Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 303/ШШ2025/00504

 

     

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

ЩБаянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  *******,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн. 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч ажиллаж байсан хугацааг шүүхээр тогтоолгох шаардлага гарсан. 1988 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс Баянхонгор аймаг дахь Геологи-Гидргелогийн 3 дугаар ангид өрмийн 3 дугаар зэргийн ажилчин, тус ажлаас 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Тээврийн удирдах газрын манаачаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 674 дугаартай лавлагаа, Баянхонгор аймаг дахь Геологи-гидрогеологийн эксцедицийн даргын 1988 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаартай тушаал, мөн даргын 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 13, 11, 12 дугаартай тушаал, Баянхонгор аймгийн Тээврийн удирдах газрын даргын 1990 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 14 дугаартай тушаал, мөн газрын даргын 1991 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаартай тушаал, 007880 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

2. Хүсэлт гаргагч ******* 1988 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Баянхонгор аймаг дахь Геологи-Гидргелогийн 3 дугаар ангид өрмийн 3 дугаар зэргийн ажилчнаар, 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Тээврийн удирдах газрын манаачаар тус тус ажиллаж байсан байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь 1988 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Баянхонгор аймаг дахь Геологи-Гидргелогийн 3 дугаар ангид өрмийн 3 дугаар зэргийн ажилчнаар ажиллаж байсан  болох нь Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 674 дугаартай лавлагаа, Баянхонгор аймаг дахь Геологи-гидрогеологийн эксцедицийн даргын 1988 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаартай тушаал, мөн даргын 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 13, 11, 12 дугаартай тушаал, 007880 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар,

1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Тээврийн удирдах газрын манаачаар ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан талаарх баримтыг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 674 дугаартай лавлагаа, Баянхонгор аймгийн Тээврийн удирдах газрын даргын 1990 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 14 дугаартай тушаал, мөн газрын даргын 1991 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаартай тушаал, 007880 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдож байна.

4. Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч ******* ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1988 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс Баянхонгор аймаг дахь Геологи-Гидргелогийн 3 дугаар ангид өрмийн 3 дугаар зэргийн ажилчин, тус ажлаас 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Тээврийн удирдах газрын манаачаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож шийдвэрлэлээ.

           6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт ******* 1988 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс Баянхонгор аймаг дахь Геологи-Гидргелогийн 3 дугаар ангид өрмийн 3 дугаар зэргийн ажилчин, тус ажлаас 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Тээврийн удирдах газрын манаачаар ажиллаж байсан байдлыг тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.БАТЗАЯА