| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00577/И |
| Дугаар | 304/ШШ2025/00512 |
| Огноо | 2025-08-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 304/ШШ2025/00512
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: Г******* б******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.Г*******ад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 4,689,752.20 /дөрвөн сая зургаан зуун наян есөн мянга долоон зуун тавин хоёр төгрөг хорин мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г******* б******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Г*******ад нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ-R001578933 тоот дижитал зээлийн гэрээг байгуулж 5,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай зээлсэн.
Зээлдэгчийн R001578933 дугаарт Зээлийн гэрээний хугацаа 2026 оны 04 дүгээр сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 4,411,783.91 төгрөг, зээлийн хүү 271,028.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,939.60 төгрөг, нийт 4,689,752.20 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Г******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжилсэн 4,689,752.20 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г******* б******* ХК нь хариуцагч Ж.Г*******ад холбогдуулан 4,689,752.20 /дөрвөн сая зургаан зуун наян есөн мянга долоон зуун тавин хоёр төгрөг хорин мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ж.Г******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Г******* б******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.Г*******ад холбогдох 4,689,752.20 /дөрвөн сая зургаан зуун наян есөн мянга долоон зуун тавин хоёр төгрөг хорин мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Г******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,986 /наян есөн мянга есөн зуун наян зургаа/ төгрөгөөс 44,993 /дөчин дөрвөн мянга есөн зуун ерэн гурав/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 44,993 /дөчин дөрвөн мянга есөн зуун ерэн гурав/ төгрөгийг, хариуцагч Ж.Г*******аас 44,993 /дөчин дөрвөн мянга есөн зуун ерэн гурав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ