Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 303/ШШ2025/00586

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *******,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1975 онд Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн. Одоо 50 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл бичиг баримтын зөрчил гарч, шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний 1991 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Мөн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 417, 418 дугаар лавлагаанууд, Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам ХК-ийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр тушаал, түүний хавсралт, мөн компанийн захирлын 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тушаал, түүний хавсралт, зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч *******ийн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Богд сумын Сүхбаатарын зам хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1991 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Богд сумын Сүхбаатарын зам хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан болох нь түүний1991-1992 онуудад мал тоолуулсан талаарх болон ажиллаж байсан талаарх баримтыг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 417, 418 дугаар лавлагаанууд, ажилд томилох болон ажлаас чөлөөлсөн талаарх Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам ХК-ийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр тушаал, түүний хавсралт, мөн компанийн захирлын 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тушаал, түүний хавсралт, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Х *******, ******* нарын мэдүүлгүүд зэргээр тогтоогдож байна.

4. Харин хүсэлт гаргагч *******ийн 1991 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан талаарх баримт болон цалин архиваас гараагүй, бусад нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул дээрх хугацааг хэрэгсэхгүй болгов.

5. Иймд хүсэлт гаргагч *******ийн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Богд сумын Сүхбаатарын зам хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1991 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *******ийн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Богд сумын Сүхбаатарын зам хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1991 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА