Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 304/ШШ2025/00527

 


Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч:  Х******* б******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Б.Э*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 12,563,993.09 /арван хоёр сая таван зуун жаран гурван мянга есөн зуун ерэн гурван төгрөг есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х******* б******* ХК нь шүүхэд гарг*******ан нэхэмжлэлдээ: Б.Э******* нь Х******* б*******тай 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 2010117072 дугаартай Зээлийн гэрээг байгуулан 13,009,281.49 төгрөгийг жилийн 20 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Б******* нь 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зээлдэгч Б.Э*******ий Х******* б******* дахь .......... дансанд 13,009,281.49 төгрөгийг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэтэл зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж төлбөрийг хуваарийн дагуу төлөхгүй хугацаа хэтрүүлсэн. Иймд үндсэн зээлийн төлбөр 11,274,710.65 төгрөг, хүү 1,261,508.25 төгрөг, нэмэгдүүлсэн 27,775 төгрөг, нийт 12,563,993.90 төгрөгийг хариуцагча******* гаргуулах, хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж за*******на******* бусад хариуцагчийн хөрөнгө орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Э******* нь шүүхэд гарг*******ан хариу тайлбартаа: Х******* б*******ны нэхэмжилсэн 12,563,993.90 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х******* б******* ХК нь хариуцагч Б.Э*******д холбогдуулан 12,563,993.09 /арван хоёр сая таван зуун жаран гурван мянга есөн зуун ерэн гурван төгрөг есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гарг*******ныг хариуцагч Б.Э******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гарг*******ан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт за*******ныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д за*******наар нэхэмжлэгч Х******* б******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Э*******д холбогдох 12,563,993.09 /арван хоёр сая таван зуун жаран гурван мянга есөн зуун ерэн гурван төгрөг есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Э******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д за*******наар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215,974 /хоёр зуун арван таван мянга есөн зуун далан дөрөв/ төгрөгөөс 107,987 /нэг зуун долоон мянга есөн зуун наян долоо/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн санга******* 107,987 /нэг зуун долоон мянга есөн зуун наян долоо/ төгрөгийг, хариуцагч Б.Э*******ээс 107,987 /нэг зуун долоон мянга есөн зуун наян долоо/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д за*******наар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т за*******наар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн *******уудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    О.ОДОНЧИМЭГ