Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 304/ШШ2025/00502

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын а*******ан ш*******ны шүүхийн Ерө*******ий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны та*******имд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:  Д.Э*******-А*******гийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай 304/2025/00638/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Д.Э*******-А*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Д.Э*******-А******* нь мал маллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Би 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Булган аймгийн Б******* сумын Д******* 3 дугаар багт мал маллаж байсан. Малын А данс архиваас гарахгүй байгаа тул миний бие хохироход хүрээд байна.

Иймд дээрх онд мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Хүсэлт гаргагч Д.Э*******-А*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн регистрийн дугаарын лавлагаа /хэргийн 5-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 6-р хуудас/,

-Булган аймаг, Б******* сум, Д******* ...... дугаар багийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 72 дугаартай тодорхойлолт /хэргийн 8-р хуудас/,

-Нийгмийн да*******галын Ерө*******ий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 32/59 дугаар албан бичиг /хэргийн 9-р хуудас/,

- Булган аймаг, Б******* сум, Д******* ....... дугаар багийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 73 дугаартай тодорхойлолт /хэргийн 24-р хуудас/,

- Булган аймаг, Б******* сумын Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 01/303 дугаартай тодорхойлолт /хэргийн 8-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн аав Д*******ийн 1998-2009 оны малын А дансны архивын лавлагаа, мал тооллогын маягтуудын хуулбарууд /хэргийн 26-35-р хуудас/,

-Хүсэлт гаргагч Д.Э*******-А*******гийн 2009-2024 оны малын А дансны архивын лавлагаа, мал тооллогын маягтуудын хуулбарууд /хэргийн 36-50-р хуудас/,

-Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хэргийн 51-р хуудас/.

4.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Л.Г*******, З.Б*******-О******* нарын мэдүүлгийг авсан.  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Д.Э*******-А*******гийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Хүсэлт гаргагч нь 1995-1997 оны малын А данс архиваас гаргахгүй байгаа тул мал маллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3. Хүсэлт гаргагч нь Нийгмийн да*******галын ерө*******ий газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд хандсан байх ба шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэгжүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

4. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Д.Э*******-А******* нь Булган аймгийн Б******* суманд 1995-1997 оныг дуустал мал маллаж байсан болох нь:

6.1. Булган аймаг, Б******* сум, Д******* ... дугаар багийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 72 дугаартай Д.Э*******-А******* нь 1995-1997 онд мал маллан амьдарч байсан нь үнэн гэх тодорхойлолт, Булган аймаг, Б******* сум, Д******* ... дугаар багийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 73 дугаартай Нөхөр хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг нь үнэн гэх тодорхойлолт, хүсэлт гаргагчийн аав Д*******ийн 1998-2009 оны малын А дансны архивын лавлагаа, мал тооллогын маягтуудын хуулбарууд, хүсэлт гаргагч Д.Э*******-А*******гийн 2009-2024 оны малын А дансны архивын лавлагаа, мал тооллогын маягтуудын хуулбарууд, Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, гэрч нарын Аав, ээжийн хамт багаасаа мал маллаж байсан. Аав, ээж нь өндөр настай, улсын аварга малчин хүмүүс байсан. Насаараа мал маллаж байгаа хүүхэд байгаа юм. Нарийн хэдэн он гэж хэлж мэдэхгүй байна. Багаасаа одоог хүртэл мал маллаж байгаа. Манай сумын архив ш*******сан гээд энэ үеийн баримтууд гардаггүй. Миний А данс ч байхгүй. Бид хамт нэг бригадад мал маллаж байсан нь үнэн. Хоёр хөгшний амины ганц хүүхэд нь байсан. Аавы******* нь нэр дээр малын А данс нь гарч байсан байх түүнээс хар багийн л малаа дагаад аав, ээжтэйгээ мал дээр байсан. Аав нь нас өндөр урт насалсан. Өмнө жил бурхан болсон гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Д.Э*******-А******* Булган аймгийн Б******* суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.

6. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Х******* овогт Д*******ийн Э*******-А******* /.../-г Булган аймгийн Б******* суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах ш*******ны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ