Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 303/ШШ2025/00530

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,

Хариуцагч: ******* холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.

            Нэхэмжлэгч ******* нь өөрийн  эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул хуульд зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие ******* нь 2009 онд ханиа бурхан болсноос хойш гурван хүүхдийн хамт амьдарч байгаад 2012 онд ******* танилцаад 2014 оноос хамтран амьдарсан ба 2014 оны 04 сарын 25-ны өдөр хүү ******* төрсөн. ******* Сум дундын ойн ангид ойжуулагчаар ажилладаг ба би хувиараа Алфа Үр ХХК-д тогоочоор ажилладаг. Бидний хувьд эхний үед ойлголцоод амьдардаг байсан ба сүүлийн үед ******* нь миний өмнөх амьдрал, үр хүүхдээр минь дайруулаад элдэв үгээр доромжлон, хэл үгээр идэх нь үнэхээр тэвчишгүй. Одоо хүүхдүүд том болоод үглэж доромжлохыг нь тэвчихээ болиод том хүүхдүүд өөр газар амьдармаар байна, явлаа гэх болсон. Хүүхдүүдээ аргадах, энэ хүнийг гуйх, амьдрал үнэхээр хэцүү байна. ******* нь долоо хоногийн 6 өдөрт нь согтуу. Биед гар хүрээд зодох нь гайгүй ч хэл ам, доромжлох нь хүн тэсэж хамт амьдрах боломжгүй. Гэр бүлийн батлах байхгүй болохоор бичиг баримтаар салах арга байхгүй, гэрээсээ яв гээд явуулах боловч ажил, гэрээр дураараа орж гараад ирээд дарамтлаад байдаг. Сэтгэл санааны хүнд дарамтад амьдрах хэцүү байна. Иймээс энэ хүнийг манай гэрээр эргэлдэхгүй хол амьдрахыг даалган, хүү ******* миний асрамжид үлдээн, эцэг ******* хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргасан байна. Үүнд:

2013 онд ******* гэр бүл болж, хүү ******* төрсөн.******* нь урьд нь  2 нөхөртэй сууж салсан. Нөхөр нь нас барсан гэдэг нь худлаа. Би хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзаж байна. Учир нь миний цалингийн зээл болон тэтгэврийн зээлийг тултал нь аваад хэрэглэсэн. Би 2 банкинд сая төгрөг төлдөг. ******* надаас өөр хүнтэй болсон сурагтай байсан. Бүх эд зүйл болон машинаа өөрийн нэр дээр болгосон. Надад өөрийн мэдлийн нэг ч эд хөрөнгө байдаггүй. Би 3 сар гадуур ажил болон айлаар амьдарч байсан гэжээ.

4. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 9/324 дугаартай тодорхойлолт, Баянхонгор аймгийн Эрдэнэ мандал сургуулийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 122 дугаартай тодорхойлолт, хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг тус тус гаргаж өгсөн байна.

Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хариуцагч ******* нь хүүхдийн тэтгэлэг төлөхгүй талаар шүүхэд тайлбар гаргасан ч хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа талаар шүүх хуралдаанд тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

4. Учир нь: Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2012 онд танилцаж, 2014 оноос хойш хамтран амьдарч байгаад 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүү ******* төрүүлсэн, хүү *******т нь эхийн асрамжид эрүүл энх өсөж байгаа болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 9/324 дугаартай тодорхойлолт, Баянхонгор аймгийн Эрдэнэ мандал ахлах сургуулийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 122 дугаартай тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаангүй байна.

5. Зохигч нь хуульд зааснаар иргэний бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Мөнх-Итгэл эцэг ******* нь овоглон иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, төрсний гэрчилгээг авчээ.

6. Хариуцагч ******* нь хүү ******* тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх талаар шүүх хуралдаанд тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тул 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Мөнх-Итгэл эх ******* асрамжид үлдээж, эцэг ******* тэтгэлэн гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

7. 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү *******т 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг ******* сар бүр тэжээн тэтгүүлж шийдвэрлэлээ.

8. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй тул хүү *******т нь хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээс эцэг *******, эх ******* нар чөлөөлөгдөхгүй болно.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,827 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* 61,827 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү *******т эх ******* асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү ******* 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг ******* сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,827 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* 61,827 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* олгосугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Г.БАТЗАЯА