Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/43

 

 

 

 

 

  2024        06        12                                        2024/ДШМ/43

 

Л.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Э.У, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ц,

Нарийн бичгийн дарга: М.М нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/114 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Л.Бд  холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Лгийн Б, .....оны ..... дугаар сарын ....-ний өдөр Хөвсгөл аймгийн Усуманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн У сумын ... дугаар багийн ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай  /регистрийн дугаар ................./.

Шүүгдэгч Л.Б нь Хөвсгөл аймгийн О сумын "О-Г" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа өөрийн нэр дээрх зах зээлийн ханшаар 27,000,000 төгрөгийн үнэ бүхий Daewoo маркийн 000ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “О-Г" ХХК-д 40,000,000 төгрөгөөр худалдах гэрээг “О баян булаг” ХХК-ийн захирал А.Мтэй байгуулж “О Г” ХХК-аас 000оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 000 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд   нийт   39,000,000   төгрөгийг   гаргуулан   авч,   тус   компанид  12,000,000

төгрөгийн хохирол учруулж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/114 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Боржигон овогт Лгийн Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдпаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Лгийн Быг нийтийн албанд томилогдох эрхийг 3 ( гурав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн У сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Л.Быг Хөвсгөл аймгийн У сумаас гадагш зорчих эрхийг 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Л.Бд тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Л.Баас 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгийг гаргуулж “О-Г” ХХК /4128141/-д олгож, шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ц давж заалдах гомдолдоо: “.....Анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолыг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой , ойлгомжтой, эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлага хангаагүй. Нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

...1.Шүүхийн шийтгэх тогтоолд дурьдсанаар “А.Мий компаниар дамжуулан төсвийн мөнгөнөөс Л.Б хувьдаа завшсан” гэх боловч уг мөнгийг шүүгдэгч Л.Б  авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, харин А.М нь уг мөнгийг өөртөө авсан нь “түүний эзэмшлийн компаний дансанд “О Г ХХК”-аас шилжүүлсэн мөнгөн дүнгээр нотлогдож, компанид машинаа зарсан хүний өмнөөс эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн мэт дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Лхагва-Эрдэнийн “О Г” ХХК-ний данснаас “О Баян булаг” ХХК-руу 39 сая шилжүүлсэн. Зөрүү 12,000,000 сая төгрөгийг нэхэмжилж байна” гэж мэдүүлсэн нь тухайн компаниас нэхэмжилж байгаагаар ойлгогдож байна.

2.Л.Бын нэр дээр уг тээврийн хэрэгсэл байсан боловч өмчлөлдөө авсан хугацаа нь А.Мийн худалдан авсан тээврийн хэрэгслийг түр хугацаагаар буюу өөрийн нэр шилжүүлж компанидаа шилжүүлсэн нь авто тээврийн төвийн баримтаар харагддаг. Яг шүүгдэгч Л.Бын өмчлөл эзэмшилд байсан болох нь хангалттай тогтоогдоогүй. Энэ талаар шалгаагүй.

3.Шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн, энэ нь хуульд заасан шаардлага хангасан шинжээчийн дүгнэлт байгаагүй, хэт хуучирсан буюу 5 жилийн өмнөх машины үнэлгээг тухайн үеийн бусад машины зах зээлийн үнэлгээгээр тооцож гаргах нь хуульд нийцсэн дүгнэлт биш...

4.Гэрээ байгуулсан хүн нь А.М, гэрээний үнийн дүнг “О Баян булаг” ХХК-ний дансанд шилжүүлсэн, тэр үед 38 сая төгрөг байсан машин үнэлгээгээр хэрхэн 27 сая болов эдгээр үйл баримтууд Л.Быг гэм буруутайд тооцоход эргэлзээтэй гэж үзэхээр байна.

5.Л.Быг нийтийн албан тушаалтан мөн эсэх талаар тодорхойлсон албан ёсны буюу баталгаатай, зохих байгууллагаас гаргаж өгсөн албан тушаалын тодорхойлолт хэрэгт авагдаагүй, нийтийн албан тушаалтан мөн эсэх нь тодорхойгүй.

6.Ял шийтгэлийн тухайд зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь Л.Бын эрх зүйн байдлыг хэт дордуулсан ба тэрээр бусад орон нутгаар наймаа арилжаа хийж,  амьдралын  эх  үүсвэр  болгодог  тул  энэ талаар  давж заалдах  шатны  шүүх

 

хуралдаанд холбогдох тайлбарыг хэлэх болно. Анхан шатны шүүх нь хэрэгт бодит, үнэн дүгнэлт хийсэнгүй, нотлох баримтуудыг эргэлзээгүйгээр үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатанд буцаан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Гомдлоо дэмжиж байна, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Л.Б нь Хөвсгөл аймгийн О сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг "О-Г" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа өөрийн нэр дээрх зах зээлийн ханшаар 27,000,000 төгрөгийн үнэ бүхий Daewoo маркийн 000ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “О-Г" ХХК-д 40,000,000 төгрөгөөр худалдах гэрээг 000оны 02 дугаар сарын 19-ний өдөр “О баян булаг” ХХК-ийн захирал А.Мтэй байгуулж “О Г” ХХК-аас 000оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 000 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 39,000,000 төгрөгийг гаргуулан авч тус компанид 12,000,000 төгрөгийн хохирол учруулж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийг хянан  шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ.

Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх  үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Учир нь:

1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн тайлбар, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  3.1.4, 4 дүгээр зүйлийн  4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “Нийтийн албан тушаалтан”-д  “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан;” хамаарахаар  тус тус зохицуулсан.

“О Г”  ХХК нь орон нутгийн өмчит хуулийн этгээд байх ба  Л.Б тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон  тул түүнийг нийтийн албан тушаалтан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

2.Шүүгдэгч Л.Б нь зохих журмын дагуу худалдан авах ажиллагаа зохион байгуулахгүйгээр гүйцэтгэх захирлаар нь ажилладаг "О-Г" ХХК-даа өөрийн өмчлөлийн Daewoo маркийн 000ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг  худалджээ. Ингэхдээ “О баян булаг” ХХК-ийн захирал А.Мтэй гэрээ байгуулах замаар уг тээврийн хэрэгслийг худалдаж “О Г” ХХК-аас 000оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 000 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 39,000,000 төгрөгийг шилжүүлүүлэн авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгдэгчийн үйлдэл ”Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдпаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийн шинжийг хангасан талаарх дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзнэ.

3.Дээрх тээврийн хэрэгсэл шүүгдэгчийнх болох нь тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 135-136-р хуудас/ болон хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцагдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул энэ байдлыг дахин тодруулах,  шалгах шаардлагагүй.

4.Шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргаж, Daewoo маркийн 000ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээг  000 оны 1 дүгээр сар, 000оны 02 дугаар сарын 19-ний байдлаар тогтоосныг буруутган дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.

5.Шүүгдэгч Л.Бын  эрхэлж байсан орон нутгийн өмчит “О Г”  ХХК-ны  гүйцэтгэх  захирлын  албан  тушаал  холбогдох  хууль  /дээр дурдсан/-д зааснаар

 

“нийтийн албан тушаалтан”-д хамаарах тул энэ байдлыг ямар нэгэн байгууллага, албан тушаалтнаар тодорхойлуулах,  тодорхойлолт гаргуулах шаардлагагүй.

6.Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, түүний үйлдлийн шинжид үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээрр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж,  шүүгдэгчид  хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан байх ба шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хэт дордуулсан гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй болно.

7.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-т заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх шаардлага хангасан, мөн хуулийн 36.6-36.8-д заасан шийтгэх тогтоолд тусгавал зохих зүйлийг тусгасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2024ШЗ/114 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАЯРХҮҮ                                                       

                                 ШҮҮГЧИД                              Л.ЭРДЭНЭБАТ                                                   

                                                                     Б.СОСОРБАРАМ