Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 304/ШШ2025/00499

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:  Т.О*******ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 304/2025/00496/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1.Хүсэлт гаргагч Т.О******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие нь Булган аймгийн Ардын боловсролын хэлтсийн харьяа Булган аймгийн 7 дугаар цэцэрлэгт 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дуу хөгжмийн багшаар ажилд орж өөрийн хүсэлтээр 1991 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр чөлөөлөгдсөн. Тухайн үед хөтлөгдөж байсан хөпөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн бөгөөд улсаас 1990-2000 оноо нөхөн тооцуулсан. Тухайн үед ажиллаж байсан тушаалаа архиваас хайж үзэхэд 1989 оны 09 дугээр сарын 27-ны өдөр тооллогын комисст орж байсан тушаал, 1989 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөн тооллогын комисст ажиллаж байсан тушаал, 1991 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар "Шагнах тухай" тушаал, 1991 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 85 дугаар "Багш нарын хуваарь батлах тухай" тушаал, ажлаас чөлөөлөгдсөн тушаал тус тус гарч ирсэн. Цэцэрлэг сургуулийн анги танхимын тохижилт, бэлтгэл ажлын хурээнд цэцэрлэг жил бүр 08 дугаар сарын 15-ны өдрөөс багш, ажилчид ажилдаа ордог байсан учир 3.Даваадорж даргын тушаалаар миний бие 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ажилд орж байсан.

Иймд Т.О******* намайг Булган аймгийн ардын боловсролын хэлтсийн харьяа Булган аймгийн 7 дугаар цэцэрлэгт 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... гэв.

 

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,

-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/,

-Итгэмжлэл /хэргийн 5-р хуудас/,

-Булган аймгийн ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 125 дугаартай тооллого явуулах тухай тушаалын хуулбар /хэргийн 6-7-р хуудас/,

-Булган аймгийн ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 164 дугаартай тооллого явуулах тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар /хэргийн 8-10-р хуудас/,

-Булган аймгийн ардын боловсролын хэлтсийн даргын 1991 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаартай шагнах тухай тушаалын хуулбар /хэргийн 11-12-р хуудас/,

-Булган аймгийн ардын боловсролын хэлтсийн даргын 1991 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 85 дугаартай багш нарын хуваарь батлах тухай тушаал, тушаалын хуулбар /хэргийн 14-р хуудас/,

-Булган хотын 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1991 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 14 дугаар тушаалын хуулбар /хэргийн 15-р хуудас/,

-Булган аймгийн ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 112 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 16-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн 17-18-р хуудас/.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Т.О*******ийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Хүсэлт гаргагч Т.О******* нь Булган аймгийн ардын боловсролын хэлтсийн харьяа Булган аймгийн 7 дугаар цэцэрлэгт 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд дуу, хөгжмийн багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Т.О******* нь Булган аймгийн ардын боловсролын хэлтсийн харьяа Булган аймгийн 7 дугаар цэцэрлэгт 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд дуу, хөгжмийн багшаар ажиллаж байсан болох нь Булган аймгийн ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 125 дугаартай комиссын гишүүд ...YII цэцэрлэгийн хөгжмийн багш Т.О******* гэсэн тооллого явуулах тухай тушаалын хуулбар, Булган аймгийн ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 164 дугаартай тооллого явуулах тухай тушаалын 1 дүгээр хавсралтад хөгжмийн багш О******* гэх тушаал, хавсралтын хуулбар, Булган аймгийн ардын боловсролын хэлтсийн даргын 1991 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаартай шагнах тухай тушаалын хавсралтад 7-р цэцэрлэг Т.О******* 14-20 гэсэн бичвэр, Булган аймгийн ардын боловсролын хэлтсийн даргын 1991 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 85 дугаартай багш нарын хуваарь батлах тухай тушаалын хавсралтад 7 цэцэрлэг гэсний 8 дугаарт Т.О******* дуу хөгжмийн б/, Булган хотын 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1991 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 14 дугаар тушаалын 13.Т.О******* хөгжмийн багш сарын цалин 800, ажиллах сар 4, Булган аймгийн ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 112 дугаартай Т.О*******ийг 11 дүгээр сарын 07-ноос эхлэн YII цэцэрлэгийн дуу хөгжмийн багшаас чөлөөлж гэх тушаалууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Т.О******* нь Булган аймгийн ардын боловсролын хэлтсийн харьяа Булган аймгийн 7 дугаар цэцэрлэгт 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дуу, хөгжмийн багшаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.

5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б******* овогт Т*******гийн О******* /......../-ийг  Булган аймгийн ардын боловсролын хэлтсийн харьяа Булган аймгийн 7 дугаар цэцэрлэгт 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дуу, хөгжмийн багшаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 -т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ