Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2024/ДШМ/45

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   Б.Хд холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Т.О,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ц, 

Нарийн бичгийн дарга: Б.А нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/2000 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Б.Хд холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 000 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Сартай овгийн Бын Х, .... оны .... дүгээр сарын ...-ний өдөр Хөвсгөл аймгийн Бд төрсөн, .... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Хөвсгөл аймгийн Бсумын ... дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн .......................дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Х нь 000 оны 000 дугаар сарын 000-ны өдрөөс 000 дугаар сарын 000-ний өдөрт шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тсумын Абаг, Аын .... тоотоос хохирогч Ө.Бы өмчлөлийн 000ХӨА улсын дугаартай, ногоон өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль, хромон хос гутал, нокиа маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1,716,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газраа Б.Хн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/2000 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Сартай овгийн Бын Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т  зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг  тус тус хэрэглэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Хд сануулж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Хд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5Азүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Хгаас  1,5000,500 (нэг сая таван зуун нэг мянга таван зуу) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.000 (000)-т олгож, энэ хэрэгт шүүгдэгч Б.Х нь 2 хоног баривчлагдсан, хохирогч Ө.Бд төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ц давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж ял халдаасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан. Ял шийтгэх ёсгүй хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Яллагдагч Б.Хн үйлдэл нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж өмгөөлөгч миний бие анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцсэн. Гэвч анхан шатны шүүх хууль буруу хэрэглэж түүнд ял халдаасан нь буруу тул зохих зүйл хэсэгт хамааруулан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ц шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Ял шийтгэх ёсгүй хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.  Яллагдагч Б.Хн үйлдэл нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурорын санал: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 109 дугаартай яллах дүгнэлтээр яллагдагч Б.Хг 000 оны 000 дугаар сарын 000-наас 000 дугаар сарын 000-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тсумын Абаг, Аын 5-1 тоотоос хохирогч Ө.Бы өмчлөлийн 000ХӨА улсын дугаартай, ногоон өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль, хромон хос гутал, нокиа маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1,716,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2024ШЦТ/2000 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5Азүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Хгаас  1,5000,500 (нэг сая таван зуун нэг мянга таван зуу) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.000 (000)-т олгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ иргэний нэхэмжлэгч Д.000ийн мотоциклийг шинжээчийн дүгнэлт гаргуулж, үнэлүүлээгүй атлаа хохирогч Ө.Бы хулгайд алдсан мотоциклийн үнэлгээгээр буюу 1,5000,000 /нэг сая таван зуун нэг мянга/ төгрөгөөр тооцож хохирол гаргуулж шийдвэрлэсэн нь буруу болсон байна.

Иргэний нэхэмжлэгч Д.000 уг мотоциклийг 20007 онд 1,855,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Өөрийнхөө мотоцикль дээр нэмж 100,000 төгрөг өгсөн талаар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн байх ба 000 оны 7 дугаар сард хэдэн төгрөгөөр үнэлэгдэх байсан нь тодорхойгүй байна.

Мөн хохирогч Ө.Б 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дахин мэдүүлэг өгөхдөө “...Би тухайн мотоциклио буцааж авсан тэрнээс өөрөөр бол хос гутал болон гар утсаа буцааж аваагүй байна...” гэж мэдүүлсэн байхад хромон хос гутал, нокиа маркийн гар утас зэргийн хохирлыг шүүх хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Дээрх үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн ...36.8... дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлд хамаарч байх тул шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж ял халдаасан. ...2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг анхан шатны шүүх хэрэглээгүй...” гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/2000 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Л.ЭРДЭНЭБАТ

                                        ШҮҮГЧИД                                     Б.СОСОРБАРАМ

                                                         Н.БАЯРХҮҮ