| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00436/И |
| Дугаар | 304/ШШ2025/00496 |
| Огноо | 2025-08-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 304/ШШ2025/00496
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: Х******* б******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.М*******,
Хариуцагч: Л.А******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 12,363,165.81 /арван хоёр сая гурван зуун жаран гурван мянга нэг зуун жаран таван төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х******* б******* ХК нь шүүхэд гарг*******ан нэхэмжлэлдээ: Э.М*******, Л.А******* нар нь Х******* б*******тай 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 1310086516 дугаартай Зээлийн гэрээг байгуулан 22,960,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар авсан. Б******* нь 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр зээлдэгч Э.М*******ын Х******* б******* дахь 5001920592 дансанд 22,960,000 төгрөгийг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэтэл зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж төлбөрийг хуваарийн дагуу төлөхгүй хугацаа хэтрүүлсэн. Иймд үндсэн зээлийн төлбөр 11,616,659.23 төгрөг, хүү 721,051.94 төгрөг, нэмэгдүүлсэн 25,454.64 төгрөг, нийт 12,363,165.81 төгрөгийг хариуцагч нара******* гаргуулах, хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж за*******на******* бусад хариуцагчийн хөрөнгө орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.А******* нь шүүхэд гарг*******ан хариу тайлбартаа: Х******* б*******ны нэхэмжилсэн 12,363,165.81 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х******* б******* ХК нь хариуцагч Э.М*******, Л.А******* нарт холбогдуулан 12,363,165.81 /арван хоёр сая гурван зуун жаран гурван мянга нэг зуун жаран таван төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гарг*******ныг хариуцагч Л.А******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гарг*******ан байна.
Харин хариуцагч Э.М*******т нэхэмжлэлийн хувь гардуулахаар шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 304/ШЗ2025/01948 дугаартай захирамжаар хариуцагчийг албадан ирүүлэхийг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэсэн боловч Э.М*******ыг шүүхэд албадан ирүүлэх боломжгүй, оршин суух хаяг нь тогтоохдохгүй байна гэх илтгэх хуудсыг ирүүлсэн.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч Э.М*******ын хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч Э.М*******а******* татгалзаж, хамтран үүрэг гүйцэтгэгч Л.А*******ийн зөвшөөрлийг баталж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагч Э.М*******а******* татгалзаж, хариуцагч Л.А*******ийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт за*******ныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д за*******наар нэхэмжлэгч Х******* б******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Э.М*******, Л.А******* нарт холбогдох 12,363,165.81 /арван хоёр сая гурван зуун жаран гурван мянга нэг зуун жаран таван төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд хариуцагч Э.М*******а******* татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.А******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д за*******наар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212,761 /хоёр зуун арван хоёр мянга долоон зуун жаран нэг/ төгрөгөөс 106,380.5 /нэг зуун зургаан мянга гурван зуун наян төгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн санга******* 106,380.5 /нэг зуун зургаан мянга гурван зуун наян төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Л.А*******ээс 106,380.5 /нэг зуун зургаан мянга гурван зуун наян төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д за*******наар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т за*******наар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн *******уудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ