| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00406/И |
| Дугаар | 303/ШШ2025/00589 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 303/ШШ2025/00589
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *******,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие ******* нь Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 4 дүгээр бригадын 7 дугаар хэсэгт малчнаар 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар, 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд цэргийн алба хаасан. 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 497 болон 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 237 дугаар лавлагаанууд, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 1990 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 45 дугаартай тушаал, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
2. Хүсэлт гаргагч ******* 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1984 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 4 дүгээр бригадын 7 дугаар хэсэгт малчнаар ажиллаж байсан байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1984 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 4 дүгээр бригадын 7 дугаар хэсэгт малчнаар ажиллаж байсан болох нь түүний 1978, 1979, 1981, 1985, 1987, 1988 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 497 болон 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 237 дугаар лавлагаанууд, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 1990 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 45 дугаартай тушаал, зарим хүмүүсийг ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 1990 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 45 дугаартай тушаал, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч ******* талаар 1987 оны 10 дугаар сарын 11-ний өдөр баталсан Хүн амын регистрийн картын 014 дүгээр бүртгэлд: “*******, ажилладаг байгууллага- Батзам нэгдэл, эрхэлдэг ажил- үхэрчин, эрхэлж эхэлсэн он-1984 он, оршдог сум-Эрдэнэцогт сум” гэж тэмдэглэжээ.
5. Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч ******* ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1984 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 4 дүгээр бригадын 7 дугаар хэсэгт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт ******* 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1984 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 4 дүгээр бригадын 7 дугаар хэсэгт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА