| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00433/И |
| Дугаар | 303/ШШ2025/00588 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 303/ШШ2025/00588
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *******,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 1970 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянлиг суманд төрсөн. Намайг ерөнхий боловсролын сургуульд ороход******* нэрээр бүртгүүлж сургуульд оруулсан бөгөөд хожим нь иргэний үнэмлэх авахад төрсний гэрчилгээг бусад сумын захиргааны холбогдох маягтыг үндэслэн ******* нэрээр иргэний үнэмлэх авсан болно. Намайг сургуульд байхад сургуулийн журнал бусад бүртгэлд ******* нэрээр явсаар иргэний үнэмлэх авснаар ******* багш ******* нэрээр нэрших болсон тул миний иргэний үнэмлэхийн албан ёсны нэршил болох ******* нэрээр миний ажилласан жилийг 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаагаар тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 804 дугаар лавлагаа, Баянлиг сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 21 дугаартай албан бичиг, Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдлийн 1990 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 35 дугаартай тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдлийн 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 44 дугаартай тушаал, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
гэрч ******* мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
2. Хүсэлт гаргагч ******* 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, мөн 1990 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдлийн 4 дүгээр хэсэгт малчнаар ажиллаж байсан байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, мөн 1990 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдлийн 4 дүгээр хэсэгт малчнаар ажиллаж байсан болох нь түүний 1987, 1988 онуудад авч байсан цалинг болон ажиллаж байсан талаарх баримтыг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 804 дугаар лавлагаа, цэргийн албанаас халагдсан хүмүүсийг ажилд хуваариласан тухай Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдлийн 1990 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 35 дугаартай тушаал, түүний хавсралт, зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдлийн 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 44 дугаартай тушаал, хүсэлт гаргагчийн төрсний бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаанууд, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч ******* мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч ******* талаар 1988 оны 02 дугаар сарын 10-ны өдөр баталсан Хүн амын регистрийн картын 101 дүгээр бүртгэлд: *******, ажилладаг байгууллага- Улаан-Оч нэгдэл, эрхэлдэг ажил- малчин, эрхэлж эхэлсэн он-1988 он, оршдог сум-Баянлиг сум” гэж тэмдэглэжээ.
5. Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч ******* ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, мөн 1990 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдлийн 4 дүгээр хэсэгт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт******* 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, мөн 1990 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдлийн 4 дүгээр хэсэгт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА