Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 304/ШШ2025/00495

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч:  Х******* б******* ХК-ийн Булган салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.О*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 7,922,200.02 /долоон сая есөн зуун хорин хоёр мянга хоёр зуун төгрөг хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Голомт б******* ХК нь шүүхэд гарг*******ан нэхэмжлэлдээ: Ж.О******* нь Х******* б*******тай 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1310090406 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 9,000,000 төгрөгийн жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар цалингийн зээлийн зориулалтаар авсан. Б******* нь 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр зээлдэгч Ж.О******* Х******* б******* дахь ....... дансанд 9,000,000 төгрөгийг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

Гэтэл зээлдэгч нь банзтай байгуулсан 1310090406 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхгүй хугацаа хэтрүүлж 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төлбөр төлөөгүй. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 14 хоног хугацаа хэтрүүлээд байна. ...Нийт үндсэн зээлийн төлбөр 7,200,000 төгрөг, хүү 691,816.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,833.17 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 7,922,200.02 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.О******* нь шүүхэд гарг*******ан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжилсэн 7,922,200.02 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Голомт б******* ХК нь хариуцагч Ж.О*******д холбогдуулан 7,922,200.02 /долоон сая есөн зуун хорин хоёр мянга хоёр зуун төгрөг хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гарг*******ныг хариуцагч Ж.О******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гарг*******ан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт за*******ныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д за*******наар нэхэмжлэгч Голомт б******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.О*******д холбогдох 7,922,200.02 /долоон сая есөн зуун хорин хоёр мянга хоёр зуун төгрөг хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.О******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д за*******наар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141,705 /нэг зуун дөчин нэгэн мянга долоон зуун таван мянга/ төгрөгөөс 70,852 /далан мянга найман зуун тавин хоёр/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн санга******* 70,852 /далан мянга найман зуун тавин хоёр/ төгрөгийг, хариуцагч Ж.О*******ээс 70,852 /далан мянга найман зуун тавин хоёр/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д за*******наар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т за*******наар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн *******уудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    О.ОДОНЧИМЭГ