| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00561/И |
| Дугаар | 304/ШШ2025/00489 |
| Огноо | 2025-08-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 304/ШШ2025/00489
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: Х******* б******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П.А*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 23,643,696.15 /хорин гурван сая зургаан зуун дөчин гурван мянга зургаан зуун ерэн зургаан төгрөг арван таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х******* б******* ХК нь шүүхэд гарг*******ан нэхэмжлэлдээ: Х******* б******* нь харилцагч П.А******* цахимаар гарг*******ан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2010122433 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийн жилийн 22,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар хэрэглээний зориулалтаар олгосон.
Зээлийн гэрээний хугацаа 2027 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дуусах боловч сар бүр төлөлт хийх хуваарийг 2025 оны 03 дугаар сара******* эхлэн зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй 5,268,510.73 төгрөгийн төлбөрийн зөрчил үүсгэсэн тул зээлийн гэрээг цаашил үргэлжлүүлэх боломжгүй байна. Зээлийн үндсэн төлбөр 21,666,666,68 төгрөг, зээлийн үндсэн хүү 1,946,837.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,191.78 төгрөг, нийт 23,643,696.15 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.А******* нь шүүхэд гарг*******ан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжилсэн 23,643,696.16 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х******* б******* ХК нь хариуцагч П.А*******д холбогдуулан 23,643,696.16 /хорин гурван сая зургаан зуун дөчин гурван мянга зургаан зуун ерэн зургаан төгрөг арван зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гарг*******ныг хариуцагч П.А******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гарг*******ан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт за*******ныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д за*******наар нэхэмжлэгч Х******* б******* ХК-ийн нэхэмжлэлтэй, П.А*******д холбогдох 23,643,696.15 /хорин гурван сая зургаан зуун дөчин гурван мянга зургаан зуун ерэн зургаан төгрөг арван таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.А******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д за*******наар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276,168 /хоёр зуун далан зургаан мянга нэг зуун жран найм/ төгрөгөөс 138,084 /нэг зуун гучин найман мянга наян дөрөв/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн санга******* 138,084 /нэг зуун гучин найман мянга наян дөрөв/ төгрөгийг, хариуцагч П.А************** 138,084 /нэг зуун гучин найман мянга наян дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д за*******наар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т за*******наар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн *******уудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ