Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 304/ШШ2025/00521

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох т*******ай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би

Нэхэмжлэгч:  Г******* б******* ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  Ц******* б******* овогт М*******ын Х*******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 8,238,658.78 /найман сая хоёр зуун гучин найман мянга зургаан зуун тавин найман төгрөг далан найман мөнгө/ төгрөг гаргуулах т*******ай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г******* б******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: R001559374 дугаартай Дижитал зээлийн гэрээний үүрэгт: yийт 8,238,658.78 /найман сая хоёр зуун гучин найман мянга зургаан зуун тавин найман төгрөг далан найман мөнгө/ төгрөгийг М******* овогтой Х*******аас гаргуулах. М******* овогтой Х******* нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Г******* б*******тай R001559374 дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулж, 9,180,000.00 /есөн сая нэг зуун наян мянга/ төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгчийн R001559374 дугаарт Зээлийн гэрээний хугацаа 2027 оны 03 дугаар сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт 8,238,658.78 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Х******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М.Х******* нь зээлийн төлөлт хийгдээгүй хугацаанд эрүүл мэндийн шалтгаантай байсан 2025 оны 8, 9 сараас зээлээ хэвийн байдалд оруулах цаашлаад төлж дуусгах төлөвтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г******* б******* ХК нь хариуцагч М.Х*******д холбогдуулан 8,238,658.78 /найман сая хоёр зуун гучин найман мянга зургаан зуун тавин найман төгрөг далан найман мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч М.Х******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх т*******ай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх т*******ай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Г******* б******* ХК-ийн нэхэмжлэлтэй М.Х*******д холбогдох 8,238,658.78 /найман сая хоёр зуун гучин найман мянга зургаан зуун тавин найман төгрөг далан найман мөнгө/ төгрөгийг хариуцагч М.Х******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх т*******ай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн т*******ай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 73,385 /далан гурван мянга гурван зуун наян тав/ төгрөг, хариуцагч М.Х*******аас 73,385 /далан гурван мянга гурван зуун наян тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх т*******ай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх т*******ай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, т*******айн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА