Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2024/ДШМ/44

 

О.Сд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам  Л.Эрдэнэбат, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Б.Т, 

Шүүгдэгч: О.С /цахимаар/

Нарийн бичгийн дарга: Б.Б нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/148 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлоор О.Сд холбогдох ................дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ч овогт Оын С, 1995 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, … настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, … дүгээр хороо, ................тоотод оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 000оны 000 дугаар сарын 000-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1- т зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн .....................дугаартай.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.С нь 000оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Хсумын … дугаар баг Хы Э гэх газарт хохирогч Р.Этой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний биед уруулд цус хуралт, шарх, баруун дээд 1-р үүдэн шүдэнд сулрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.  

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2024 оны 04  дүгээр сарын 16-ны өдрийн 2024ШЦТ/148 дугаар шийтгэх тогтоолоор Шүүгдэгч Ч овогт Оын Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол

санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, 

Шүүгдэгч Оын Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 000оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 (долоон зуун хорь) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 230 (хоёр зуун гуч) цаг 30 (гуч) минутын нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 630 (зургаан зуун гуч) цаг 30 (гуч) минутын хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж,

Шүүгдэгч О.Сд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.      

      Шүүгдэгч О.С давж заалдах гомдолдоо:Миний холбогдсон Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтзаасан гэмт хэрэгт анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсаныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь О.С миний бие бага насны насны 2 хүүхэдтэй бөгөөд эхнэрийн хамтаар Эдүүргийн ... дугаар хороо, ....байрны .... тоот хаягт 000оны 09 дүгээр сараас эхлэн өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагаа эрхлэн явуулж эхэлсэн бөгөөд эхнэр маань өдөр өнжүүлэхэд ирсэн хүүхдүүдээ асрах, хүмүүжүүлэх, хичээл даалгавар давтуулах, чөлөөт цагаар нь дасгал хөдөлгөөн хийлгэх, хөгжөөнт тоглоом тоглуулах зэрэг ажпуудыг, миний бие тус төвийн цэвэрлэгээ үйлчилгээ, хоол, цайны бүхий л ажлыг хийж гүйцэтгэж ирсэн. Миний зүгээс өмнө нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс авсан 720 цагийн нийтэд тустай хийлгэх ял авсан бөгөөд энэ ялыг эдлэж байгаа бөгөөд одоо 230 цагийн ажил үлдсэн байгаа болно. Гэвч энэхүү шийтгэх тогтоолоор надад 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан бөгөөд нийт эдлэх ялын хэмжээг 630 цаг болгож нэмж нэгтгэсэн нь миний хувьд маш хүнд тусч байна. Учир нь эхнэр бид хоёрын хувьд өдөр өнжүүлэх төв ажиллуулж, гэр бүлийнхээ амьжиргааг залгуулдаг бөгөөд тус төвдөө нийт 12-15 хүүхдийг хүлээн авч маш өндөр хариуцлага хүлээн өдрийн турш харж хандах, асрах, хичээл ном давтуулах, хооллож ундлах, эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх гээд өглөөнөөс орой болтол ямар ч зав чөлөөгүй ажиллаж энэ хүрсэн. Гэхдээ энэхүү өдөр өнжүүлэхийн ажил маань сурагчдын зуны амралттай холбоотойгоор 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн завсарлаж байгаа бөгөөд миний зүгээс эрх бүхий байгууллагаас авсан усан замын тээвэр эрхлэх тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд Хөвсгөл аймгийн Хсумын Э гэх газарт усны мотоцикл түрээслүүлэн ажиллуулахаар бэлтгэлээ базааж бэлэн болсон. Миний зүгээс бусдын ёс зүйгүй үйлдлээс улбаатай асуудалд хариу үйлдэл гаргахдаа гэрхэн зуурын хор шар, тэвчээргүй байдлаасаа болж хүний биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлдээ маш их гэмшиж, өөрийгөө буруутгаж байгаа бөгөөд дахиж ийм байдал үүсэхэд аль болох эелдэгээр, ухаалагаар, тэвчээртэйгээр асуудалд хандана гэдгийг ухаарч, ийм зан байдлыг өөртөө төлөвшүүлнэ гэсэн хатуу бодолтой байгаа.

Иймд надад гэр бүлээ тэжээн тэтгэх, амьдрал ахуйгаа хэвийн үргэлжлүүлэх зайлшгүй шаардлагын үүднээс дээр дурдсан ажил үйлчилгээгээ тасалдуулахгүй эрхлэх боломжыг олгож анхан шатны шүүхээс оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг горгуулийн ялаар сольж Тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Урьд ял шийтгэл хүлээж байсан. Эдлээгүй байсан ял дээр нэмж нэгтгээд нийт 630 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэхээр ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. гэв.”

Шүүгдэгч О.С шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 720 цагийн хугацагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлээд 230 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял үлдсэн байсан. Уг ял дээр Хөвсгөл аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн 630 цагийн нийтэд тустай ажил хийх ялтай болгосон.

...Нийтэд тустай ажил хийлгэх ял нь санхүүгийн байдал тогтворгүй байдал бий болж байгаа учраас 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчилж өгнө үү.” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч О.С  нь 000оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Хсумын … дугаар баг Хы Э гэх газарт хохирогч Р.Этой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний биед уруулд цус хуралт, шарх, баруун дээд 1-р үүдэн шүдэнд сулрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага нь “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” зорилготой. Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчим, мөн тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нийцсэн байх шударга ёсны зарчмыг хангасан байх шаардлага тавигддаг.

 Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн нийтлэг үндэслэл, ерөнхий болон тусгай ангийн зүйл, заалтыг нарийн чанд баримтлан, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон тохиолдолд хууль ёсны зарчим, шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлаж, хуульд заасан, төрөл хэмжээний дотор ял оногдуулсан нь дээрх зарчмуудад нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, гэрч, хохирогч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй учир хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий гэж үзсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

Шүүгдэгч О.Сын “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс авсан 720 цагийн нийтэд тустай хийлгэх ял авсан бөгөөд энэ ялыг эдлэж байгаа бөгөөд одоо 230 цагийн ажил үлдсэн байгаа болно. Гэвч энэхүү шийтгэх тогтоолоор надад 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан бөгөөд нийт эдлэх ялын хэмжээг 630 цаг болгож нэмж нэгтгэсэн нь миний хувьд маш хүнд тусч байна, ... Иймд надад гэр бүлээ тэжээн тэтгэх, амьдрал ахуйгаа хэвийн үргэлжлүүлэх зайлшгүй шаардлагын үүднээс дээр дурдсан ажил үйлчилгээгээ тасалдуулахгүй эрхлэх боломжыг олгож анхан шатны шүүхээс оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг горгуулийн ялаар сольж Тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын хувьд:

 Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан шүүгдэгчид хуульд заасан ялаас ямар төрөл, хэмжээний ял сонгон оногдуулах нь тухайн шүүхийн эрх хэмжээний асуудал учир шүүхээс шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг буруутгах боломжгүй.  

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.Сын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2024ШЦТ/148  дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.ЭРДЭНЭБАТ

                       ШҮҮГЧИД                                 Б.СОСОРБАРАМ

                                                                         Н.БАЯРХҮҮ