Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 304/ШШ2025/00484

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: Б.М*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  М.Л*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 5,100,000 /таван сая нэг зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Хариуцагч М.Л******* нь 5,100,000 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.М******* нь хариуцагч М.Л*******д холбогдуулан 5,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч 5,100,000 төгрөгийг төлж барагдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тайлбарыг ирүүлсэн байна.

Уг тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Б.М*******ын нэхэмжлэлтэй, М.Л*******д холбогдох, 5,100,000 /таван сая нэг зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,550 /ерэн зургаан мянга таван зуун тавь/ төгрөгөөс 48,275 /дөчин найман мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 48,275 /дөчин найман мянга хоёр зуун далан тав/ төгрөг, хариуцагч М.Л*******гээс 48,275 /дөчин найман мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ