татгалзаж байна. Иймд уг иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Сүхцэрэн нь ******* холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед нэхэмжлэлээс татгалзах эрхтэй ба нэхэмжлэгчийн итгэмжллэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтийг бичгээр гаргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно гэж, 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж зохицуулсан.

 

Иймд хүсэлтийг хүлээн авч, хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгч ээс төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж түүнд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА