| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00609/И |
| Дугаар | 304/ШШ2025/00507 |
| Огноо | 2025-08-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 304/ШШ2025/00507
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: Г******* б******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Ч*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 7,739,740.47 /долоон сая долоон зуун гучин есөн мянга долоон зуун дөчин мянган төгрөг дөчин долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г******* б******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ч******* нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ-R000869051 тоот дижитал зээлийн гэрээг цахимаар байгуулж 10,000,000 төгрөгийг 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хугацаандаа төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү 20 хувь байхаар зээл авсан.
Гэрээний хугацаа 2027 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дуусах боловч 487,548.56 төгрөгийг 52 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний дагуу зээл төлөх үүргээ ноцтой зөрчиж байна. Зээл 7,494,184.51 төгрөг, хүү 242,519.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,036.77 төгрөг, нийт 7,739,740.47 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Чинчулуун нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г******* б******* ХК нь хариуцагч Б.Чинчулуунд холбогдуулан 7,739,740.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Чинчулуун нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Г******* б******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Ч*******д холбогдох 7,739,740.47 /долоон сая долоон зуун гучин есөн мянга долоон зуун дөчин мянган төгрөг дөчин долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ч******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,786 /нэг зуун гучин найман мянга долоон зуун наян зургаа/ төгрөгөөс 69,393 /жаран есөн мянга гурван зуун ерэн гурав/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 69,393 /жаран есөн мянга гурван зуун ерэн гурав/ төгрөгийг, хариуцагч Б.Ч*******гаас 69,393 /жаран есөн мянга гурван зуун ерэн гурав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ