| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00494/И |
| Дугаар | 304/ШШ2025/00480 |
| Огноо | 2025-08-21 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 304/ШШ2025/00480
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Хүсэлт гаргагч: Т.О*******ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай 304/2025/00494/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Т.О*******,
Гуравдагч этгээд З.Т*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.О******* нь үрчлэлт хүчингүйд тооцуулахаар хүсэлт гаргаж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Би хүүгээ 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өд******* хүүгээ т*******үүлсэн. Оюутан байсан учраас хүүгээ аав, ээждээ үрчлүүлсэн. Одоо би гэр бүлтэй болж гурван хүүхэд нөхрийн хамт амьдарч байна. Хүүгийнхээ ирээдүйг бодож цаашид нөх******* Б*******оор хүүгээ овоглож, гурван дүүтэйгээ нэг овогтой байлгахыг хүсэж байна. З.Т******* нь миний аав бөгөөд Булган аймгийн С******* сумын ... дугаар багт оршин суудаг. Манай аав, ээж 6 хүүхэдтэй миний хүү 7 дахь хүүхэд нь болж байгаа юм. Миний аав, ээж өнд******* настай хүмүүс тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд З.Т******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: гэв.
2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар/хэргийн 3-р хуудас/,
-Булган аймгийн С******* сумын ...... багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 05/31 дугаар тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/,
- Булган аймгийн С******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 17 дугаар тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/,
-Булган аймгийн С******* сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 27 дугаартай тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/,
-З.Т*******ийн хүсэлт /хэргийн 7-р хуудас/,
-З.Т*******, Д.Н******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 8-р хуудас/,
-Б.Б*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 9-р хуудас/,
-Т.Б*******ын т*******сний гэрчилгээний хуулбар /хэргийн 10-р хуудас/,
-Т.Б*******ын үрчилсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 11-р хуудас/,
-Т.Б*******ын хүсэлт /хэргийн 12-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн Шүүхийн шийдвэрээр бусдад төлб*******гүй эсэх тодорхойлолт /хэргийн 13-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /хэргийн 14-р хуудас/,
-Б.Б*******ын Шүүхийн шийдвэрээр бусдад төлб*******гүй эсэх тодорхойлолт /хэргийн 15-р хуудас/,
-Б.Б*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /хэргийн 16-р хуудас/,
3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Д.Н*******, Б.Б******* нараас мэдүүлгийг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Хүсэлт гаргагч нь Улаанбаатар хотод оюутан болж суралцаж байсан тул ө*******ийн аав З.Т*******д 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өд******* т*******сөн хүү Т.Б*******ыг үрчлүүлсэн. Одоо гэр бүлтэй болж С******* сумандаа амьдарч байгаа тул хүүгээ авах хүсэлттэй байна гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өд******* хүү Т.Б******* т*******сөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан т*******сний гэрчилгээний хуулбар, хүүхэд үрчлэхийн өмнө болон үрчилсний дараах бүртгэл зэргээр тогтоогдож байна.
Хүсэлт гаргагчийн хүсэлтээр 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өд******* хүү Т*******ийн Б*******ыг З*******н Т*******д үрчлүүлсэн болох нь Булган аймгийн С******* сумын Засаг даргын 2011 оны .... дугаар сарын ....-ний өдрийн .......... дугаартай Үрчлэлтийг зөвшө*******өх тухай захирамж, Т.Б*******ын т*******сний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүүхэд үрчлэхийн өмнө болон үрчилсний дараах бүртгэл зэргээр тогтоогдож байна.
Гуравдагч этгээд З.Т******* нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, хүсэлтийн шаардлагыг дэмжсэн тайлбар гаргасан байна.
Хүү Т.Б******* нь эцэг, эхийн хамт амьдарч байгаа болох нь хүсэлт гаргагч болон гуравдагч этгээдийн тайлбар, гэрч нарын мэдүүлгээр зэргээр тогтоогдож байна.
Гэрч Д.Н******* нь Миний хүү Т.Б******* нь гэртээ гарсан юм. 2011 оны 01 дүгээр сарын 30-ны өд******* т*******сөн. Охин Т.О*******ийг гэртээ хүүхэд т*******үүлсэн учраас хожим айлын бэр болж очиход хэцүү байх болов уу гээд бид хоёр үрчилж авсан. Би 6 хүүхэд т*******үүлсэн. Б******* нь миний 7 дахь хүү. Нөх******* бид хоёр өнд******* настай болж байгаа учраас аав, ээж дээрээ байсан дээр байх гэж бодсон. Одоо аав, ээж дээрээ байдаг гэх мэдүүлэг,
-гэрч Б******* нь Би Т.О*******тэй 2016 онд гэр бүл болсон. Бид хоёр 3 хүүхэдтэй. Том хүүгээ ө*******сөд дээрээ авч, ө*******ө*******өө овоглох хүсэлтэй байна. Мөн өвөө, эмээ нь өнд******* настай болж байна. Зун бид хоёр дээр ирээд хичээлдээ орохоороо эмээ, өвөө дээрээ байдаг. Манайх малчин хөдөө байдаг тул ирж очоод байж байдаг гэх мэдүүлгийг шүүхэд өгсөн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хүүхэд ө*******өө ээж, аавтайгаа хамт амьдрахыг хүсэж байгаа байдал зэргийг харгалзан үзээд Булган аймгийн С******* сумын Засаг даргын 2011 оны ..... дугаар сарын .........ний өдрийн ....... дугаартай Үрчлэлтийг зөвшө*******өх тухай захирамжийг хүчингүйд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар хүүхдийн асрамжийн асуудлыг шүүх шийдвэрлэх журамтай. 2011 оны 01 дүгээр сарын 30-ны өд******* т*******сөн хүү Т*******ийн Б*******ын өсөж хүмүүжих ахуй нөхцөлийн болон хайр халамж шаардагдах онцлог, хүүдхүүдийн нас, ээнэгшсэн, дассан нөхцөл байдал зэргийг харгалзан эх Т.О*******ийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
5.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Т*******ийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3 дахь заалт, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь заалтад зааснаар С******* сумын Засаг даргын 2011 оны ..... дугаар сарын .........ний өдрийн ....... дугаартай Үрчлэлтийг зөвшө*******өх тухай захирамжийг хүчингүйд тооцсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар 2011 оны 01 дүгээр сарын 30-ны өд******* т*******сөн хүү Т*******ийн Б*******ыг эх Т*******ийн О*******ийн асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Т*******ийн санд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнг*******снөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг ө*******өө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ