| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2018/0072/э |
| Дугаар | 115 |
| Огноо | 2018-04-17 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 115
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
Улсын яллагч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,*******
Хохирогчийн төлөөлөгч *******г түүний өмгөөлөгч *******,
Гэрч *******, *******,*******, ,
Шинжээч
Шүүгдэгч нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт -д холбогдох эрүүгийн 1721000990037 дугаартай хэргийг 2018 оны 01 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 04 сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, “Петро Чайна Дачин амсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайд газрын тосны оператороор ажиллаж байсан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ..............тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт /РД: ЖЯ /
Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 8 сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Петро Чайна Дачин амсаг ХХК-ний 19 дүгээр талбайгаас 21 дүгээр талбай орох засмал зам дээр .....УНК улсын дугаартай “оёота кровн” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д “...замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...”, мөн дүрмийн 9.9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 2.2.2/а/-д заасан “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, мөн дүрмийн 2.7.а-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас Ж.О амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч . шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би 2017 оны 8 сарын 4-ний орой 22 цагийн орчимд ажлаа тараад кемп дээрээ ирсэн. эгэхэд Цагаанаа, бүрлээч ах, , нар бүрлээч ахын өрөөнд байна гэж над руу утсаар хэлж байсан. эгээд 23 цагийн орчимд дээрх хүмүүс манай өрөөнд орж ирсэн. Ер нь бүрлээч ахын төрсөн өдөр 8 сарын 2-ны өдөр болсон. ухайн үед ажил ихтэй байсан болохоор тэмдэглэж чадаагүй байсан. эгээд тэд нар нэг шил архитай орж ирээд “чи өрөөндөө ганцаараа байгаа бол танай өрөөнд жаахан сууя” гэж хэлсэн. Манай өрөөнд орж ирээд удаагүй байж байхад манай аав над руу залгаад “ямар машин авсан юм бэ харъя” гээд намайг дуудсан. Намайг аав руу очихоор гарахад эд нар манай өрөөнд нэг шил архиа задлаад үлдсэн. Би аавтай уулзаад “маргааш Цагаанааг ажил руу нь хүргэж өгнө. Зам нь ямархуу байдаг бэ?” гэж асуугаад машины усны хамгаалалт унжсан байхаар нь ааваар янзлуулаад 00 цаг 30 минутанд ирсэн. Намайг ирэхэд тэд нар нэг шил архиа ууж дуусгаад 2 дахь шил архиа задлаад ууж байсан. Би тэд нарт хандаж “Би өглөө эрт явна унтаж амарлаа” гэж хэлэхэд, хоёр “чи эргээд ирэхдээ ганцаараа ирэх юм чинь бид 2 цуг ханиндаа яваад ирье” гэхэд бүрлээч ах “ах нь цуг явъя, өглөө ажилгүй юм чинь ганцаараа энд юу хийхэв” гэж хэлэхэд нь Чин-эрдэнэ, хоёр “а яах гээд байгаа юм бэ? өдөр ажилтай юм чинь унтаж амраад байж бай” гэж хэлэхэд нь бүрлээч ах “ах нь дүү нартайгаа ханиндаа яваад ирье” гэж хэлж байсан. Өглөө 5 цаг 30 минутын үед кемпээсээ гараад 20 гаран км явж байгаад бие засна гэж зогсоод тэндээ 2-3 зураг даруулаад 5-10 минут болоод хөдөлсөн. эгээд 40 гаран км явж байхад машины урдуур 5-6 зээр өнгөрөхөд би яахаа мэдэхгүй огцом дарж замын хажуу руу гараад шидэгдэж онхолдсон. ухайн үед би юу болсныг ойлгоогүй, шоконд орсон байсан. Хийсэн хэрэгтээ харамсаж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Анх энэ хэргийн талаарх мэдээллийг 2017 оны 8 сарын 5-ны өдрийн 09 цагт сонссон. Манай дүүгийн компанийн захирал нь ирж уулзаад “танай дүү маш хүнд гэмтсэн байна” гэж хэлсэн. эгэхээр нь би “яагаад та нар манайд ирж байгаа юм бэ, манай дүү амьд уу, яг юу болсон юм бэ? та нар шууд хэл” гэж хэлэхэд надад “танай дүү өнгөрчихсөн” гэж хэлсэн. эгээд би “юунаас болоод яагаад манай дүү өнгөрсөн юм бэ?” гэж асуухад “Эд нар архи уусан байна, жолооч нь согтуу машин барьж яваад онхолдож аваар гарахад танай дүү газар дээрээ нас барсан” гэж хэлсэн. эгээд би Дорнод аймаг руу шууд явсан. Аймагт ирээд дүүгийнхээ шарилыг шөнийн 01 цагт хүлээж авсныхаа дараа энэ дөрөвтэй уулзсан. Уулзаад би тэд нараас “Яагаад та нар согтуу явж байгаад миний дүүгийн аминд хүрчих вэ?” гэж асуухад “Харин тийм ээ эгчээ бид нар согтуу явж байгаад ийм юм болчихлоо” гэж хэлсэн. эгэхэд миний баруун гар талд байсан. Аав нь миний зүүн гар талд сууж байсан. Нөгөө гурав нь миний өөдөөс хараад сууж байсан. ухайн үед бүгднээс нь архи үнэртэж байсан. эгээд би “та нар наад үгээ шүүх дээр яг үнэн зөвөөр нь хэлээрэй, би та нартай яриад байх юм байхгүй” гэж хэлсэн. эгээд би маргааш нь осол болсон газар очиж харахад тэд нар маш хурдтай явсан байсан. Эргэж би аймагт ирээд дүүгийнхээ хувцас хунарыг аваад буцсан. Одоо 49 хоногийн буяны ажлын зардалд 1252014 төгрөг, ламд 300000 төгрөгийн ном уншуулсан. Өмгөөлөгч хууль зүйн туслалцаа үзүүлсний зардалд 1500000 төгрөг, гар утас 1300000 төгрөг, замын зардалд 198000 төгрөг, нийт 4550014 төгрөг нэхэмжилж байна. Шүүгдэгч нэхэмжилсэн зардлаас нийт 12600000 төгрөгийг төлсөн гэв.
Гэрч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Анх 2017 оны 8 сарын 5-ны өглөө Мягмардорж ирж дуудлага өгсөн. Мягмардоржоос юу болсон талаар асуухад Цагаан гэдэг хүнийг хүргэж өгөх замдаа осол гаргасан байна гэж хэлсэн. Машинд явж байсан хүмүүс урд орой нь жаахан архи ууцгаасан юм байна лээ. Би дуудлага хүлээж аваад эмч Энхбаатарын хамт осол болсон газар руу явсан. Дуудлагад очиход 19-ийн талбайгаас зүүн тийшээ 40 гаран километрт оёото Кровн маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэл унасан байдалтай байсан. ухайн үед эмч осол болсон газарт үзлэг хийж, анхны тусламжийг үзүүлсэн. Харин би хэргийн газрыг хамгаалалтад авч бүрэлдэхүүнээ дуудсан. Мөнхбаатар 19-р талбай дээр хэрэглэдэг байсан Солонгос улсад үйлдвэрлэгдсэн драгераар жолоочийг үлээлгэхэд 4 хувьтай гарч байсан. эгээд цуг явж байсан бусад хүмүүсийг үлээлгэхэд 2-4 хувьтай гарч байсан гэв.
Гэрч Д.Э. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2017 оны 8 сарын 4-5-ны үед осол гарах үед би “Петро Чайна Дачин амсаг” ХХК-нд харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан. Миний төрсөн хүү болох нь 2017 оны 7 сарын 29-ний орой машин авахаар Улаанбаатар хот ороод 2017 оны 7 сарын 31-ний өдөр ажил дээрээ машинаа аваад ирсэн байсан. эгээд би 8 сарын 4-ний орой 22 цагийн үед хүүтэйгээ утсаар ярихад манай хүү “өнөөдөр эрт тарах юм шиг байна. Ажлаа тараад би тань руу очье” гэж хэлсэн. эгээд 23 цаг өнгөрч байхад манай хүү над дээр ирсэн. Би машин тэргийг нь хараад усны хамгаалалт нь унжаад явж байхаар нь тэрийг нь янзалж өгсөн. Харуулын байранд хүү ө. амьдрал аж ахуйгаа ярьж жаахан суухад хүү нь “ааваа өглөө Цагаанаа 21 дүгээр талбай руу хүргээд өгөөч гэнээ. Би яваад ирэх үү, зам нь ямар бэ? гэж надаас асуухад нь би “71 км яваад зам зүүн гар тийшээ салдаг. Миний хүү болгоомжтой яваарай гэж хэлсэн. эгээд надтай жаахан ярьж сууж байгаад 23 цаг өнгөрч байхад өөрийн байрладаг байр руугаа явсан. 8 сарын 5-ны өглөө 7 цаг өнгөрч байхад 21-ийн замд аваар гарчээ гэж сонссон. эгээд би хэн аваарт орсныг нь асуухаар хүн амьтан руу залгаж асуухад өрбилгүүнийг аваарт орсон байна гэж хэлсэн. эгээд би компанийнхаа машиныг гуйгаад .. уулзахаар явсан. Намайг замд явж байхад . кемп дээр ирсэн өрөөндөө байна гэж хэлсэн. эгэхээр нь би өрөөнд нь очиж уулзахад өрбилгүүний бие муу хэвтэж байсан. ухайн үед би хүн нас барсан талаар мэдээгүй байсан. Би хүүтэйгээ уулзаад “би чамд хэлээд байхад болгоомжтой явахгүй яаасан юм бэ” гэж хэлээд загнаж байхад хүү . нь “тэр яах вэ ааваа, ах өнгөрчихсөн” гэж хэлсэн. Би “юун ах вэ?” гэж асуухад . “О. ах өнгөрсөн” гэж хэлсэн. эгэхээр нь би хүүгээ тэврээд “нэгийг нь шороонд булаад нэгийг нь шоронд оруулчихаад би яаж амьдрах юм бэ?” гэж хэлээд уйлсан. Намайг хүүгээ тэврээд уйлж байхад хүү . архи үнэртээгүй. Энийг би батлан хэлж чадна. ухайн үед би шоконд ороод амьдрах итгэлгүй болж байсан. эгээд би тэнд байсан цагдаагаас эдгээр хүүхдүүдийг яах юм бол гэж асуухад “манайхаас ирсэн машин шарилыг авч явна” гэж хэлэхэд нь би “би энэ хавиас унаатай хүн гуйгаад аваад явж болох уу? аваарт орсон хүмүүсийг бас зөөлөн авч явахгүй бол болохгүй байх” гэж хэлсэн. эгээд зөвшөөрөхөөр нь би хүний машиныг гуйгаад 16 цаг өнгөрч байхад 19-р талбайгаас наашаа Дорнод аймаг руу ирсэн. Наашаа ирэх замдаа шаварт суугаад шөнөжин шавар ухаж байгаад ирсэн. Шавар ухаж байхад Цагаанаагаас бага зэргийн архи үнэртэж байсан. эгэхээр нь би “а нар бүгдээрээ архи уусан юм уу?” гэж асуухад Цагаанаа “үгүй ахаа бид 3 урд өдөр ахын төрсөн өдрийг тэмдэглэж жаахан уусан байсан юм” гэж хэлсэн. эгээд аймагт шөнийн 02 цагт ирэхэд хохирогчийн талаас хүмүүс ирчихсэн байсан. эгээд бид нар уулзалдсан гэв.
Гэрч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн өдрийн он, сар, өдрийг сайн санахгүй байна. эр өглөө 07 цагийн үед манай компанийн ажилтан зам тээврийн осолд оржээ гэж дуудлага өгсөн. Үүний дагуу архины согтолтын зэрэг хэмжигч багажийг зургийн аппаратын хамт авч очсон. ухайн үед байсан 4 ажилчны хоёр нь манай компанийн 2 ажилтан байсан. эр 4 бага зэргийн шоконд орсон байдалтай, бүгдэнгээс нь шахуу бага зэргийн архи үнэртэж байсан. Миний хэргийн газар дээр очих болсон гол шалтгаан нь манай компанийн ажилчид тухайн үед согтуу байна уу? гэдгийг шалгах байсан. эгээд намайг багажаараа үлээлгэж үзэхэд хоёроос нь 4 бүхэлтэй, нэгнээс нь 1 бүхэл гарантай, нөгөө нэгээс нь 3 бүхэл гарантай гарч байсан гэв.
Гэрч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тухайн өдрийн он сар, өдрийг сайн санахгүй байна. эр өдрийн өглөө 7 цаг 40 минутын үед манай байгууллагын менежер намайг дуудаад осол гарсан газар руу явсан. Би осол гарсан газарт менежерийг хүргэж өгөөд, замын хойд талд машин дотроо сууж байсан. энд нилээн удаан байж байгаад Цагдаа нарыг ирэхээр нь явсан гэв.
Гэрч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2017 оны 8 сарын 4-ний өдөр өрбилгүүн бид 2 аймгаас 19-р талбай руу машинтай явсан. Манай эхнэр 19 дүгээр талбай дээр ажилладаг байсан. Би тухайн үед амарсан байсан болохоор амралтынхаа сүүлийн хэдэн өдрийг эхнэртэйгээ өнгөрүүлэхээр 19 дүгээр талбай руу . цуг очсон. Очсон өдрийн орой бүрлээч О ахын төрсөн өдрийг 8 сарын 02-ны өдөр болсон гэж яригдаж байсан. эгээд, бид нар хоорондоо яриад О. ахын төрсөн өдрийг тэмдэглэхээр болсон. эгээд 23 цаг өнгөрч байхад тэд нарын ажил тараад . өрөөнд уулзаж суусан. эгээд архиа тойруулаад сууж байхад . аав нь залгаад аавтайгаа уулзахаар явсан. Бид 4 .өрөөнд уугаад үлдсэн. Бид дөрөв эхний нэг шил архиа ууж дуусгаад 2 дахь шил архиа уугаад дуусаж байхад .ирсэн. Ирээд өглөө эрт явах болохоор унтаж амарлаа гээд унтсан. Бид нар удаагүй шөнө 2 цаг болж байхад бүгдээрээ унтаж амарсан. 8 сарын 5-ны өглөө 5 цагийн үед тэд нар намайг хүргэж өгөхөөр явсан. Би 8 сарын 5-ны өдөр ажилтай байсан. эгээд кемпээс нээх холгүй яваад бие засахаар түр зогссон. эр өдөр нартай дулаахан сайхан өдөр байсан. Бүрлээч ах хэдүүлээ зургаа даруулъя гээд гар утсаараа зураг авсан. эгээд удаагүй хөдөлцгөөсөн. ухайн үед нойр дутуу байсан болохоор зүйрмэглэх шахуу явж байхад машин шарвах шиг болсон. Машин 4 дугуйн дээрээ боссон байсан. эгээд ,, . 3 машинаас түрүүлээд буусан байсан. Би сүүлд машинаас гарч ирээд “яав ийв юу болов” гэж асуухад .урагшаа нилээн зайтай гүйгээд явчихсан. эгээд ах байхгүй байна гэж хэлэхэд нь ахыг хайхад яг сууж явсан урд талын суудал дээр амнаас нь цус гарсан, чихнээс нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. эгээд бид нар айж сандарцгаасан. эгээд . ирэхгүй болохоор нь араас нь очиход . гараа ханасан байдалтай байсан. эгэхээр нь би өөрийнхөө цамцны захаас урж тасдаад өрбилгүүний гарыг боож тайвшруулаад сууж байсан. эр хооронд зам руу очиж сүлжээтэй газар байсан болохоор утсаар ярьсан. эгэхэд түлшний машин явж таараад тэр машинаар явсан. Буцаж ирэхдээ эмч болон хэсэг хүмүүстэй ирсэн. Эмч ирж ахыг үзээд өнгөрсөн байна гэж хэлсэн. 19 дүгээр талбай дээр ажилладаг цагдаа ирээд бид нарыг үлээдэг багажаар үлээлгэсэн. Эхлээд Чин-Эрдэнийг үлээлгэхэд 1 гарантай байсан. Намайг үзэхэд 3 гарантай байсан., . нарыг үлээлгэхэд 4 бүхэлтэй гарч байсан. эгэхэд “энэ яагаад 2 хүн адилхан гарчихваа, энэ ажилладаг юм уу?” гэж хэлээд тэр цагдаа өөрөө үлээхэд 1 гарантай гарч байсан. эгээд “энэ чинь ажилладаг юм уу?” гээд бичиж авч байсан залуутайгаа хоорондоо ярьж байсан. эгээд бид нарыг эмнэлгийн машинд суулгаад 19 дүгээр талбай руу авч явсан. энд очоод тайвшруулах тариа хийлгүүлсэн гэв.
Шинжээч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2018 оны 01 сарын 14-ний өдөр бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийг гаргахдаа хэргийн газарт очсон Мөнхбаатар болон манай ажилтан Ган-Оргил нарын гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэж гаргасан байгаа. Ер нь согтуурсан эсэхийг янз янзаар шалгадаг. ухайлбал, гаднаас нь харах, амнаас нь үнэртэх байдлаар, цаашилбал драгер болон тандагч багажаар шалгаж болно. Би ганцаараа энэ дүгнэлтийг гаргаагүй, бүрэлдэхүүнээрээ хэлэлцэж энэ дүгнэлтийг гаргасан тул үндэслэлтэй гарсан дүгнэлт гэж үзэж байна гэв.
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2017 оны 8 сарын 22-ны өдрийн 72 тоот дүгнэлтэд: 1. алийгаач Ж.О. цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр их тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дагз, бага тархины орой хэсгээр зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалт, суурь ясны дунд хонхор, турк эмээл бяцарч болон тооны сэлтэрхий үүсгэж, дээш зүүн ухархайн дээд хана, доош дагзны зүүн хэсэг, баруун чамархайруу салаалсан хугарал нүүр, нуруу, баруун шуу, зүүн баруун бугалга, баруун ташаа хэвлий, зүүн өвдөгт зулгаралт, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу авто осолын үед үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар тогтоогдсон их тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дагз, бага тархины орой хэсгээр зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, суурь ясны дунд хонхор, турк эмээл бяцарч олон тооны сэлтэрхий үүсгэж, дээш зүүн ухайрхан дээд хана, доош дагзны зүүн хэсэг, баруун чамархайруу салаалсан хугарал гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт, 2.3.1-д зааснаар баруун талын 2-6-р хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, 2.4.1-д зааснаар зулай, дагзны хуйхны цус хуралт, нүүр, нуруу, баруун шуу, зүүн баруун бугалга, баруун ташаа хэвлий, зүүн өвдөлт зулгаралт, нуруунд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. алийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
5. алийгаач нь авто ослын үед үүсгэгдсэн гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.
6. алийгаач нь 2-р бүлгийн цустай байна.
7. алийгаачийн цусанд хийсэн шүүх химийн шинжилгээгээр цусанд 0,7 промилли спиртийн алкоголь илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэг болно гэжээ. /хх-ийн 68-71/
Дорнод аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 08 сарын 25-ны өдрийн 31 тоот шинжээчийн дүгнэлтэд: Хариулт: 1,4. “оёота Коровн” маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйн тоормосны мөр, хэрэг ослын газарт илрээгүй байх тул хурдыг тодорхойлох аргачлалын дагуу томъёололд оруулан тооцох боломжгүй байна.
Хариулт: 2. “...Жолооч .н нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д зааснаар Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.9.2-д заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 2.2.2.а/-д заасан тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын Үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 40-41/
-Бичгийн нотлох баримт:
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 1/
-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл /хх-ийн 6/
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-12/
-ээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13/
-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-18/
-Хохирогч . мэдүүлэг /хх-ийн 25-26/
-Гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 37-38, 2-р хавтаст хэргийн 40-41/
-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтаст хэргийн 34-38/
-Гэрч *******ын мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 42-43/
-Гэрч ы мэдүүлэг /хх-ийн 28-29/
-Гэрч Н.Мөнхдаваагийн мэдүүлэг /хх-ийн 30-31, 2-р хавтаст хэргийн 48-49/
-Гэрч .Чин-Эрдэний мэдүүлэг /хх-ийн 33-34, 2-р хавтаст хэргийн хх-ийн 56-58/
-Гэрч Д.Э. мэдүүлэг /хх-ийн 35/
-Гэрч Ж.Мөнхжаргалын мэдүүлэг /хх-ийн 36/
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92/
-Шүүгдэгч . сурлага, хүмүүжлийн тодорхойлолт/хх-ийн 94/
-Хохирогчийг оршуулахтай холбогдсон зардлын баримтууд /хх-ийн 103-215/
-Гэрч ын мэдүүлэг /2-р хавтаст хэргийг 45/
-Гэрч*******ын мэдүүлэг /2- хавтаст хэргийн 53-54/
-Гэрч гийн мэдүүлэг /хх-ийн 51-52/
-Хохирлын талаарх задгай баримтууд зэрэг болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч . нь согтуурсан үедээ 2017 оны 8 сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Петро Чайна Дачин амсаг ХХК-ний 19 дүгээр талбайгаас 21 дүгээр талбай орох засмал зам дээр ........... УНК улсын дугаартай “оёота кровн” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д “...замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...”, мөн дүрмийн 9.9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 2.2.2.а/-д заасан “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, мөн дүрмийн 2.7.а-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас Ж.О. амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ослын схем зураглал, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-12/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 14/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-18/, хохирогчийн төлөөлөгч *******гийн мэдүүлэг /хх-ийн 26/, гэрч ы мэдүүлэг /хх-ийн 28-29/, гэрч Н.Мөнхдаваагийн мэдүүлэг /хх-ийн 30/, гэрч Д.Э. мэдүүлэг /хх-ийн 32/, гэрч .Чин-Эрдэний мэдүүлэг /хх-ийн 33-34/, Дорнод аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 8 сарын 25-ны өдрийн 31 тоот дүгнэлт /хх-ийн 40-41/, шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2017 оны 08 сарын 22-ны өдрийн 72 тоот дүгнэлт, шүүгдэгч . яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 84-86/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтаст хэргийн 34-37/, гэрч *******ын мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 40-41/, гэрч *******ын мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 42-43/, гэрч гийн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 51-52/, Дорнод аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 01 сарын 14-ний өдрийн 01 тоот бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн дүгнэлт /2-р хавтаст хэргийн 62/ зэрэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар шүүгдэгч . согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул түүнд холбогдох гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгээр зүйлчлэн шийдвэрлэж өгнө үү? гэж мэтгэлцэж байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч . нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. ухайлбал,
Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “.... очиж уулзаад юу болсныг асуухад 21-р талбай руу Цагаанааг хүргэж өгөхөөр явж байгаад урдуур юм гүйгээд онхолдчихлоо” гэж хэлсэн. ухайн үед г нүдээр харахад дун зэргийн согтолттой байсан ба архи үнэртэж байсан учир би архи уучихсан байна шүү дээ гэхэд “уусан” гэж хэлсэн. ...Мөнхбаатар Солонгос улсад үйлдвэрлэсэн 19-р талбай дээр ашиглагддаг нэр маркийг мэдэхгүй согтуурал шалгагч багажаар тэд нарыг үлээлгэхэд ямар ч байсан нилээн согттолтой гарч байсан ба хоёр хүнийх нь 4.00 бүхэлтэй гарч байсан... . үлээлгэхэд 4 хувь гарсан “ гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 38, 2-р хавтаст хэргийн 40/
Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг очиход жолооч өрбилгүүн болон зорчигч нарыг нүдээр харахад согтууруулах ундаа хэрэглэсэн шинжтэй буюу минчийгээд улайсан, нүд нь улаан буюу нойргүй хоносон шинжтэй байсан. ...Харахад л архи уусан байна даа гэж харагдсан. эгээд цагдаа болон хүмүүс архи уусан эсэхийг үлээлгэж шалгахад 3-4 бүхэл согтолттой гарч байсан” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 52/
Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тухайн осол болсон машинд сууж явсан хүмүүс болон жолооч . согтолтыг шалгахаар тандагч багажаараа үлээлгэхэд . 4%, Н.Мөнхдаваа 4%, Ц.Цагаан 3.85 %, . нар бүгд тодорхой хэмжээгээр архи уусан, мөн дээрээс нь шоконд орсон байдалтай байсан. Ингээд би тандагч багажийнхаа заалтыг бичиж тэмдэглэж авсан. Би тэд нарыг тандагч багажаар үлээлгэх гээд ойртоход архи үнэртэж байсан. Жолооч . ч гэсэн архи үнэртэж байсан ...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 42-43/
2018 оны 1 сарын 14-ний өдрийн бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн 01 тоот дүгнэлтэд: “...Хавтаст хэргийн материалд авагдсан БХГ-ХIХ дүгээр талбайн ажилтан *******ын 2017 оны 8 сарын 06-ны өдөр гаргасан ослын газарт ажилласан тайлан, *******, ******* нарын мэдүүлэг, Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын газраас ирүүлсэн 2017.12.11-ний өдрийн 10/1098 тоот зэргээс үзэхэд жолооч . нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлтэй байна. Энэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-а-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна” гэх дүгнэлт зэргээр шүүгдэгч . нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь нотлогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс гаргасан “Шүүгдэгч . зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэж өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон******* “Намайг хүүгээ тэврээд уйлж байхад хүү өрбилгүүнээс архи үнэртээгүй. Энийг би батлан хэлж чадна” гэж, гэрч “. архи уугаагүй байсан” гэж, мөрдөн байцаалтад гэрч ., Н.Мөнхдаваа нар мөн адил “өрбилгүүн архи уугаагүй байсан” гэж тус тус мэдүүлдэг боловч гэрч******* нь шүүгдэгч . төрсөн аав нь тул гэр бүлийн холбоотой, гэрч , ., Н.Мөнхдаваа нар нь шүүгдэгч . хэрэг гардаг өдөр хамт явсан, мөн цуг архи уусан байхаас гадна хамт ажилладаг, найз нөхөд байх тул нэг ашиг сонирхолтой гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд харин гэрч , *******, ******* нар нь шүүгдэгч өрбилгүүнтэй ямар нэгэн садан төрлийн болон найз нөхдийн холбоо байхгүй байхаас гадна шүүгдэгчийг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэж тус тус мэдүүлж байгаа нь гэрч Д.Э., , ., Н.Мөнхдаваа нарын мэдүүлгийг тус тус үгүйсгэн няцааж байх тул тэдний мэдүүлгийг хэргийн бодит байдалтай тохирсон үнэн зөв нотлох баримт гэж үзсэн болно.
Мөн 2018 оны 1 сарын 14-ний өдрийн бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн 01 тоот дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн, хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий эргэлзээгүй байна.
Шүүгдэгч . холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:
Шүүгдэгч . шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч . нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус заасан байх бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар шүүгдэгч . тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиггтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэлээ заавал тусгахаар заасны дагуу хохирогчийн төлөөлөгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд өгсөн хохирогчийг оршуулахтай холбоотой зардлын баримтуудын агуулга, хэргийн хамаарал, нотолгооны шаардлагыг хангасан эсэхэд дүгнэлт хийх үүднээс хохирогчийн төлөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн гэм хорын хохирлын талаарх нотлох баримтыг нэг бүрчлэн бодож тооцож үзэхэд нийт 14398680 төгрөгийн баримтыг шүүхэд ирүүлжээ. Үүнээс нотлох баримтын шаардлага хангаагүй /он, сар, өдөр, бараа худалдан авсан байгууллагын нэр, худалдан авагчийн нэр, гарын үсэг байхгүй/ 652100 /хх-ийн 191, 192, 193/ төгрөгийн, мөн зардлын баримтын агуулга давхардсан өөрөөр хэлбэл, хавтаст хэргийн 123-т байгаа 5 төрлийн барааны үнэ 63400 төгрөг нь 131-д байгаа 5 төрлийн барааны нэр төрөл, үнэ адилхан байх тул давхардсан байна гэж үзэх үндэслэлтэй байх тул уг 63400 төгрөгийг, мөн хавтаст хэргийн 215-д байгаа 284000 төгрөгийн зардлын баримтыг нэрлэж заасан боловч энэ талаарх нотлох баримт байхгүй, хохирогчийн өмгөөлөгчийн өмгөөллийн хөлс 1500000 төгрөг, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд ирсэн, явсан унааны зардал 100600 төгрөг нь хохирогч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн үндсэн дээр төлбөртэй хийгдсэн гэрээний төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэхгүй тул өмгөөлөгчийн хөлс, унааны зардлын нийт 1600600 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болох нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд хохирогчийн төлөөлөгч нь шүүгдэгчийн зүгээс 12600000 төгрөг өгснийг хүлээн зөвшөөрч байх тул хохирогчийн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас энэ мөнгийг хасаж тооцоход нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн нийт 11798580 төгрөг болж байх бөгөөд шүүгдэгчийг энэ шүүх хуралдаанаар хохирогчийн төлөөлөгч . төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байх тул түүний эзэмшлээс 100000 төгрөгийг битүүмжилсэн 2017 оны 9 сарын 1-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, түүнд уг мөнгийг буцаан олгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖЯ 90040119 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлвэл зохино.
Шүүгдэгч . нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогчийн төлөөлөгч *******гт 12600000 төгрөг өгсөн/ болохыг шийтгэх тогтоолд тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8. 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ОГООХ нь:
1.Шүүгдэгч Иншөөбү овогт -г согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч .тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч . оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч .н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогчийн төлөөлөгч *******гт 12600000 /арван хоёр сая зургаан зуун мянга/ төгрөг өгсөн болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч . 100000 төгрөг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, түүнд буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол уншиж сонгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч . авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБАААР