Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 304/ШШ2025/00528

 


Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэлийн шаардлага:  М******* к******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Г.О*******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 464,137.77 /дөрвөн зуун жаран дөрвөн мянга нэг зуун гучин долоон мянга далан долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М******* к******* ХХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 43922904 тоот Үйлчилгээний гэрээ байгуулан 99916110 дугаарлалтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглаж эхэлсэн.

Хариуцагч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд хариуцагчаас 464,137.77 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М******* к******* ХХК нь хариуцагч Г.О*******т холбогдуулан 464,137.77 /дөрвөн зуун жаран дөрвөн мянга нэг зуун гучин долоон мянга далан долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч 464,137.77 төгрөгийг төлж барагдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тайлбарыг ирүүлсэн байна.

Уг тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч М******* к******* ХХК нэхэмжлэлтэй, Г.О*******т холбогдох, 464,137.77 /дөрвөн зуун жаран дөрвөн мянга нэг зуун гучин долоон мянга далан долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,574 /арван дөрвөн мянга таван зуун далан дөрөв/ төгрөгөөс 7287 /долоон мянга хоёр зуун наян долоо/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 7287 /долоон мянга хоёр зуун наян долоо/ төгрөг, хариуцагч Г.О*******аас 7287 /долоон мянга хоёр зуун наян долоо/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    О.ОДОНЧИМЭГ