Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 303/ШШ2025/00583

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  *******,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие нь 1965 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн. Би Баянбулаг сумын ерөнхий боловсролын 8 жилийн дунд сургуульд 8 жил суралцаж төгсөөд, 9,10 дугаар ангийн боловсрол эзэмшихээр Баянхонгор аймгийн Жаргалант сумын 10 жилийн сургуульд элсэн суралцаж, 10 дугаар ангиа төгсөөд хугацаат цэргийн албанд 1984 оны 06 сарын 05-ны өдөр татагдан, Ардын армийн 065 дугаар ангид алба хааж, улмаар 1987 оны 06 сарын 22-ны өдөр цэргийн албанаас халагдаж ирээд, Баянхонгор аймгийн Баянбулаг сумдаа ажил хөдөлмөр эрхэлж, улсынхаа хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулах болсон. Тухайн үед сургуульд сураагүй, цэрэгт яваагүй, хүнд өвчингүй л бол 14 нас хүрээд л улсдаа ажил хөдөлмөр эрхэлдэг байсан. Миний хувьд сургуульд сураад төгсөөд л цэрэгт явсан учир цэрэгт явахаасаа өмнө ажиллах боломж нөхцөл байгаагүй юм. Би 1987 оны 07 сараас 1995 оныг хүртэл хугацаанд доор дурдсан байгууллагад ажиллаж байсан юм. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын зам нэгдэлд 1987 оны 07 сарын 22-ны өдрөөс 1988 оны 11 сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд 1 дүгээр хэсэгт туслах малчнаар, 1989 оны 11 сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын зам нэгдэл, Жаргалант ХК-д мужаан ажилчнаар, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Соёл хөдөлмөрийн хамтлагт 1988 оны 11 сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 сарыг 11-ний өдрийг дуустал хугацаанд гишүүн ажилчнаар тус тус тасралтгүй ажиллаж байсан. Би өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон тул улсад ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох шаардлага үүссэн болно. Баянбулаг сумын Социализмын зам нэгдэл 1993 онд татан буугдаж жижиг аж ахуйн нэгж буюу компанид шилжин Жаргалант ХК ний нэрээр үйл ажиллагаа явуулахаар болж тухайн үед нэгдэлд ажиллаж байсан хүмүүсийг тус Жаргалант ХК-д үргэлжлүүлэн ажиллуулсан ба миний хувьд ч нэгдэл компани болоход үргэлжлүүлэн ажиллаж компанийг татан буугдах хүртэл тасралтгүй ажилчнаар ажиллаж байсан. Иймд миний Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын зам нэгдэлд 1987 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд 1 дүгээр хэсэгт туслах малчнаар, 1989 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мужаан ажилчнаар, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Жаргалант компани ХК-д 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажилчнаар, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын клубт соёлын хөдөлмөрийн хамтлагт 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарыг 11-ний өдрийг дуустал хугацаанд гишүүн, ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 393 дугаар лавлагаа, хөдөлмөрийн 204234 дугаартай дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын зам нэгдлийн 1987 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 27 дугаартай тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын зам нэгдлийн ерөнхий хорооны тэргүүлэгчдийн 1989 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 38 дугаартай лавлагаа, түүний хавсралт, Баянбулаг сумын Жаргалант хувьцаат компанийн бүх гишүүдийн хурлын 1993 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэл, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 08/1704 хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, зөвлөмжийн хуудас, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын зам нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1991 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 09 дугаартай тушаал, түүний хавсралт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

 гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

2. Хүсэлт гаргагч ******* 1987 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр хэсэгт малчнаар, 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянбулаг сумын соёл хөдөлмөрийн хамтлагт гишүүнээр, 1989 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1993 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Жаргалант ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь 1987 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр хэсэгт малчнаар, 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянбулаг сумын соёл хөдөлмөрийн хамтлагт гишүүнээр, 1989 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1993 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Жаргалант ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний 1987-1992 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 393 дугаар лавлагаа, туслах малчнаар томилох тухай Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын зам нэгдлийн 1987 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 27 дугаартай тушаал, түүний хавсралт, шагнах тухай Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын зам нэгдлийн ерөнхий хорооны тэргүүлэгчдийн 1989 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 38 дугаартай лавлагаа, түүний хавсралт, гишүүний хувьд хуралцсан тухай Баянбулаг сумын Жаргалант хувьцаат компанийн бүх гишүүдийн хурлын 1993 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэл, мал аж ахуйн үйлдвэрлэлд амжилт гаргаж ажилласан тул шагнах тухай Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын зам нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1991 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 09 дугаартай тушаал, түүний хавсралт,  хүсэлт гаргагч *******ыг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн байдлуудыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн 204234 дугаартай дэвтрийн хуулбар, Бхамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******, О.Магмаржалам нарын мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

4. Мөн хүсэлт гаргагч ******* талаар 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр баталсан БНМАУ-ын Хүн амын регистрийн картын 071 дүгээр бүртгэлд: “ *******, ажилладаг байгууллага-Социализмын зам нэгдэл, эрхэлдэг ажил-гачегариар, эрхэлж эхэлсэн он-1987 он, оршдог сум-Баянбулаг” гэж тэмдэглэжээ.

5. Хүсэлт гаргагч ******* хөдөлмөрийн 204234 дугаартай дэвтрийг 1987 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянбулаг сумын Социализмын зам нэгдэл нээн тамга дарж баталгаажуулсан, хөдөлмөрийн дэвтэрт дурдагдсан овог, нэр, төрсөн он, боловсрол, мэргэжил, гэрэл зураг зэрэг нь зөрүүгүй, тухайн хөдөлмөрийн дэвтэрт хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байсан байдлыг тэмдэглэн ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалын он, сар, өдөр, дугаар зэргийг бичиж, тухайн ажиллаж байсан газрын тамгыг дарж баталгаажуулсан байх тул хөдөлмөрийн 204234 дугаартай дэвтрийг нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

6. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч ******* ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1987 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр хэсэгт малчнаар, 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянбулаг сумын соёл хөдөлмөрийн хамтлагт гишүүнээр, 1989 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1993 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Жаргалант ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

           7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч  ******* 1987 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр хэсэгт малчнаар, 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянбулаг сумын соёл хөдөлмөрийн хамтлагт гишүүнээр, 1989 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1993 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Жаргалант ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.БАТЗАЯА