Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2025/0874

 

 

 

 

 

    20           11          27                                     128/ШШ20/0874

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.Х 

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга,

                    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хороо

Маргааны төрөл: “1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгээр тушаалын Ч.Х надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

2.Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын албан тушаалд томилуулахыг даалгах,

3. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 20 оны 04 дүгээр сарын -ний өдрийн “Ч.Х ёс зүйн хариуцлага ногдуулах тухай” ******* дүгээр тушаал,

4. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 20 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Ч.Х сахилгын шийтгэл ногдуулах тухай” дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгох,

. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 20 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах,

6. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 20 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар “Ч.Х ёс зүйн хариуцлага ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулж,

7. ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын албан тушаалын ангилал, зэрэглэлээр тооцон гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, 20 оны хагас жилийн урамшууллыг нөхөн төлүүлэх”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П, хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, Б.О*******, Б.М, Б.О, хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хорооны дарга Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Х шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудын үндэслэлдээ: “1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгээр тушаалын Ч.Х надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

1.1. Ч Х би Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дүгээр тушаалаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологийн газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргын албан тушаал (Эрхэлсэн түшмэл ангиллын, АА-4 зэрэглэл)-д томилогдон ажиллаж байсан билээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны “Ажлын албаны зохион байгуулалтын бүтэц,  орон тоог шинэчлэн тогтоох тухай”  ******* дугаар тогтоолоор 2024 оны 10 дугаар сард бүтэц, орон тоо батлагдан гарахад миний даргаар нь ажиллаж байсан Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэс нь Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газар болсон. Гэвч урьд гүйцэтгэж байсан чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт хэвээр үлдсэн.

Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нь дээрх ******* дугаартай тогтоолын дагуу 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгээр тушаалаар намайг томилохдоо Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын Хэргийн хөдөлгөөн, статистик хариуцсан ахлах референт (Эрхэлсэн түшмэл ангиллын, АА- зэрэглэл)- ийн албан тушаалд бууруулан томилж, төрийн жинхэнэ албан хаагч миний нэмэгдэл баталгаа эдлэх эрхийг зөрчиж, эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан.

Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т “... зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах…” гэж заасан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн боловч, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг нь Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын албан тушаалын тодорхойлолтод хэвээр хадгалагдан үлдсэн.

Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан дээрх төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг эдлүүлээгүй нь хууль бус гэж үзэж байна.

Ч. Х намайг Хэргийн хөдөлгөөн, статистик хариуцсан ахлах референтээр албан тушаал бууруулан томилсон 2024 оны дүгээр тушаалд уг тушаал гарах болсон шалтгаан, нөхцөл болох зохион байгуулалтын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн хууль зүйн үндэслэлийг заахгүйгээр Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтыг хэрэглэсэн нь мөн хууль зүйн үндэслэлгүй болсон.

Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалт нь зөвхөн “албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд” хэрэглэгдэх заалт байх бөгөөд миний ажиллаж байгаа Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистик хариуцсан нэгж нь газар, хэлтэс байхаас үл хамааран нэгжийн удирдлага буюу удирдах албан тушаалтантай байх нь тодорхой тул энэ тохиолдолд ямар нэгэн орон тоо хасагдаагүй.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөний дараа Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын албан тушаалд томилохоор Авлигатай тэмцэх газраас дүгнэлт гаргуулахаар мэдүүлэг хөтлүүлсэн. Газрын даргын албан тушаалд томилогдохоор урьдчилсан мэдүүлэг хөтөлж дүгнэлт ирсэн. 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нийт ажилтнуудын хурал зарласан. Миний бие Шүүх байгуулах тухай хуулийн бэлтгэл ажилтай холбоотойгоор тус хуралд орж чадаагүй. Тус хурлаар та бүхнийг чөлөөлж, томилсон гэж хэлээд хурал дуусгасан талаар хуралд оролцсон ажилтнууд хэлсэн бөгөөд бид ямар албан тушаалд томилогдсоноо мэдээгүй. Уг нь ямар албан тушаалаас чөлөөлж, ямар албан тушаалд томилсныг уншиж сонсгодог. Мөн албан тушаалаас чөлөөлж байгаа тохиолдолд өмнө нь бүтэц өөрчлөгдөхөд мэдэгдэл ирүүлдэг байсан. Мэдэгдэл өгөөгүй. 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн цалингийн задаргаа имэйл ирэхэд А гэсэн имэйл ирсэн. Тушаал шийдвэр танилцуулахгүй байсаар 20 оны дүгээр сарын 24-ний өдөр Хүний нөөц хариуцсан референтээс тушаалаа дотоод сүлжээгээр авч танилцсан. Тушаалаа хартал 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн огноотой тушаал байсан. Бусад албан хаагч нарын тушаалтай хамт биш тусдаа гарсан тушаал байсан. 20 оны дүгээр сарын 28-ны өдөр 1 дүгээр сарын цалингийн задаргаа имэйл ирэхэд Агэсэн имэйл ирж цалин хөлс буурсан байсан. Тушаал шийдвэр танилцуулахгүй, уншиж сонсгохгүй байсан асуудал нь бусад 20 орчим ажилтнуудыг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан үндэслэлээр томилсон буюу дэс түшмэлээс ахлах түшмэл рүү томилсон. Хууль тогтоомжийг хүмүүст ялгамжтай хэрэглэсэн мөн дэс түшмэлээс эрхэлсэн рүү шууд томилгоо хийсэн. Төрийн албаны шаардлага хангаагүй ажилтнуудыг уг бүтцээр томилсон зэрэг асуудлууд байгаа учраас мэдэгдэх, уншиж, сонсгох ажиллагаа хийхгүй, тушаал шийдвэр танилцуулахгүй байсан гэж үзэж байна.

1.2. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан үндэслэл бүрдсэн байхад намайг томилолгүйгээр албан тушаал бууруулж, эрх зүйн байдлыг дордуулаад зогсохгүй Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын албан тушаалыг сул орон тоо гэж үзэн сонгон шалгаруулалт зарлаж, дахин хууль бус шийдвэр гаргасан.

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “сул орон тоо” гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг” ойлгохоор заасан.

Ч.Х намайг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан үндэслэлээр буюу албан тушаалын орон тоо хасагдсан гэх үндэслэлээр хууль бусаар албан тушаал бууруулсан мөртлөө хасагдсан гэх газрын даргын албан тушаалыг сул орон тоо гэж үзэн сонгон шалгаруулалт зарлаж байгаа нь логикийн зөрчилтэй, хууль бус шийдвэр болохыг нотолж байна.

Энэ талаарх гомдлоо 20 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гаргахад 20 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн дугаар албан бичгээр “.... Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгээр тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна” гэх хариу ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.4-д “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно”, 43.8-д “Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй” гэж тус тус заасан.

Миний эрх зүйн байдлыг дордуулж, албан тушаал бууруулсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгээр тушаалыг надад огт танилцуулж, мэдэгдээгүй, гарын үсэг зуруулаагүй байхад Төрийн албаны зөвлөлөөс хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх хариу өгч байгааг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.1.1- д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж заасны дагуу нэхэмжлэл гаргасан.

1.3. Ч.Х намайг төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа эдлэх эрхээр хангаагүй, хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, эрх зүйн байдлыг дордуулан албан тушаал бууруулсан талаар надад огт мэдэгдэж, танилцуулаагүй.

20 оны дүгээр сарын 24-ний өдөр Хүний нөөц хариуцсан референтээс тушаалаа дотоод сүлжээгээр авч танилцсан. Тушаалаа хартал 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн огноотой тушаал байсан бөгөөд уг баримтаа нэхэмжлэлд хавсаргасан болно.

20 оны дүгээр сарын 24-ний өдөр дүгээр тушаалыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор буюу 20 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд мөн өдрөө тухайн албан тушаалд зарласан сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан.

Төрийн албаны зөвлөлөөс 20 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн дугаар албан бичгээр хариу өгснийг эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж заасны дагуу нэхэмжлэлээ гаргасан болно.

2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 20 оны 04 дүгээр сарын -ний өдрийн “Ч.Х ёс зүйн хариуцлага ногдуулах тухай” ******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

2.1. Ч.Х би Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргын хувиар тус хэлтсийн хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Ц.С нь

- удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй,

- гүйцэтгэлийн төлөвлөгөөгөөр батлуулсан ажлын биелэлт хангалтгүй,

- албан бичгийн боловсруулалт хангалтгүй, хуулийн хугацаа хэтрүүлдэг зэрэг мэдээллийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргад хүргүүлсэн. Гэтэл энэхүү мэдээллийн дагуу ямар нэгэн арга хэмжээ авалгүйгээр, Ц.Сгийн гаргасан сөрөг гомдлын дагуу 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ч.Х надаас бичгээр тайлбар авсан.

Мөн Ч.Х надад 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах”  сахилгын шийтгэл ногдуулах мэдэгдэл ирүүлсний дагуу 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тайлбар гаргаж байсан.

Ц.Сгийн ажил үүргээ хэрхэн гүйцэтгэж буй талаар мэдээлэл хүргүүлснийг шалган шийдвэрлээгүй атлаа, надад холбогдуулан гаргасан сөрөг гомдолд нь тайлбар авснаас хойш даруй 3 сарын дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн дэд хороо дүгнэлт гаргаж, улмаар тайлбар авснаас хойш сар өнгөрсний дараа надад ёс зүйн хариуцлага ногдуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар гомдол, мэдээлэл гаргах, түүнийг хянан шийдвэрлэх ажиллагааг нарийвчлан зохицуулсан. Уг процесс ажиллагааг бүхэлд нь зөрчиж, хувь хүнд чиглэсэн хянан шалгах ажиллагаа явуулж, хууль зөрчин хариуцлага хүлээлгэсэн.

Ц. Сд холбогдох гомдол мэдээллийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Ёс зүйн дэд хороонд шилжүүлсэн болох нь төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн системд тухайн гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх бүртгэлээр нотлогдох бөгөөд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.4-т “Гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан шийдвэрлэх бөгөөд нэмэлт шалгалт хийх шаардлагатай бол 14 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно” гэж заасныг үндэслэлгүйгээр зөрчиж, хөдөлмөрлөх эрхийн маргаан үүсгэсэн тул субьектив хандлагаар шийдвэрлэсэн.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 20 оны 04 дүгээр сарын -ний өдрийн “Ч.Х ёс зүйн хариуцлага ногдуулах тухай” ******* дүгээр тушаалд намайг ямар ёс зүйн зөрчил гаргасныг дурдаагүй бөгөөд харин Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 20 оны дүгээр сарын 22-ны өдрийн гэх дугаартай дүгнэлтэд “Ц.Сгаас хэлтсийн дарга Ч.Х холбогдуулан гаргасан гомдолд дурдсан нийт 3 үндэслэлээс 2 асуудалд ёс зүйн зөрчил гаргасан үйл баримт тогтоогдоогүй, харин “Ажлын байрны дарамт үзүүлдэг, ялгаварлан гадуурхдаг, ёс зүйгүй, гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажилд оролцуулдаггүй" гэх асуудал нь …” Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, хэм хэмжээ зөрчсөн гэж үзсэн.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 20 оны дүгээр сарын 22-ны өдрийн гэх дугаартай дүгнэлтэд Ц.Сгаас надад холбогдуулан гаргасан болон Ч.Х миний Ц.Сгийн ажил байдалтай холбогдуулан гаргасан нийт гомдол, мэдээлэл нь ёс зүйн зөрчилд хамаарах эсэх нь холбогдох нотлох баримт, хэм хэмжээгээр хэрхэн няцаагдаж, нотлогдож байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн мөртлөө, надад сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэлийн талаар “... уурлаж загнадаг, харилцааны соёлгүй, албан хаагчидтай дээрэнгүй харьцдаг. Албан хаагчдыг ажил тараад явсны дараа ажил орхиж явлаа гэж утсаар маш их чат бичдэг. Албан хаагчдын хооронд нэг нэгийг нь муулдаг нь …. гэж заасныг зөрчсөн" гэж шууд дүгнэсэн нь хууль бус гэж үзэж байна.

Мөн дүгнэлтэд уг зөрчлийг “хэлтсийн ажилчдаас авсан тайлбараар нотлогдож байна” гэж дүгнэсэн нь эргэлзээтэй. Хэлтсийн ажилчдаас ямар тайлбар авсан, хэрхэн хариулсан, хэлтсийн бүх ажилчид ижил хариулт өгсөн эсэх, тухайн хариултууд нь ажлын ачаалал, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, захирах захирагдах ёсны шаардлагаас хэрхэн ялгагдаж байгаа болох талаар тодорхой дурдаагүй байгаа нь тухайн зөрчлийг бүрэн дүүрэн, тал бүрээс нь бодитойгоор шалган тогтоосон эсэхэд эргэлзээ үүсгэж байна.

Нөгөө талаар, тухайн зөрчлүүд нь хэзээ хэрхэн үйлдэгдсэн талаар хангалттай нотлоогүйгээс шалтгаалан хөөн хэлэлцэх хугацаа тоологдох эсэх асуудал мөн тодорхойгүй байна.

Иймд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтад нийцээгүй, процессын болон агуулгын үндэслэлгүй дүгнэлтийг үндэслэж хариуцлага ногдуулсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 20 оны 04 дүгээр сарын -ний өдрийн “Ч.Х ёс зүйн хариуцлага ногдуулах тухай” ******* дүгээр тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д “Төрийн албан хаагч ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гаргаж болно" гэж шууд шүүхэд хандахаар заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

3. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 20 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Ч.Х сахилгын шийтгэл ногдуулах тухай” дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

3.1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 20 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дугаар тушаалаар нэхэмжлэгч Ч.Х “... Монгол Улсын шүүхийн 2024 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээний нэгтгэлд хяналт тавиагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлээгүй…” гэх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1-д заасан “өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан.

Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 8 дугаар зүйлийн 8.2-т “Төрийн албаны тухай хуулийн 48.1.1, 48.1.2-т заасан шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар Төрийн албаны зөвлөлд, 48.1.3, 48.1.4-т заасан шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар шүүхэд тус тус гомдол гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ч.Х дээрх дугаар тушаалтай холбогдуулан 20 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан.

3.2. Монгол Улсын шүүн таслах ажиллагааны статистик мэдээг 20 гаруй маягтаар анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүх тус бүрээр мэдээ маягт бүрийг мөр баганагүй шалгаж нэгтгэж холбогдох байгууллагуудад хүргүүлэх, түүний араас тайлан боловсруулах ажиллагааг хийдэг. Энэ бүгдийг гар ажиллагаагаар хийдэг. Шүүхийн Тамгын газрууд байнга алдаа гаргадаг. Алдааг нь олоод буцаад засуулж нэгтгэдэг. Хугацаа шаарддаг ажил. Уг мэдээг улсын хэмжээнд албан тушаалын чиг үүрэгт зааснаар 2 статистик хариуцсан референт хийж гүйцэтгэж байна. Хэргийн хөдөлгөөн хариуцаж байгаа ажилтнууд статистик мэдээ гаргаж чадахгүй. Албан тушаалын чиг үүрэгт заагаагүй ажил үүрэг гээд хийхгүй. Хийлгэлээ гэхэд буруу хийвэл хариуцлага хэн хүлээх вэ? Гээд асуудал үүснэ. Ахиж хийнэ гээд хугацаа алдана. Бүтцээр мөн статистик хариуцсан референтийн орон тоо нэмнэ гэсэн боловч нэмээгүй./

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний, удирдлага статистикийн газраас Монгол Улсын шүүхийн 2024 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээний нэгтгэлийг ямар нэгэн алдаа, зөрчилгүйгээр гарган холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Уг нэгтгэл нь Үндэсний статистикийн хорооноос зөвшөөрөл олгосны дагуу баталсан маягт, аргачлал, томьёо бүхий хүснэгт файл /MS excel/ хувилбараар хийгддэг.

Энэхүү нэгтгэлд буюу томьёо бүхий хүснэгтэн эксел файлд үндэслэн Монгол Улсын шүүхийн 2024 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг бичмэл /MS word/ хэлбэрт хөрвүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад танилцуулах үед статистик хариуцсан референтүүд техник алдаа гаргасан байсан. Гарсан алдаа нь санаатай бус, техник алдаа буюу боловсруулсан томьёотой хүснэгтээс бичмэлээр вөрд файлд хуулж тооцоолол хийхэд зөрүү гарсан байсан. Тайланг боловсруулж, олон нийтэд мэдээлээгүй байсан тул албан ёсны баримт бичигт тооцох боломжгүй гэж үзэж байна. Энэхүү алдааг цаг тухайд нь засварлаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийг нэмж, залруулан тайлагнах арra хэмжээг даруй авч хэрэгжүүлсэн бөгөөд үнэн зөв тайланг 20 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудаст нийтэлсэн. Нийтэлсний дараа "Нээлтэй шүүх" хэвлэлийн бага хурлыг хийж иргэд олон нийтийг мэдээллээр хангасан.

Гэтэл энэхүү тушаалыг гаргахдаа ямар чиг үүрэг, дүрэм, журам зөрчигдсөн, яагаад сахилгын зөрчил ногдуулах үндэслэл болж байгаа талаар үндэслэл бүхий шалган тогтоож, дүгнэж чадаагүй. Аливаа иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ямар нэгэн эрх зүйн үр дагаваргүй, хор уршиггүй, байгууллагын дотоод үйл ажиллагааны явцад гарч, залруулсан алдааг үндэслэн “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлээгүй”`1 гэж сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь хууль бус гэж үзэж байна.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эрх зүйн байдал дордуулсантай холбоотой Төрийн албаны зөвлөл болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хүний нөөцийг хангах чиг үүргийн хороонд гомдол гаргахад уг гомдлыг Хүний нөөцийг хангах чиг үүргийн хороонд шилжүүлэлгүйгээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.М нь гомдолд холбогдох этгээд болох Б.Эр шилжүүлж, Хүний нөөцийн газрын референт Б.О*******д шилжүүлж Б.О******* нь өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй бөгөөд ERP-системээр хартал өөр хүсэлтийн шийдвэрлэлтээр хаасан байна. Дээрх үйлдлүүд нь нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхийг зөрчиж Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн -д “гомдлыг түүнд холбогдож байгаа албан тушаалтанд өөрт нь шилжүүлэхийг хориглоно.”, 1 дугаар зүйлийн 4-т “өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ гэх” заалтуудыг зөрчсөн зэргээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Э нь нэхэмжлэгч Ч.Х эрх зүйн байдлыг дордуулсан, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн хууль бус шийдвэрүүд удаа дараа гаргаж ажлын байрны дарамт, шахалт үзүүлж байгаа тул нэхэмжлэгчээс Хүний эрхийн үндэсний комисс, Ес зүйн хороонд тус тус хандсан.

3.3. Төрийн албаны зөвлөлийн 20 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 32 дугаар тогтоолоор “Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 20 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Ч.Х сахилгын шийтгэл ногдуулах тухай" дугаар тушаалыг захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг бүрэн хангаагүй үндэслэлээр хүчингүй болгож” шийдвэрлэсэн.

Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т “Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно”. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчсөн болно.

Учир нь Төрийн албаны зөвлөлийн 20 оны 32 дугаар тогтоолд маргаан бүхий дугаар тушаалтай холбоотойгоор нэхэмжлэгч Ч.Х нь “... зөрчил гаргасан болох нь тогтоогдож байгаа…” гэсэн үндэслэлийг дурдаж, зөвхөн хууль, журамд заасан шийдвэр гаргах ажиллагааг бүрэн хангаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Маргаан бүхий дугаар тушаалд заасан “Монгол Улсын шүүхийн 2024 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээний нэгтгэлд хяналт тавиагүй” гэх үндэслэл нь сахилгын зөрчилд хамаарахгүй, албан ёсны баримт бичигт ямар нэгэн алдаа гараагүй, мэдээ тайланг файл хооронд хөрвүүлэхэд гарсан алдааг үндэслэн уг алдааг гаргасан албан хаагчдад хариуцлага хүлээлгээгүй атлаа, хяналт тавиагүй гэх үндэслэлээр зөвхөн нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Хэдийгээр Төрийн албаны зөвлөлөөс маргаан бүхий дугаар тушаалыг хүчингүй болгосон боловч “сахилгын зөрчлийг шалган тогтоох ажиллагааг хууль, журамд заасны дагуу явуулах эрхтэй болохыг дурдсан” буюу хариуцагчаас уг асуудлаар дахин шийдвэр гаргах боломжтой байхаар тогтоолдоо заасан тул нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөж болзошгүй, сахилгын зөрчил гаргасан эсэхийг шүүх нэг мөр шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

4. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 20 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

4.1. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1-д “Энэ хуулийн 14.3-т заасан эрх бүхий этгээд гомдол, мэдээллийг хүлээн авч, хянан шалгах ажиллагааг дараах журмаар гүйцэтгэнэ”, 1.1.-д “төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тогтоон, дүгнэлт гаргах, үндэслэлийг тусгах” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1- д “Томилох эрх бүхий албан тушаалтан төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар дараах бүрэн эрхтэй", 12.1.-д “энэ хуулийн 1.1.-д заасан дүгнэлтэд үндэслэж, зөрчил гаргасан этгээдэд зөрчлийн шинж байдалд нийцүүлэн хуульд өөрөөр заагаагүй бол ёс зүйн хариуцлага хүлээлгэх”, ******* дугаар зүйлийн *******.1-д “Төрийн албан хаагч ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж тус тус заасны дагуу Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн дугаар зүйлийн .1.2-т “төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил” гэж энэ хуульд заасан ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заасан бөгөөд мөн хуулийн 1 дугаар зүйлийн 1.1.-д зааснаар төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тогтоон, дүгнэлт гаргаж, уг дүгнэлтэд үндэслэлээ тусгахаар заасан.

Гэтэл нэхэмжлэгч Ч.Х холбогдох ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж дээрх дугаартай дүгнэлтийг гаргахдаа үндэслэх хэсэгтээ ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн болох нь гомдол гаргагч нарын гомдлоор тогтоогдож байна, гомдол үндэслэлтэй байна гэх зэргээр дүгнэж, гомдол шалган шийдвэрлэх ажиллагаа явуулалгүйгээр гомдол болон ёс зүйн хэм хэмжээг харьцуулан дүгнэх байдлаар ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүй.

Өөрөөр хэлбэл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 20 оны 09-р сарын 30-ны өдрийн дугаартай дүгнэлтээр Ч.Х миний хэзээ гаргасан, ямар үйлдэл ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн болох нь хэрхэн тогтоогдож байгаа талаар огт дүгнэлт хийлгүй, гомдол гаргагч нарын гомдлын үндэслэлүүдийг шууд харгалзах ёс зүйн хэм хэмжээтэй харьцуулан дүгнэх байдлаар зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь өрөөсгөл болсон.

Хэлтсийн даргаар болон даргын үүргийг түр орлон гүйцэтгэж ажиллаж байх хугацаандаа аливаа ёс зүйн зөрчил гаргаагүй, нэгжийн удирдлагын хувьд захирах, захирагдах ёсыг баримталж, албан ажлын хүрээнд тавьж байсан шаардлагуудыг аливаа нотолгоогүйгээр ёс зүйн зөрчил гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй.

Нөгөө талаар, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон Ёс зүйн дэд хорооны ажиллах журамд зааснаар төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тогтоон, гаргасан дүгнэлтийг томилох эрх бүхий албан тушаалтан хянахгүй байхаар зохицуулсны улмаас дүгнэлт үндэслэлтэй эсэхээс үл хамаарч ёс зүйн хариуцлага хүлээхээр байна.

. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 20 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар “Ч.Х ёс зүйн хариуцлага ногдуулах тухай" тушаалыг хүчингүй болгуулах, шаардлагын тухайд:

.1. Нэхэмжлэгч Ч.Х нь төрийн албанд ажиллах хугацаандаа сахилгын болон ёс зүйн аливаа зөрчиж гаргаж байгаагүй бөгөөд 20 оноос удаа дараа сахилга, ёс зүйн хариуцлага хүлээж, Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хороо, Хүний эрхийн үндэсний комисс, шүүхэд өөрийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгаа талаар нэхэмжлэл, гомдол, хүсэлтүүд гаргаж, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 20 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай шаардлагыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад хүргүүлсэн.

Уг шаардлагаар “Ерөнхий зөвлөлийн ажлын албаны хүний нөөц, хөдөлмөрийн харилцааны тулгамдсан асуудал, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Э удирдах арга барил, энэ шаардлагад дүгнэсэн асуудлыг Ерөнхий зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эр хариуцлага ногдуулах эсэх, Ажлын албанд хөдөлмөрийн аятай орчин бүрдүүлж, ажлын байрны дарамт гарах шалтгаан, нөхцөлийг таслан зогсоох арга хэмжээг тусгасан шийдвэр гаргах”, “Хөдөлмөрийн харилцааны зөрчил, тулгамдсан асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх, ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх байгууллагын онцлогт тохирсон, албан болон албан бус механизмыг бий болгох. Үүнд Ерөнхий зөвлөлийн Ажлын албаны нийт албан хаагчдыг оролцуулах"-ыг шаардаж, заавал биелүүлэх үүрэгтэй болохыг дурдсан.

Мөн энэхүү шаардлагад “шаардлагатай тохиолдолд гомдол шийдвэрлэх ажиллагаанд тайлбар, баримт, мэдээлэл гаргаж өгсөн албан хаагчдыг сүрдүүлэх, дарамтлах, ялгаварлан гадуурхах, бусад байдлаар хүний эрх, эрх чөлөөг нь зөрчигдөхөөс хамгаалах арга авахыг” хүссэн байдаг.

Гэтэл нэхэмжлэгчийн даргаар нь ажиллаж байсан Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын бүх албан хаагчид ёс зүйн зөрчил гаргасан талаар ижил цаг хугацаанд адил агуулга бүхий гомдлууд гаргасныг шууд үндэслэн эдгээр гомдлууд нь ёс зүйн зөрчил гаргасныг нотолж байна гэх агуулгаар дүгнэлт гаргаж төрийн албанаас халсан нь үндэслэлгүй.

.2. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” нь төрийн албан хаагчийн хүлээх үүрэг байхаар зохицуулсан.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлд төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн нийтлэг шаардлагыг хуульчилсан нь хүлээх үүрэг, хориглох үйл ажиллагаа гэсэн хоёр хэсгээс бүрдэж, төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээг мөрдөхийн тулд идэвхтэй үйлдлээр энэхүү шаардлагыг зөрчиж болохгүй тухай зохицуулалт юм.

Нэхэмжлэгч төрийн албанд ажиллаж байх хугацаандаа холбогдох хууль тогтоомжид заасан ёс зүйн хэм хэмжээг аливаа хэлбэрээр зөрчиж байгаагүй.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 20 оны ******* дугаар тушаалаар нэхэмжлэгчид төрийн албанаас халах ёс зүйн хариуцлага ногдуулахдаа ёс зүйн зөрчил хэзээ, хэрхэн үйлдэгдсэн болохыг тогтоож чадаагүй Ёс зүйн дэд хорооны 20 оны дугаар дүгнэлтийг үндэслэл болгосныг хүлээн зөвшөөрөхгүй.

Ийнхүү хэзээ, хэрхэн үйлдэгдсэн үйлдлийг зөрчилд тооцож байгаа нь тодорхой бус байгаагаас шалтгаалан Төрийн албан хаагчийн 16 дугаар зүйлийн 16.-д заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолох, зөрчилд тооцогдохуйц үйлдэл гаргасан тохиолдолд залруулах, шийтгэл зөрчлийн шинж байдалд тохирсон эсэхийг тодорхойлох боломжгүй нөхцөлд хүргэж байна.

.3. Нэхэмжлэгч Ч.Х холбогдох ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэх Ёс зүйн дэд хорооны 20 оны дугаартай дүгнэлтийг гаргахдаа үндэслэх хэсэгтээ ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн болох нь гомдол гаргагч нарын гомдлоор тогтоогдож байна, гомдол үндэслэлтэй байна гэх зэргээр дүгнэж, гомдол шалган шийдвэрлэх ажиллагаа явуулалгүйгээр гомдол болон ёс зүйн хэм хэмжээг харьцуулан дүгнэх байдлаар ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүй.

Өөрөөр хэлбэл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 20 оны 09-р сарын 30-ны өдрийн дугаартай дүгнэлтээр Ч.Х хэзээ гаргасан, ямар үйлдэл ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн болох нь хэрхэн тогтоогдож байгаа талаар огт дүгнэлт хийлгүй, гомдол гаргагч нарын гомдлын үндэслэлүүдийг шууд харгалзах ёс зүйн хэм хэмжээтэй харьцуулан дүгнэх байдлаар зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь өрөөсгөл болсон.

Хэлтсийн даргаар болон даргын үүргийг түр орлон гүйцэтгэж ажиллаж байх хугацаандаа аливаа ёс зүйн зөрчил гаргаагүй, нэгжийн удирдлагын хувьд захирах, захирагдах ёсыг баримталж, албан ажлын хүрээнд тавьж байсан шаардлагуудыг аливаа нотолгоогүйгээр ёс зүйн зөрчил гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй.

Ёс зүйн дэд хороо нь нэхэмжлэгч ямар тодорхой үйлдэл, эс үйлдэхүй, хэзээ гаргасан нь холбогдох ямар хэм хэмжээг зөрчиж байгааг огт нотолж чадаагүй байхад уг дүгнэлтийг үндэслэн төрийн албанаас халах ёс зүйн хариуцлага хүлээлгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Дүгнэлтэд нэхэмжлэгчийн тайлбар, нотлох баримт, гомдол гаргасан албан хаагч нарын ёс зүйн зөрчилтэй холбогдуулан гаргасан сөрөг гомдол зэргийг огт дурдаагүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр биш гэж үзэж байна.

.4. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 1 дүгээр зүйлийн 1.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна”, 102 дугаар зүйлийн 102.1-д “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно” гэж тус тус заасан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар “Журам батлах тухай” тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 1.3-т “Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 1.1- д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно” гэж заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин, 20 оны хагас жилийн урамшууллыг нөхөн төлүүлэхээр мөн нэхэмжилж байгаа болно. Иймд:

1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгээр тушаалын Ч.Х надад холбогдох хэсгийг хүчингүй болгож,

2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 20 оны 04 дүгээр сарын -ний өдрийн “Ч.Х ёс зүйн хариуцлага ногдуулах тухай” ******* дүгээр тушаалыг хүчингүй болгож,

3. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 20 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Ч.Х сахилгын шийтгэл ногдуулах тухай” дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоож,

4. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 20 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож,

. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 20 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар “Ч.Х ёс зүйн хариуцлага ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож буюу Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын албан тушаалд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын албан тушаалын ангилал, зэрэглэлээр тооцон гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх, 20 оны хагас жилийн урамшууллыг нөхөн төлүүлж өгнө үү.” гэжээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгээр тушаалын Ч.Х холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:  Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2023 оны 10 сарын 23-ны өдрийн дүгээр тушаалаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээлэл технологийн газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргын албан тушаал буюу эрхэлсэн түшмэл ангиллын АА-4 зэрэглэлийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан. 2024 оны 10 дугаар сард Шүүхийн ерөнхий зөвлөлийн ******* дугаар тогтоолоор ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоосон. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн өмнөх нэгжийн даргаар нь ажиллаж байсан Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэс нь Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газар болж өөрчлөгдсөн. Өөрчлөгдсөнтэй холбоотойгоор маргаан бүхий дүгээр тушаалаар нэхэмжлэгч Ч.Х Хэргийн хөдөлгөөн, статистик хариуцсан ахлах референт болгож эрхэлсэн түшмэл ангиллын АА- зэрэглэл буюу нэг зэрэглэл бууруулж томилсон. Төрийн албаны тухай хуульд албан тушаал бууруулах үндэслэлүүдийг тодорхой заасан байдаг. Гэтэл энэ тохиолдолд албан тушаал бууруулах хуулийн заалтыг хэрэглээгүй. Албан тушаал бууруулах хууль зүйн үндэслэл бий болоогүй. Зэрэглэл буюу албан тушаал бууруулснаар үүсэж буй сөрөг үр дагавар нь: Хэлтэс, алба бол төрийн албаны ангилал, зэрэглэлийнхээ тогтолцоогоор адил ангилал зэрэглэлд хамаардаг. Тэгэхээр өмнө нь хэлтсийн даргаар ажиллаж байсан хүнийг, жишээ нь яам, тамгын газар, өөр агентлагт хэлтсийн даргаар шилжүүлэн томилъё гэвэл боломжтой. Гэтэл хэлтсийн дарга байсан хүнийг ажиллаж байсан хэлтэс нь газар болсон гэдэг үндэслэлээр ахлах референт болгосон. Нэхэмжлэгч Ч.Х дахин хэлтсийн дарга, эсхүл албаны даргаар ажиллая гэвэл төрийн албаны тусгай шалгалт өгч томилогдох шаардлага үүснэ. АА-4-өөс АА- болгож албан тушаал бууруулах үед цалин хөлс нь мөн адил буурч байгаа. Маргаан бүхий дүгээр тушаалыг гаргахдаа 4 албан хаагчийг тусгайлан томилсон бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заалтыг баримталсан. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т “албан тушаалын орон тоогоо хасагдсан” гэх үндэслэл байдаг. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны ******* дугаартай тогтоолыг үзвэл “ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоох” тухай зохион байгуулалтын бүтэц өөрчлөх агуулгатай тогтоол байна. Тэгэхээр зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөж байгаа тохиолдолд ямар хууль хэрэглэх ёстой вэ гэвэл Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан “зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн тохиолдолд тухайн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байх” гэдэг ганц л нөхцөлийг харгалзан үзэх ёстой. Хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулна гэж заасан. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэс нь “газар” болж өөрчлөгдсөн боловч тухайн нэгжийн даргын албан тушаалын чиг үүрэг, албан тушаалын тодорхойлолт хэвээр хадгалагдан үлдсэн. Хуулийн энэ үндэслэлийг хангаж байгаа учир Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасны дагуу шийдвэр гаргах ёстой байсан.

          Мөн төрийн албан тушаалын ангилалд “эрхэлсэн түшмэл, тэргүүн түшмэл”, зэрэглэлд нь “АА-3, АА-4” тус тус хамаардаг. дүгээр тушаалыг хууль бус гэж үзэж байгаа нэг шалтгаан нь уг тушаалд баримталсан Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан буюу “албан тушаалын орон тоо хасагдсан” гэх заалтыг хэрэглэсэн байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл нэгжийн даргын албан тушаалын орон тоо хасагдаагүй. Тухайн Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистик хариуцаж байгаа нэгж гэдэг утгаараа “нэгжийн дарга” гэдэг албан тушаалын орон тоо зайлшгүй байна. Хариуцагчаас тайлбарлаж байгаагаар хэлтсийн даргын орон тоо хасагдаад газрын даргын орон тоо шинээр бий болж байгаа гэдэг  нь үндэслэлгүй байна. Яагаад гэвэл Төрийн албаны тухай хуульд “сул орон тоо” гэдгийг тодорхойлсон байгаа. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “"сул орон тоо" гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг” ойлгоно. Энэ тохиолдолд албан тушаал бууруулах замаар сул орон тоо гаргаж, газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан. Тэгэхээр Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасан үндэслэл үүсээгүй байхад Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан сул орон тоо буюу албан тушаал бууруулах замаар ахлах референтээр томилж, сул орон тоо гаргасан нь үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзээд захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа. Сул орон тоотой холбоотой зохицуулалт байгаа. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа харилцаа. Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар 62.1.4-д заасан үндэслэл бий болсон гэдэг ойлголтод хамаарах тайлбарыг гаргасан. Тодруулбал, “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино” гэж тайлбарласан. Тэгэхээр нэгжийн даргын албан тушаалын орон тоо тухайн байгууллагын бүтцээс огт байхгүй болсон байх ёстой. Хэрвээ орон тоо хасагдсан гэж үзвэл Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасныг хэрэглэсэн нь зөв гэж үзэх боломжтой. Гэтэл нэршил өөрчлөгдсөн болохоос биш тухайн албан тушаалын орон тоо байсаар байгаа. Тэгэхээр дүгээр тушаалд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасныг баримталж “албан тушаал бууруулаад орон тоо хасагдсан” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 20 оны 04 дүгээр сарын -ний өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Уг тушаалаар нэхэмжлэгчид сануулах ёс зүйн хариуцлага ногдуулсан. Нэхэмжлэгчийн ажиллаж байгаа нэгжийг буюу хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэс, бүтэц өөрчлөгдөхөөс өмнө хэлтсийн даргаар ажиллаж байх үед тухайн хэлтсийн албан хаагч н.С гэх хүний ажил үүргээ хангалтгүй биелүүлж байгаа талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргад мэдээлэл хүргүүлсэн байдаг. Тодруулбал, удаа дараа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, гүйцэтгэлийн төлөвлөгөөгөөр батлуулсан ажлын биелэлт хангалтгүй, албан бичгийн боловсруулалт хангалтгүй, хуулийн хугацааг нь хэтрүүлдэг нь нэгжийн ажил үүрэгт тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлж байна гэж үзээд мэдээлэл гаргасан. Уг мэдээлэлтэй холбоотойгоор н.Сгаас мөн гомдол мэдээлэл гаргасан. Үүний дагуу 20 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хүртэл хугацаагаар 20%-иар бууруулах сахилгын шийтгэл ноогдуулна” гэдэг сонсох ажиллагааны мэдэгдэл хийсэн. Нэхэмжлэгчээс 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тайлбар гаргасан байдаг. Дээрх гомдол, мэдээллийг аль алиныг нь Ёс зүйн дэд хороо руу шилжүүлсэн. Ёс зүйн дэд хорооноос 2024 оны 11 дүгээр сард тайлбар, мэдээлэл өгснөөс хойш сар өнгөрсний дараа Ёс зүйн дэд хорооноос “ёс зүйн зөрчил гаргасан байна гэж үзээд 20 оны дүгээр дүгнэлтийг гаргаж нэхэмжлэгчид сануулах сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй. Ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол мэдээлэл гаргах, түүнийг шалган шийдвэрлэхтэй холбоотой харилцааг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиар нарийвчлан зохицуулдаг. Нэхэмжлэлд дурдсанаар дээрх хугацааны хувьд гомдол, мэдээллийг шалгаж тайлбар, мэдээлэл авч байгаа нь нотлох ажиллагааны хувьд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд нийцээгүй шийдвэр гаргасан. дугаартай дүгнэлтийг 20 оны 3 дугаар сард нэхэмжлэгчид танилцуулсан. Гэтэл дүгнэлтийн огноо нь 20 оны дүгээр сарын 22-ны өдөр гэж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тайлбараа гаргасан боловч 2 сарын дараа буюу хуулийн хугацаа хэтрүүлж Ёс зүйн дэд хороо дүгнэлт гаргасан. Дүгнэлтийн агуулгад, “...нэхэмжлэгчид холбогдуулан 3 гомдол мэдээлэл гаргаснаас 2 нь тогтоогдохгүй байна, нэг нь тогтоогдсон” гэдэг. Тодруулбал, ажлын байрны дарамт үзүүлдэг, ялгаварлан гадуурхдаг, ёс зүйгүй, гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажилд оролцуулдаггүй гэх асуудлууд тогтоогдсон гэж үзсэн. Дээрх дугаартай дүгнэлтэд “...Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн албан хаагчдаас авсан тайлбараар тогтоогдож байна...” гэдэг үндэслэлийг дурдсан. Хэнээс хэзээ, ямар тайлбар авсан эсэх нь тодорхойгүй. Нэхэмжлэгчийн хэзээний ямар үйлдэл нь ажлын байрны дарамт болоод байгаа юм, ямар үйлдэл нь ялгаварлан гадуурхсан гэдэгт хамаарч байгаа юм, ёс зүйгүй гэдэгт ямар үйлдэл хамаараад байгаа юм, хэзээ гаргасан, ямар үйлдэл гэдэг  нь төрийн албаны албан хаагчийн ёс зүйн энэ харилцаан дээр маш чухал ач холбогдолтой.  1. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал байна.  2. Зөрчлийн шинж байдалд шийтгэл тохирч байгаа эсэхийг шалгах ёстой. 3.  Ёс зүйн зөрчил гэж үзсэн тохиолдолд түүнийгээ залруулах, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан бусад боломжуудыг төрийн албан хаагчид олгосон байх ёстой. Дээрх үндэслэлүүдийг хаасан. Тодорхойгүй ёс зүйн дүгнэлт гаргаж түүнийг үндэслэн ёс зүйн хариуцлага ногдуулсан нь үндэслэлгүй. Дүгнэлтэд дурдсан асуудал нь 1. Хэлтсийн даргаар ажиллаж байсны хувьд хэлтсийн албан хаагчдад албан ажлын хүрээнд тавьж байгаа шаардлага. 2. Захирах захирагдах ёсны харилцаатай холбоотой асуудлууд байхад ёс зүйн зөрчил гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэгэнт ёс зүйн дүгнэлт болон маргаан бүхий актыг гаргахад хугацааны хувьд хэзээ, ямар үйлдэл гэдгийг тодорхой заагаагүй байгаагаас үүдэн тайлбар хэлэх боломжгүй байгаа хэдий ч 20 оны тухайн үеийн үйл явдлуудыг өөрсдөө таамаглаж байгаа байх. Шүүх байгуулах тухай хууль болон бусад хууль тогтоомжийг хэрэглэхтэй холбоотой хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэс нь маш их ачаалалтай ажиллаж байсан. Орон тоо дутуу, илүү цагаар байнга ажилладагтай холбоотой хэлтсийн удирдлага, албан хаагчдын хооронд зөрчил гардаг. Өдөр бүр илүү цагаар буюу шөнө 10 цаг хүртэл ч юм уу ажиллаж байсан. Ойролцоогоор ажлын цагаа нугалсан хэмжээнд ажиллаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа.  Тэгэхээр ажлын ачааллаас үүдэлтэй маргааныг ёс зүйн зөрчил гэж дүгнэсэн байх магадлалтай. Гол үндэслэл нь хэзээ, ямар үйлдэл хийснийг ёс зүйн зөрчилд тооцох болов, түүнийгээ залруулах боломжтой байсан юм уу? Яаж нотлогдов? Гэх зэрэг асуудлууд хөндөгдөж байна.

3. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 20 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Ч.Х сахилгын шийтгэл ногдуулах тухай дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын тухайд: Уг тушаалыг Төрийн албаны зөвлөл хянаад Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа, тайлбар авах ажиллагаа дутуу хийгдсэн гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон хэдий ч зөрчил гаргасан талаар дүгнэсэн.

          06 дугаар сард сонсох ажиллагааны тайлбар авсан. Сонсох ажиллагаа явуулсан боловч ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Зөрчлийн агуулга нь “...Шүүхийн 2024 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээний нэгтгэлд хяналт тавиагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлээгүй...” гэдэг үндэслэлээр ганцаарчилсан хэлбэрээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Гэтэл 2024 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээний нэгтгэл гэдэг баримт бичиг нь 20 оны 3 дугаар сард хянагдаад эцэслэгдэн хэвлэлийн бага хурал хийснээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудаст байршдаг. Хэрэгт нотлох баримтаар тайланг хэвлэмэл байдлаар ирүүлсэн байгаа. Үндсэн тайлан мэдээг статистикийн газраас гаргасан томьёоны дагуу эксел хэлбэрээр хүснэгтийнх нь дагуу цаанаас өгсөн томьёоллоор файл дээр хийгдээд явдаг. Үүний дагуу үндсэн тоон мэдээлэл 1 дүгээрт зөв гарсан. 2 дугаарт Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх шүүхүүдээс энэхүү тоон мэдээг авч нэгтгэж байгаа учраас тухайн шүүхүүд тайлан мэдээгээ зөв гаргасан эсэх асуудал яригдана. Алдааг нь хянах, алдаа гаргасан байвал залруулах ажиллагаа явагдахад маш их хугацаа шаарддаг. Уг ажлууд нь хийгдээд нэгтгэгдээд эксел файл дээр буюу статистикийн газарт, Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлэх хувилбарууд зөв хийгдээд гарсан. Статистик хариуцсан 2 референт Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газарт ажиллаж байгаа. Эдгээр 2 ажилтан эксел дээр зөв гарсан тайлан мэдээг хэвлэмэл ном хэлбэрт оруулахын тулд бичмэл хэлбэрээр буюу “майкрософт ворд” хэлбэрт шилжүүлж байгаа. Ингэж шилжүүлэхдээ томьёотой хүснэгтээс хуулж тоонуудыг тавихдаа алдаа гаргасан байсан. Энэ нь эцэслэн боловсруулагдсан тайлан биш. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад танилцуулагдсан байгууллагын дотоод зохион байгуулалтын хүрээнд зөрчил гарсан нь тогтоогдож засагдаад явсан. Ямар нэгэн сөрөг үр дагавар, тайлан мэдээг олон нийтэд бусдад буруугаар мэдээлсэн зөрчил байхгүй. Зөрчил гаргасан 2 албан хаагчид биш, хариуцсан нэгжийн дарга хяналт тавиагүй гэдэг үндэслэлээр зөвхөн нэгжийн даргад сахилгын шийтгэл хүлээлгэж байгаа нь үндэслэлгүй. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн өдөр тутмын удирдлагаар хангах хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд явуулж байгаа үйл ажиллагаа байгаа. Мөн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга тайлан мэдээн дээр өмнө нь тусгагдаагүй байсан асуудлыг шинээр нэмж оруулсан асуудал байгаа. Тэдгээр зүйлүүдийг зөрчил гэж үзсэн бөгөөд сахилгын шинжтэй зөрчил гэж үзэх эсэх нь анхаарал татаж байна. Уг тушаалыг гарахдаа  ямар дүрэм журам, чиг үүргийг зөрччихөөд байгаа юм, хууль тогтоомжоор хүлээсэн ямар чиг үүргийг зөрчөөд ямар хор хохирол учруулсан болоод сахилгын шинжтэй зөрчил гэдэг талаар огт дүгнээгүй хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна.

4. Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 20 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай дүгнэлт байгаа. Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гэж юуг ойлгох вэ гэдэг асуудал энэ тохиолдолд яригдана. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн дугаар зүйлийн .1.2-т “Ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж заасан. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1.-д “...Ёс зүйн дэд хороо нь төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тогтоож дүгнэлт гаргаж, дүгнэлтдээ үндэслэлээ тусгах” гэж заасан. Гэтэл маргаан бүхий дугаар дүгнэлтэд үндэслэл огт тусгагдаагүй. Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын албан хаагчид 20 оны Төрийн албаны тухай хуулиар хүлээсэн гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулах ёстой. Нэхэмжлэгч удаа дараа сонсох ажиллагаа явагдаад, сахилга ёс зүйн хариуцлага хүлээгээд, хэлтсийнх нь албан хаагчдын дэргэд Ч.Х “чамаар энэ ажлыг хийлгэхгүй” гэдэг үг, үйлдлийг  гаргасны улмаас тус хэлтсийн албан хаагчид Төрийн албаны тухай хуульд заасан захирах, захирагдах ёсыг баримтлахаа больж, хариуцуулсан үүрэг даалгаврыг нь биелүүлэхээ больсон юм байна лээ. Ингэж явсаар хуулийн хугацаанд батлуулах ёстой гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулахгүйгээр 20 оны 06 дугаар сар буюу 20 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг нь дүгнэж урамшуулал олгох эсэх асуудал яригдах байсан. Гэтэл 06 дугаар сард хэлтсийнх нь албан хаагчид гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө батлуулъя гэдэг асуудлыг гэнэт ярьж эхэлсэн. Нэхэмжлэгчээс тодорхой шаардлагуудыг тавьсан байдаг. Удаа дараа та бүхнээс шаардсан ба байгууллагын дотоод “ERP” системээр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг та нар батлуулаагүй. Тэгэхээр бид нар мэйлээр явуулчихлаа гэдэг хариу хэлээд баталж өгөөч” гэдэг шаардлагыг тавиад байсан. Гүйцэтгэлийн төлөвлөгөө гэдэг нь тухайн жилд хийсэн ажлуудыг ямар үр дүнтэйгээр хийх талаараа бичгээр илэрхийлж, гарын үсэг зуран хүлээлгэж өгөхийг ойлгосон. Нэгжийн удирдлагад тэгэхээр хүлээлгэж өгөөгүй учраас батлах боломжгүй. Хэлтсийнхээ албан хаагчдын өмнөөс гарын үсэг зураад өмнөөс нь батлах ёстой юм шиг. Улмаар 20 оны 06 дугаар сард гүйцэтгэлийн төлөвлөгөөг нь баталсан байдаг. Төлөвлөгөөнийхөө дагуу ажлаа үнэлүүлсэн. Маргаантай асуудал шийдвэрлэгдэх явцад хэлтсийн бүх албан хаагчид адил цаг хугацаанд адил агуулга бүхий гомдлыг буюу “нэгжийн удирдлага Ч.Х гэх хүнтэй цаашид ажиллах боломжгүй” гэдэг агуулгатай гомдлыг гаргаж эхэлсэн. Уг гомдлын дагуу шалгах ажиллагаа явагдаж нотлох баримт цуглуулаад, түүнийхээ дагуу ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар гаргаж байгаа дүгнэлтдээ тодорхой үндэслэлээ тусгаад ямар ямар баримтаар, ямар үйлдэл нь яагаад ёс зүйн зөрчил болчхов гэдгийг дүгнэлтээ тусгах хуулийн шаардлагыг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиар тавьсан байна. Гэтэл маргаан бүхий дугаартай дүгнэлтэд албан хаагчдын гаргасан гомдлыг дурдаад харгалзах ёс зүйн хэм хэмжээнүүдийг дурдаад “ёс зүйгүй” гэж гомдол гаргасан нь Төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчиж байна. Гомдлууд нь ёс зүйн зөрчил гаргасан болохыг нотолж байна гэдэг агуулгаар бусад шалгах ажиллагаа явагдсан нотлох баримт байхгүйгээр буюу огт үндэслэлгүйгээр шийдвэр гаргасан. Үүнийг жишээгээр тайлбарлавал, “хүн алсан гэдэг гомдол гаргавал хүн алсан гэдэг гомдол нь хүн алсан, алж болохгүй гэдэг хуулийн заалтыг зөрчиж байна” гэж хариуцлага хүлээлгэж байгаатай яг адилхан. Иймд Ёс зүйн дэд хорооны дүгнэлт үндэслэлгүй байх тул хүчингүй болгож өгнө үү. Ёс зүйн дэд хорооны зөрчил гаргасан эсэхийг тогтоогоод байгаа шийдвэрийг хууль тогтоомжоор хянаж хүчингүй болгох, өөрчлөх эрх хэмжээ аливаа этгээдэд олгогдоогүй буюу үндэслэлгүй дүгнэлт гарсан байвал шууд түүнд үндэслэж хариуцлага хүлээлгэх ёстой гэдэг байдлаар зохицуулагдсан байгааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

дугаар шаардлагын тухайд: Ёс зүйн дэд хорооны дугаар дүгнэлт, 20 оны 04 дүгээр сард “сануулах ёс зүйн хариуцлага” хүлээлгэсэнтэй холбогдуулж удаа дараа ёс зүйн зөрчил гаргаж байна гэдэг үндэслэлээр төрийн албанаас халах ёс зүйн шийтгэл ногдуулсан. Үндэслэл болоод байгаа дугаартай дүгнэлтийн үндэслэлд дүгнэлт хийх замаар ******* дугаартай тушаал үндэслэлтэй эсэхийг  шалгах нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч өмнө нь 9 жил төрийн албанд ажиллаж байх хугацаандаа ганц ч удаа сахилга, ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй. 2024 оны бүтцээр албан тушаал бууруулан томилсонтой холбоотойгоор нэгжийн даргаараа томилогдох ёстой эсэх асуудлыг хууль тайлбарлах эрх хэмжээтэй шүүхээр тайлбарлуулж шийдүүлье гэдэг нэхэмжлэлийг гаргаснаас хойш Ч.Х 6-7 удаа  сонсох ажиллагаа явуулж, ёс зүй, сахилгын хариуцлагууд хүлээлгэсэн. Нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх удаа дараа хөндөгдөж байгаатай холбогдуулан Монгол Улсын ёс зүйн хороо, Хүний эрхийн үндэсний комисст  гомдлуудаа гаргасан. Улмаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний албан шаардлага гарсан бөгөөд Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль тогтоомжид зааснаар зохицуулагдсан харилцаа байгаа. Тодруулбал, ажлын байрны дарамт бий болж байна. Уг хөдөлмөрийн харилцааны зөрчил, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх оновчтой механизм Шүүхийн ерөнхий зөвлөлд байхгүй байна. Үүнийг залруулж, гомдол мэдээлэл гаргасан албан хаагчдыг шаардлагатай тохиолдолд хамгаалалтад аваарай гэх агуулгатай шаардлагыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад хүргүүлсэн. Гэтэл эсрэгээрээ гомдол, мэдээлэл гаргасан албан хаагч нь төрийн албанаас халах сахилгын шийтгэл хүлээж, үндэслэлгүйгээр буюу ямар зөрчил гаргаснаа мэдэхгүй, ямар үйлдэл нь зөрчилд тооцогдсоноо мэдэхгүй, хэзээний үйлдэл юм гэдэг нь тодорхойгүй байдалтайгаар төрийн албанаас халагдсан. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-т “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” үүргээ зөрчсөн. Төрийн албан хаагчийн 8 дугаар зүйлд заасан ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн гэж ******* дугаар тушаалд дурдсан. Миний зүгээс давтаж хэлээд байгаа зүйл нь “хэзээний ямар үйлдэл гэдэг нь тодорхойгүй”. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан “хүлээх үүрэг, хориглох зүйл” зүйл хэсгээр ёс зүйн нийтлэг шаардлагыг хангаж байх ёстой. Өөрөөр хэлбэл идэвхтэй үйлдлээр илэрч байх ёстой буюу ямар үйл ажиллагаа явуулж болохгүйг хориглож байгаа юм, ямар үүрэг хүлээлгэж байгаа юм, уг үүрэг нь хориглосон агуулгатай тодорхой үйлдлүүд байх ёстой. Тодруулбал, “нэхэмжлэгч 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хэлтсийн албан хаагчтай ийм байдлаар харилцсан, тийм үг хэллэг хэрэглэсэн нь ийм нотлох баримтуудаар тогтоогдож байгаа нь ёс зүйн зөрчил гэж үзэх шаардлагыг хангаж байна” гэдэг үндэслэл огт дурдагдахгүй байгаа нь хууль бусаар төрийн албанаас халсан болохыг нотолж байна. Ёс зүйн зөрчилтэй холбоотой шалгах ажиллагаа явуулахдаа хэлтсийн бүх албан хаагчид нэгжийн удирдлагад хамаатуулан гаргасан адил агуулгатай гомдлыг нэгнийх нь гомдлоор нотлох замаар ажиллагаа явуулж болохгүй гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Тус сахилгын болон ёс зүйн хариуцлага хүлээлгэж байгаа гомдлуудад холбогдуулан сонсох ажиллагаа хийгдэх бүрт нэхэмжлэгчийн зүгээс хариу тайлбар гаргаж байсан. Гэтэл анхны ёс зүйн хариуцлага хүлээлгэснээс хойш нэхэмжлэгчийн гаргасан сөрөг гомдлуудыг огт шийдвэрлээгүй. Энэ нь юуг харуулж байна вэ гэвэл ёс зүйн болон сахилгын хариуцлага хүлээлгэж байгаа шийдвэрүүд нь хэт субьектив буюу нэг хүнд чиглэсэн байгаа нь харагдаж байна. Бусад этгээдийн үйлдэл нь сахилга ёс зүйн шинжтэй байгаа бөгөөд уг зөрчлүүдийг нь хэрхэн шийдвэрлэж байгаа нь огт тодорхойгүй. Гэтэл хариуцлага хүлээлгэж байгаа 1 хүндээ бүх төрлийн хариуцлага ногдуулаад байдаг. Бусад этгээдэд ямар ч хариуцлага ногдуулахгүй өнгөрөөдөг субьектив хандлага илэрч байна.

: ******* дугаар тушаалд “удаа дараа” гэх үндэслэлийг дурдсан. Тэгэхээр ******* дүгээр тушаалыг үндэслэж байгаа эсэх, дугаар тушаалыг үндэслэж байгаа эсэх нь тодорхойгүй. Эсхүл гүйцэтгэлийн төлөвлөгөө батлаагүйтэй холбоотойгоор сонсох ажиллагаа явуулж, энэ нь хүчингүй болсонтой холбоотойгоор дахин сонсох ажиллагаа явуулсан шүү дээ. Гэхдээ шийдвэр гаргаагүй гэдгийг тайлбарласан. Энэхүү үндэслэлийг давхар дурдаад байгаа эсэх нь мөн адил тодорхойгүй. Өмнө эрхэлж байсан албан тушаалд буцааж томилуулах тухайд, Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Төрийн албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэжлийн шалгалтыг авна”. Тус хуулийн 33.3-т “төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй байх”. Мөн тусгай шалгалтыг “хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон 27 дугаар зүйлийн 27.1.3, 33 дугаар зүйлийн 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэж заасан. Хуулийн 33.3-д заасан үндэслэл энэхүү маргааны тухайд хэрэглэгдэхээргүй байна. Учир нь “ангилал хооронд шилжих” асуудал яригдахгүй. “Ангилал хооронд шилжих” гэдэг нь тухайн ангиллын орон тоо, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан сул орон тоо үүсээд үндэслэлээр албан тушаалыг бууруулсан, нас барсан, чөлөөлөгдсөн гэх зэрэг үндэслэл үүссэн тохиолдолд, тухайн албан тушаалд нэхэмжлэгч томилогдъё гэдэг хүсэлт гаргасан тохиолдолд тусгай шалгалтын асуудал яригдана. Гэтэл байгууллагын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж нэгжийн нэр өөрчлөгдсөн л асуудал байгаа. Иймд маргаан бүхий тохиолдолд тусгай шалгалт авах ёстой байсан, ангилал хооронд шилжиж байгаа гэдэг агуулга яригдахгүй ёсгүй гэж үзэж байна.

Мөн ******* болон дугаар тушаалуудын улмаас хагас жилийн урамшууллыг авч чадаагүй. Гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлан хангалттай сайн үнэлэгдсэн байдаг. Иймд Захиргааны ерөнхий хуульд зааснаар хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирол гэж үзэн нэхэмжилж байгаа. Ажлаас халсан тушаал үндэслэлгүй гэж үзэж байгаа учир хууль бус тушаалын улмаас цалин, хөлс, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

          Хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Ч.Х гаргасан 1 дэх нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбар:  Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024.12.11-ний өдрийн дүгээр тушаалын Ч.Х надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын албан тушаалд томилохыг даалгуулах;

1. Улсын Их Хурлаас 2024.06.-ны өдөр Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ болон Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль баталсны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны ******* дугаар тогтоолоор Ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, орон тооны хязгаар шинэчлэн тогтоосон бөгөөд Ажлын албаны төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 448, 449, 40, 41, 42 дугаар тогтоолоор тус тус шинэчлэн баталсан.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны ******* дугаар тогтоолоор Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэс нь Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газар болон өөрчлөн зохион байгуулагдаж, тус газрын даргын албан тушаал “Эрхэлсэн” түшмэлийн ангиллаас төрийн албаны “Тэргүүн” түшмэлийн ангилалд хамаарахаар болсон.

Тус Тэргүүн түшмэлийн албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалын 1 дүгээрт эрэмбэлэгддэг бөгөөд яамны Төрийн нарийн бичгийн дарга, түүнтэй адилтгах бусад албан тушаал хамаарч байна.

2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны албан хаагчдыг тус өөрчлөн зохион байгуулагдсан бүтэц, орон тооны дагуу холбогдох хуульд заасан журам, шаардлагад нийцүүлэн чөлөөлж, томилох шаардлага үүссэн.

Шинээр батлагдсан бүтэц орон тоо, албан тушаалын тодорхойлолттой холбогдуулан Тухайн төрийн жинхэнэ албан хаагч нь газрын даргын албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагын мэргэшил, туршлагыг хангахгүй байгаа тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг хэрхэн томилох талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024.11.11- ний өдрийн зөвлөмж хүссэн 03/*******2 дугаар албан бичгийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн бөгөөд тус зөвлөлөөс хариу 2024.11 27-ны өдрийн /2481 дүгээр албан бичгээр зөвлөмж авсан.

Төрийн албаны зөвлөлийн зөвлөмжид “Засгийн газрын 2022 оны дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт”  “Тэргүүн түшмэл: Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбарын бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй байгууллагын ажлын гүйцэтгэл, үр дүнг Засгийн газрын гишүүний өмнө хариуцна. Байгууллагын төсөв болон төрийн тусгай сангийн удирдлага, санхүүжилтийн талаар хариуцлага хүлээнэ”, “Эрхэлсэн түшмэл: Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбар, салбар дундын хүрээний асуудалд дун шинжилгээ хийж бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллага, нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж гүйцэтгэл, үр дүнг тэргүүн түшмэл, төсвийн ерөнхийлөн болон шууд захирагчийн өмнө хариуцна” гэж тус тус тодорхойлжээ.

Төрийн захиргааны албан тушаалын тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалын тусгай шаардлага, чиг үүрэг нь ялгаатай байхаар хууль, тогтоолд заагдсан байх тул Төрийн албаны зөвлөлийн 2023 оны дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмыг баримтлан ажиллахыг үүгээр зөвлөж байна” гэж тусгасан байсан.

Мөн Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт зааснаар төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд /хэлтсийн дарга-эрхэлсэн түшмэл, газрын дарга-тэргүүн түшмэл/ шилжих тохиолдолд заавал тусгай шалгалт авахаар хуульчилсан байдаг.

3. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтад “тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх…;” шаардлага тавигдсан.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанаас Төрийн албаны хууль, журам болон Төрийн албаны зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн нэхэмжлэгч Ч.Х Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэс нь газар болон өөрчлөгдөн зохион байгуулагдаж, хэлтсийн даргын албан тушаалын орон тоо хасагдаж газрын дарга болох буюу “Эрхэлсэн түшмэлээс “Тэргүүн” түшмэлийн ангилалд шилжих тохиолдолд төрийн албаны тусгай шалгалт өгч хуулийн дагуу томилогдох тухай “Мэдэгдэл”-ийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гардуулан өгч, тайлбарласан болно.

Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын албан тушаалын сул орон тооны тусгай шалгалтын бүртгэл 20 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 02 дугаар сарын сарын 27-ны өдрийг дуустал явагдах талаар 20 оны 02 дугаар сарын -ны өдөр мэдэгдсэн боловч сонгон шалгаруулалтад бүртгүүлээгүй болно.

Нэхэмжлэгч Ч.Х нь төрийн албанд 8 жил 2 сар ажилласан байх бөгөөд үүнээс Эрхэлсэн түшмэлийн албан тушаалд томилогдоод нийт 1 жил 4 сар ажилласан байна.

Хэрэв нэхэмжлэгч Ч. Х газрын даргын албан тушаалд томилбол хууль зөрчсөн томилгоо болно.

4. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны ******* дугаар тогтоолоор Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргын албан тушаалын орон тоо хасагдсан.

Монгол Улсын Их Хурлын 29 оны ******* дугаар тогтоолын хавсралтаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэлийг баталсан бөгөөд тус хавсралтад зааснаар Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга болон Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын Ахлах референтийн албан тушаал нь тус тус “Эрхэлсэн” түшмэлийн ангилалд хамаарна.

Өөрчлөгдсөн бүтэц зохион байгуулалттай холбоотойгоор Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргын албан тушаалын орон тоо хасагдсан боловч Төрийн албаны тухай хууль, журам болон Төрийн албаны зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс нэхэмжлэгч Ч. Х “Эрхэлсэн түшмэл”-ийн ангилал дотор нь буюу тус газрын Ахлах референт “Эрхэлсэн түшмэл”-ийн албан тушаалын ангилал дотор нь томилсон.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дугаар тушаалаар нэхэмжлэгч Ч. Х Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон бөгөөд нэхэмжлэгч мөн өдрөөс эхлэн Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын Ахлах референтийн албан тушаалын цалин дээр нэмж тус газрын даргын албан тушаалын цалингийн зөрүүг нэмэгдүүлэн авч байгаа болно.

. Нэхэмжлэгч Ч.Х нь нэхэмжлэлдээ “20 оны дүгээр сарын 24- ний өдөр Хүний нөөц хариуцсан референтээс тушаалаа дотоод сүлжээгээр авч танилцсан.” гэжээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын *******-ны өдрийн хуралдаанаар ажлын албаны бүтэц, орон тоог хэлэлцэхэд ажлын албаны бүх нэгжийн дарга нар биечлэн оролцсон бөгөөд нэхэмжлэгч өөрийн нэгжийг хэлтсээс газар болсон, тус хэлтсийн даргын ангилалтай дүйцэх өөр хэлтсийн албан тушаал байхгүй, газрын даргын албан тушаалын шаардлагыг өөрөө хангахгүй, ангилал дотроо Ахлах референтийн албан тушаалд томилогдох болон Газрын даргын албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилогдох боломжтой талаараа тус тус мэдсэн.

Мөн ажлын албанаас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн нийт ажилтнуудын хуралдаанаар шинэчилсэн бүтцийн дагуу чөлөөлж, томилсныг бүх албан хаагчид хурлаар мэдэгдсэн. Тус өдөр нэхэмжлэгч өглөө ажилдаа ирсэн болох нь цагийн бүртгэлийн системийн лавлагаагаар нотлогдох бөгөөд тус нийт ажилтнуудын хуралд бүх албан хаагчид заавал оролцох үүрэгтэй юм.

Тухайлбал, тэрээр 20 оны дүгээр сарын 16-ны өдөр Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч гэсэн хавсралттай албан бичгийг хянасан, танилцаж хариу өгсөн нь байгууллагын дотоод чатад үлдсэн, 20 оны дүгээр сарын 20-ны өдөр илүү цагийн тооцооны хуудаст өөрийгөө Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч гэж гарын үсэг зурсан, 20 оны дүгээр сарын 22-ны өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газруудад Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч гэсэн албан бичиг хүргүүлснээс дүгнэхэд энэхүү албан тушаалын томилгоог хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлтэй байна.

Гэтэл тэрээр тус албан тушаалд томилогдсоноо 20 оны дүгээр сарын 24- ний өдөр мэдсэн гэж бичсэн нь ор үндэслэлгүй байна.

Мөн 2024 оны 12 дугаар сараас нэхэмжлэгчид албан тушаалын цалингийн зөрүү үндсэн цалин дээр нэмэгдэж бодогдож байсан бөгөөд тухайн албан тушаалд томилогдоогүй гэдгээ мэдэхгүй байх боломжгүй юм. Жич: Энэ талаар шаардлагатай тохиолдолд шүүхээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны дотоод чат зэрэгт үзлэг хийх боломжтой.   

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 12.11-ний өдрийн дүгээр тушаалд Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх хугацаа хэтэрсэн байх тул гомдлыг хүлээж аваагүй байна.

Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлийн гомдлын хариу тайлбарыг нэхэмжлэлд хавсаргаагүй байна. Иймд нэхэмжлэгч холбогдох хууль тогтоомжид заасан шүүхээс өмнөх урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны болон шүүхэд гомдол гаргах хуулийн хугацаа хэтэрсэн байна.

Нэхэмжлэгч Ч.Х гаргасан 2 дахь нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбар: Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 20.04.-ний өдрийн “Ч. Х ёс зүйн хариуцлага ногдуулах тухай” ******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах.

Төрөөс төрийн албан хаагчдын ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг 2023 онд дугаар сарын 04-ний өдөр баталж хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Тус хуулийн дагуу Төрийн албаны зөвлөлийн дэргэд Ёс зүйн хороо байгуулагдан ажиллаж, төрийн захиргааны байгууллагуудад Ёс зүйн дэд хороо хараат бусаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ёс зүйн дэд хороог нийт ажилтнуудын хурлаас олонхын санал авсан 7 гишүүнийг сонгож, мөн журмын 2.7-т “Дэд хорооны бүрэлдэхүүнийг тухайн байгууллагын албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр, …баталгаажуулна” гэж заасны дагуу Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2023 оны , 2024 оны , тушаалуудаар Ёс зүйн дэд хороо байгуулж, гишүүдийг баталгаажуулсан.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд зааснаар Ёс зүйн дэд хороо нь бие даасан, хараат бус зарчмаар ажилладаг бөгөөд хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ шударгаар гүйцэтгэх үүрэгтэй байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ёс зүйн дэд хороо нь нэхэмжлэгч Ч. Х холбогдуулан гаргасан ёс зүйн гомдлыг хянан хэлэлцэж 20 оны дүгээр дүгнэлтийг гарган нэхэмжлэгч Ч.Х танилцуулсан, мөн томилох эрх бүхий албан тушаалтанд тус хорооны 20 оны албан бичгээр ирүүлсэн.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 20 оны дүгээр сарын 22-ны өдрийн дугаар дүгнэлтийг үндэслэн “өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр” сануулах ёс зүйн хариуцлага ногдуулахыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу мэдэгдэж сонсох ажиллагаа хийсэн.

Нэхэмжлэлийн шаардлагад “Ёс зүйн хариуцлага ногдуулах” тушаал хүчингүй болгох гэж дурдсан ба Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа эсэх талаар дурдаагүй нь ёс зүйн зөрчил гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэхээр байна.

Ёс зүйн хариуцлага ногдуулахыг мэдэгдсэн сонсох ажиллагаанд хариу өгөөгүй нь Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлтэй юм.

Иймд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1. дахь заалтад заасны дагуу -р дүгнэлтэд үндэслэж, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь заалтад заасны дагуу “өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах;” ёс зүйн хариуцлага ногдуулсан нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй. Мөн тухайн тушаал нь зорилгодоо нийцсэн байна. Иймд дээрх үндэслэл тайлбарын дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, Б.М нар нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “Ч.Х Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 20 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Ч.Х сахилгын шийтгэл ногдуулах тухай” дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай" нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны хүний нөөцийн газар Захиргааны ерөнхий хууль холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2024 оны шүүн таслах ажиллагааны дүн мэдээг зассан баримт, Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын ахлах референт болон даргын албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлсэн эсэх, тус газрын Шүүхийн статистик хариуцсан референт нарын гаргасан тайлбар зэргийг үндэслэн Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу нөхцөл байдлыг тогтоох, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 29 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн , дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2.6-т “шалгалтаар албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсон гэж үзвэл үндэслэлийг зөрчил гаргагчид урьдчилан танилцуулна гэж заасны дагуу 20 оны дугаар сарын 16-ны өдөр сонсох ажиллагааг захиргааны ерөнхий хуулийн хүрээнд явуулан сахилгын шийтгэл ногдуулсан нь холбогдох хууль зөрчөөгүй мөн тухайн тушаал нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу зорилгодоо нийцсэн.      

Нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлд маргаан бүхий актыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасныг Төрийн албаны зөвлөлийн 20 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2 дугаар тогтоолоор тус актыг Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ыг бүрэн хангаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон боловч нэхэмжлэгчийг албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, арга зүй, удирдлага зохион байгуулалтаар хангах үүргээ бүрэн хангалттай биелүүлээгүй хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан нь тогтоогдож байна гэж дүгнэсэн байна.

Мөн Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 29 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн , дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-д нийцүүлэн сахилгын зөрчлийг шалган тогтоох ажиллагааг дахин явуулах талаар дурдсан.

Дээрх журамд заасан нөхцөлийг бүрэн хангаагүй ч Захиргааны ерөнхий хуулийн 24-27 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох, тайлбар гаргах боломж олгон шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлсэн үйлдэл болно.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д “өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх.” 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэж заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ хэрэгжүүлээгүй тул мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасны дагуу өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчээс ямар үндэслэлээр хууль бус гэж үзэж байгаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Т.М нар нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “Ч.Х нэхэмжлэлтэй Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох захиргааны хэрэгт түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П тус шүүхэд 20.11.11-ний өдөр гаргасан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 20 оны ******* дугаар “Ч.Х ёс зүйн хариуцлага ногдуулах тухай" тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байх хариу тайлбар гаргаж байна:

Төрөөс төрийн албан хаагчдын ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг 2023 онд дугаар сарын 04-ний өдөр баталж хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Тус хуулийн дагуу Төрийн албаны зөвлөлийн дэргэд Ёс зүйн хороо байгуулагдан ажиллаж, төрийн захиргааны байгууллагуудад Ёс зүйн дэд хороо хараат бусаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Ёс зүйн хорооны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дугаар тогтоолоор баталсан “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам”-ын 2.4-д "...91-дээш бол 7 гишүүнтэй байна” гэж заасан.

Үүний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ёс зүйн дэд хороог нийт ажилтнуудын хурлаас олонхын санал авсан 7 гишүүнийг сонгож, мөн журмын 2.7-т “Дэд хорооны бүрэлдэхүүнийг тухайн байгууллагын албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр, ...баталгаажуулна.” гэж заасны дагуу Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2023 оны , 2024 оны , A/41 тушаалуудаар Ёс зүйн дэд хороо байгуулж, гишүүдийг баталгаажуулсан.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд зааснаар Ёс зүйн дэд хороо нь бие даасан, хараат бус зарчмаар ажилладаг бөгөөд хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ шударгаар гүйцэтгэх үүрэгтэй байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ёс зүйн дэд хороо нь нэхэмжлэгч Ч.Х холбогдуулан гаргасан ёс зүйн гомдлыг хянан хэлэлцэж 20 оны дугаар дүгнэлтийг гарган, тус хорооны 20 оны албан бичгээр ирүүлсэн.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1, 8.2-т заасныг зөрчсөн тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Ёс зүйн хорооны, Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан дараах ёс зүйн хариуцлагын аль нэгийг ногдуулна” гэж хуульчилсан.

Иймд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1. дахь заалтад заасны дагуу дээрх Шүүхийн ерөнхий зөвлөлийн ёс зүйн дэд хорооны 20 оны дугаар дүгнэлтэд үндэслэж, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалтад заасны дагуу “төрийн албанаас халах” ёс зүйн хариуцлага ногдуулсан нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй болно” гэжээ.       

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Ганц Ч.Х гэх хүний асуудал яригдаагүй. 10 гаруй хүний асуудал яригдсан.  Төрийн албаны зөвлөл рүү зөвлөмж авахаар н.Э даргын гарын үсэгтэй бичиг явсан. Бүтэц, зохион байгуулалттай холбоотойгоор эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах хэлтсийн даргын албан тушаал нь тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах газрын дарга болж өөрчлөгдсөн. Тухайн төрийн жинхэнэ алба хаагч нар нь газрын даргын албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагын мэргэшил, туршлага хангахгүй байгаа тохиолдолд хэрхэн томилох талаар зөвлөмж авсан. н.Ц даргын гарын үсэгт зөвлөмжид “Засгийн газрын 2022 оны дугаар тогтоолоор батлагдсан төрийн захиргааны албан тушаалын ангилал зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалтад тэргүүн түшмэл гэж байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбарын бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтийн хяналт тавих байгууллагын ажлын гүйцэтгэл, үр дүнг Засгийн газрын гишүүний өмнө хариуцах байгууллагын төсөв болон төрийн тусгай сангийн удирдлага, санхүүжилтийн талаар хариуцлага хүлээнэ”. Эрхэлсэн түшмэл нь “Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбар, салбар дундын хүрээний асуудалд дүн шинжилгээ хийж, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллага, нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэл, үүрэг, үр дүн, тэргүүн түшмэл, төсвийн ерөнхийлөн захирагч болон төсөв болон шууд захирагчийн өмнө хариуцлага хүлээнэ” гэж тодорхойлсон. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны дугаар тогтоолыг баталсан төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх сонгон шалгаруулах журмыг баримтлан ажиллахыг үүгээр зөвлөж байна” гэсэн бөгөөд дугаар тогтоол нь “сонгон шалгаруулж томил” агуулгатай. Ганц Ч.Х гэдэг хүний хэлтсийн даргын асуудал яригдаагүй. 4 нэгжийн даргын асуудал яригдсан. Тодруулбал, н.Хэ, Ч.Х, н.Х гэсэн 3 хэлтсийн даргыг ахлах референтээр томилсон. Н.Ц гэх Барилга угсралтын албаны даргын албан тушаалаар томилогдох референтийг ахлах мэргэжилтнээр томилж Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын мэдүүлгийг илгээж түр орлон гүйцэтгэгчээр тухайн өдрөө томилсон.

Улсын Их Хурлын 29 оны ******* дугаар тогтоолоор албан тушаалын ангилал, зэрэглэлийг баталсан. Ангилал зэрэглэлийн хувьд хэлтсийн дарга нь АА-4 бөгөөд эрхэлсэн түшмэл байгаа юм. АА-4-өөс дээш ангилалд томилох гэхээр тэргүүн түшмэл рүү ороод явчихдаг. Ахлах референт гэдэг нь АА- ангилал болж буурч хэдий ч цалин хөлсний хувьд газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр  цалин хөлсний зөрөө нь орж ирж байгаа. Хүний нөөцийн газар даргаас хуулийн хэлтэстэй хамтарч холбогдох хууль тогтоомжийг нэлээн судалсан. Хэрэв н.Хэ, Ч.Х, н.Б******* нарыг шууд томилчих юм бол тэргүүн зэргийнх нь түшмэлийнх нь буюу зэрэг дэвийн асуудал яригдана. Төрийн албаны зөвлөл дээр очоод унана. Мөн  бусад байгууллага руу шилжин ажиллуулах, сэлгэн ажиллуулахад томилгоо нь хууль бус гэдэг үндэслэлээр 4 албан хаагчийн эрх ашиг хөндөгдөхөөр байсан учраас ямар ч байсан зөвлөмжийн дагуу сул орон тоогоо зарлуулъя гээд сул орон тоогоо зарлуулахдаа эдгээр дарга нарт мэдэгдэл өгч, мэдэгдлийн дагуу тусгай шалгалтад оролцох эрхийг нь нээж өгсөн. Нэхэмжлэгчээс орон тоо хасагдаад байхад “албан тушаалын нэр өөрчлөгдөөд хэлтэс гэдэг нь газар болоод, статистик гэдэг нэр нэмэгдээд ямар ч өөрчлөлт ороогүй” гэж хэлж байна. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.-т "албан тушаалын тодорхойлолт" гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг” хэлнэ гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч тал зөвхөн  ганц, хоёр үг солигдсон, өөр юу ч солигдоогүй гэж байна. Гэтэл хэлтсийн дарга байсан хүнд төрийн албанд 8 жил, үүнээс ахлах түшмэлийн ангилалд 4 жил ажилласан байхыг шаардана. Гэтэл тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд туршлагын хувьд төрийн албанд 12 жил, эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6 жил ажилласан байхыг шаарддаг. Эрхэлсэн түшмэлийн албан тушаалын тодорхойлолтод бакалавр болон түүнээс дээш гэж байхад, тэргүүн түшмэлийн албан тушаалд магистрын зэргийг шаарддаг. Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг жагсаагаад үзэхэд эдний нэгж өмнө нь Ч.Хтай нийлээд 7 ажилтантай байсан. Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын дарга гээл 2024 оны 10 дугаар сард  өөрчлөгдсөнөөр шинээр хэргийн хөдөлгөөний бүртгэлд дүн шинжилгээ хариуцсан ахлах шинжээч 3, дата анализ хариуцсан шинжээч 1, хэргийн хөдөлгөөний статистик хариуцсан ахлах референт гэх зэрэг орон тоонууд нэмэгдсэн учраас тус хэлтсийн чиг үүрэг нэлээд нэмэгдсэн. Хууль дээр байгаа чиг үүргүүд энэ албан тушаал нь нэлээн өөрчлөгдсөн гэдгийг тодорхойлж байна. Мөн “хүн хүчний хувьд боломжгүй байна” гэдэг асуудлыг нэхэмжлэгч тавьж байна. Бодитой юм ярих хэрэгтэй. Яагаад гэвэл 2023 оны 10 дугаар сард Ч.Х дарга Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, ахлах шинжээчийн албан тушаал руу шилжээд явсан байсан. Тэндээсээ Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргын сонгон шалгаруулалтад нь шалгалт өгч зохих ёсоор буцаад орж ирсэн. Хэсэг хугацааны дараа 3-4 сарын дараа ирэхэд нь ч хэлтэс дотор нь 3 хүн байсан. н.Б ахлах шинжээч бас шалгалт өгөөд орж ирсэн. н.А, н.С гэх зэрэг 3 албан хаагч байсан. Удалгүйгээр салбар зөвлөл албан хүчний асуудал яригдаад байна гэдэг асуудлын хүрээнд ажлын албанд яаралтайгаар тусгай шалгалтыг нь зохион байгуулснаар одоо 6 албан хаагчтай ажиллаж байгаа. Хэргийн хөдөлгөөний удирдлагын нэгж дээр олон асуудал яригддаг. Тодруулбал, албан хаагчдыг шөнө оройгүй суулгаж байна. 17 цаг 30 минутад болонгуут л нэгжийнхээ алба хаагчдын үүдэнд ирээд л очоод зогсчихдог, үүрэг даалгавраа нэхдэг шаардлагууд тавьдаг. Ажлын цаг гэдэг бол Хөдөлмөрийн хуульд заагдсан, байгууллагын дотоод журамд заагдсан дагуу өглөө 8 цаг 30 минутаас орой 17 цаг 30 минут хүртэл ажлын цаг байгаа байх ёстой. Тэгэхээр энэ бол удирдах албан тушаалтны удирдан, зохион байгуулах, ажлаа хуваарилах зэрэг нэхэмжлэгчийн өөрийнх нь зүгээс дутмаг байсан болоод дээрх асуудал гарсан гэдгийг  дурдах нь зүйтэй

дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалтай холбогдуулан, Зөвлөлийн дарга ямар нэгэн хохирол, хэн нэгэнд учраагүй гэдэг асуудлыг тавьсан. Төрийн албаны зөвлөлийн тушаал хүчингүй болгох тогтоолд ч дурдсан. “Хариуцлага алдахын хувьд үнэхээр алдаа гаргасан нь илэрсэн байна. Процессын алдаа гарсан байна” гээд Хүний нөөцийн газраас процессын алдаагаа засаад дахин сонсох ажиллагааны тайлбар аваад явж байх нөхцөлд дугаар тогтоол гарч дүгнэлт гарч түдгэлзсэн байгаа. Ахлах референт дээр томилогдсон тушаал шийдвэрүүдийг мэддэг юм уу гэдэг асуудал гарч ирдэг. Мэдээж өмнөх газрын дарга н.М даргын үед хэд хэдэн удаа мэдэгдэх хуудсыг өгсөн. Түүний дагуу “энэ орон тоо байхгүй болох нь ээ, мөн тусгай шалгалтад оролц оо” гэдэг агуулгатай 2-3 мэдэгдлийг өгсөн байгаа. Хэрэгт хавсаргаад өгчихсөн байгаа” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан: “Нэмж хэлэхэд, 06 дугаар сарын гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулаагүй, үнэлээгүй гэдэг асуудалтай холбоотойгоор албан хаагчдаас сонсох ажиллагааны тайлбарыг авсан байгаа. Аль алинд нь нэгжийн даргаас авсан. Үнэлгээний багийн дүгнэлт дээр асуудал яригдсан. Мөн Хууль зүйн хуулийн хэлтсийн дүгнэлт, Хяналт шинжилгээ, үнэлгээний дүгнэлт гэсэн 3 дүгнэлт дээр дурдсанчлан холбогдох журмын дагуу арга хэмжээг авах, Төрийн албаны тухай хуулийн дагуу арга хэмжээг авах нэгжийн байгууллага, албан хаагчдад холбогдох арга хэмжээг авахын тулд сонсох ажиллагаа хийсэн. Нэгжийн 6 албан хаагчдаас үнэлэх журмын дагуу хугацаандаа тайлагнаагүй гэдэг үндэслэлээр оноо хассан байгаа. Хэтэрхий нэг талын байр сууриас хандсан гэдэг тайлбар нь зөрж байна. Нөгөөтэйгүүр Хүний эрхийн үндэсний комиссын албан шаардлага болон Хүний эрхийн комисст гаргаж өгсөн тайлбар, бусад мэдээллээс харахад нэхэмжлэгчийн хувьд чөлөө, зөвшөөрөл, гадаад, дотоод томилолт, сургалт, цалинтай, цалингүй чөлөө авах хүсэлт гаргах бүрт нь чөлөөг олгож байсан. Хүний нөөцийн газраас тодорхой хэмжээгээр ямар нэгэн эрх ашгийг нь зөрчсөн зүйл байхгүй. Сургалт хариуцсан референтээр хүний нөөцийн чиг үүргийн ажил хийлгэсэн гэсэн нь Хүний нөөцийн газрын даргын эрх хэмжээний асуудал. Тухайн Хүний нөөцийн газрын дарга чөлөөтэй байсан бол Хүний нөөцийн газрын дарга хэнээр ажлаа орлуулж хийлгэх вэ гэдэг нь дотоод нэгжийн асуудал учраас үүнтэй холбоотой тайлбар байхгүй. Үнэлгээний багийн нарийн бичгийн даргыг Хүний нөөцийн газраас томилдог. Мөн Хүний нөөцийн газрын нарийн бичгийн даргын юун дээр бол бас одоо ханд гэх юм бол чи миний өмнөөс одоо нэгжийн дарга нарт чи тайлбар гэдэг хэн бэ чи мэдэж болохгүй энэ тэр гэсэн юмнууд мессеж одоо хэрэгт бас хавсрагдсан байна лээ. Хэдийгээр удирдах албан тушаалтан мөн байлаа ч албан хаагчийн хувьд нэгжийн даргаасаа авсан үүргийнхээ дагуу л ажлаа хийгээд явж байгаа учраас үүнд ёс зүйтэй хандах ёстой”

Хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хорооны дарга  Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд хариуцагч Ёс зүйн дэд хорооны дарга. Ёс зүйн тухайн асуудлыг Ёс зүйн дэд хорооны ажиллах журамд зааснаар Ёс зүйн дэд хороонд ирүүлсэн гомдол, нэхэмжлэлийг хуваарийн дагуу хуваарилагдаж, хүлээж авсан хорооны гишүүн бол хараат бусаар шалгаж шийдвэрлэх үүрэгтэй. Мэдээж шийдвэр гаргахад Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнээр хуралдаж шийдвэр гаргана. Уг асуудлыг 2 албан хаагч шалгасан бөгөөд ёс зүйн хорооны гишүүнийг хуралдаанд оролцуулъя гэж бодсон ч 1 нь ээлжийн амралттай гадагшаа явсан, нөгөө нь өөр байгууллагад шилжин томилогдсон. Ёс зүйн дэд хорооны дүгнэлтээр тухайн төрийн албан хаагчид шууд сахилгын болон ёс зүйн хариуцлага хүлээлгэдэггүй. Ёс зүйн зөрчил гаргасан эсэхэд дүгнэлт гаргадаг. Уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол Ёс зүйн дэд хорооны ажиллах журмын 6.19, 6.20-д заасны дагуу 14 хоногийн дотор дүгнэлтийг эс зөвшөөрсөн талаараа гомдол гаргах ёстой. Ёс зүйн зөрчил гаргасан гэдгийг тухайн дүгнэлтээр тогтоосон бол ёс зүйн болон сахилгын хариуцлагыг Ёс зүйн дэд хороо ногдуулдаг байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгчийн тайлбарласнаар “Ёс зүйн дэд хороо шалган шийдвэрлэх ажиллагаа, дүгнэлт тодорхой бус байна”  гэсэн. Миний хувьд дугаар дүгнэлтийг гаргах хуралдаанд даргалагчаар оролцсон. Нийт 6 төрлийн дүгнэлт гаргасан. Эдгээрээр ёс зүйн зөрчил гаргасан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн. Мөн гомдол гаргасантай холбоотой тухайн шийдвэрлэх ажиллагааг хариуцан шийдвэрлэсэн гишүүний материал, хувийн хэргийг би бүгдийг нь шүүхэд гаргаж өгсөн. Ажиллагааг хийхдээ мэдээж гомдол гаргагчийн болон эхний ирсэн материалуудад гишүүн дүгнэлтээ хийж, гомдол гаргагчид болох 6 албан хаагч н.С, н.Б, н.О, н.Ба, н.Ан, н.А нартай тус бүрд нь уулзаж анх гаргасан гомдол дээр нь дүгнэлт хийж, нэмэлт тайлбаруудыг бүгдийг нь авч зохих ажиллагааг хийсэн байгаа. Үүнд үндэслэн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Х даргад гомдлын хариуг танилцуулж, өөрөөс нь нэмэлт тайлбар авч ёс зүйн дүгнэлтийг гаргасан. Уг дүгнэлтээр “албан хаагчдын гомдлыг нэг нэгнээр нь нотлуулсан” гэж нэхэмжлэгч талаас дурдлаа. Ийм ажиллагаа явагдаагүй. Хооронд нь харьцуулж үзсэн. Албан хаагчдын гаргасан гомдлууд нь бүгд утга, ижил агуулгатай байсан. Хэргийн хөдөлгөөн удирдлагын хэлтсийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Х ажил үүргийн хуваарилалтын талаар, газар нэгжийн дотоод зохион байгуулалтын талаар өөрсдийнх нь хооронд үүссэн асуудал, (хэдийгээр Ёс зүйн дэд хороонд хамааралгүй ч гэсэн) гүйцэтгэлийн төлөвлөгөө болон илүү цагаар ажиллуулдаг асуудал, хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлуудыг ёс зүйн талаас нь тайлбарласан байгаа. Яагаад гэвэл газрын дарга бол тухайн газрынхаа өдөр тутмын үйл ажиллагааг бүрэн хариуцаж хариуцлагыг ажил олгогч буюу Гүйцэтгэх нарийн бичгийн даргын өмнө хариуцан тайлагнана. Ёс зүйн дэд хорооноос үүн дээр дүгнэлт гаргаагүй ч гэсэн бүтэн, хагас жилийн хугацаанд гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө батлахгүй, өөрөө шаардахгүй байсныг Газрын даргын хариуцлагын асуудал гэж үзэж байна. Албан хаагчдын аль аль талынх нь асуудал байгаа. Манайх үүн дээр дүгнэлт хийхгүй. Ёс зүйн хариуцлагатай холбоотой дүгнэлт хийсэн бөгөөд зан харьцааны талаар гэдэг юм уу, албан хаагчдын бүгдийнх нь гаргасан эхний гомдол болон нэмэлт тайлбаруудыг бүгдийг хавтаст хэрэгт авагдсан байгаа учраас үүнийг бүгдийг нь уншиж тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна. Миний ганц хэлэх зүйл бол бүгд ижил утгатай. Хэргийн хөдөлгөөний удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Х нь ажлын албаны шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврыг огт мэдээлдэггүй. 20 оны эхний хагас жилд 1 ч удаа газрын шуурхай хуралдаан хийгээгүй. Мэргэжил арга зүйгээр хангадаггүй гэх мэт. Эдгээрийг бол Ёс зүйн дэд хороо дүгнэж гаргаагүй. Гомдол гаргасан албан хаагчдаас “ёс зүйн хариуцлага, хандлага, ур чадвараар манлайлах асуудалтай холбоотой зөрчлүүдийг байнга гаргадаг. Бидний хувьд Ч.Х даргын удирдлагад ажиллахдаа өдөр бүр сэтгэл зүйн дарамтад орж, стресстэж, ажиллах урам зориг байдаггүй” гэсэн. Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журамд заасан төрийн албан хаагч нь нэг хууль дүрэмд захирагдан ажиллах ёстой. Мэдээж цаг үеийн шаардлагатай тохиолдолд нэгжийн дарга илүү цагаар ажиллуулж болно. Тухайн нөхцөлд мэдээж өгч буй үүрэг даалгавар тодорхой байх ёстой. Албан хаагчдыг төөрөгдүүлсэн, давхардуулсан үүрэг, даалгавар байж болохгүй. Үүнтэй холбоотой бүх албан хаагчдын тайлбарууд нь байгаа” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Х нь

“1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгээр тушаалын Ч.Х надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

2. Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох буюу Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын албан тушаалд томилуулахыг даалгах,

3. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 20 оны 04 дүгээр сарын -ний өдрийн “Ч.Х ёс зүйн хариуцлага ногдуулах тухай” ******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах,

4. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 20 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Ч.Х сахилгын шийтгэл ногдуулах тухай” дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох,

. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 20 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах,

6. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 20 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар “Ч.Х ёс зүйн хариуцлага ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох,

7. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын албан тушаалын ангилал, зэрэглэлээр тооцон гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, 20 оны хагас жилийн урамшууллыг нөхөн төлүүлэх”-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэл гаргасан байна.

 Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгээр тушаалын Ч.Х надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Ч.Х албан тушаалд томилох тухай” дүгээр тушаалаар Ч.Х Мэдээллийн технологийн газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилсон байна.

Харин Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Төрийн захиргааны албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлөх тухай дугаар тушаалаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоосонтой холбогдуулан гэсэн үндэслэлээр Ч.Х Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын албан тушаалаас чөлөөлж, мөн өдрийн Төрийн захиргааны албан хаагчдыг албан тушаалд томилох тухай дүгээр тушаалын хавсралтаар дээрх үндэслэлээр Ч.Х Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөн, статистик хариуцсан ахлах референтээр томилсон байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

Хариуцагч нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны ******* дугаар тогтоолоор Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэс нь Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газар болон өөрчлөн зохион байгуулагдаж, тус газрын даргын албан тушаал Эрхэлсэн түшмэлийн ангиллаас төрийн албаны Тэргүүн түшмэлийн ангилалд хамаарахаар болсон, Ч.Х ажиллаж байсан Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэс нь газар болон өөрчлөгдөн зохион байгуулагдаж, хэлтсийн даргын албан тушаалын орон тоо хасагдаж газрын дарга болсон буюу Эрхэлсэн түшмэлээс Тэргүүн түшмэлийн ангилалд шилжсэн тул нэхэмжлэгч нь төрийн албаны тусгай шалгалт өгсний үндсэн дээр газрын даргын албан тушаалд томилогдох хуультай тул нэхэмжлэл үндэслэлгүй гэсэн агуулгаар маргаж байгаа нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Учир нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын *******-ны өдрийн ******* дугаар тогтоолоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан байх ба уг тогтоолын хавсралтын 9-д зааснаас үзэхэд, нэхэмжлэгчийн харьяалагдан ажиллаж байсан хэлтэс нь газар болж өөрчлөгдсөн байна.

Хэрэгт авагдсан Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын албан тушаалын тодорхойлолтоос үзэхэд, тус албан тушаал нь ангилал, зэрэглэлийн хувьд тэргүүн түшмэл, АА-3-д хамаарахаар батлагдсан байна.

Төрийн албаны тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д “төрийн захиргааны албан тушаалыг тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэл, ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэл” гэж ангилахаар хуульчилсан байна.

Төрийн албаны тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.7-д “...Шүүхийн ерөнхий зөвлөл ... ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно” гэж заасан байна.

Монгол Улсын Их Хурлын 29 оны 02 дугаар сарын -ний өдрийн Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай ******* дугаар тогтоолын хавсралтаас үзэхэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны Газрын дарга нь ангиллын хувьд тэргүүн түшмэл, зэрэглэлийн хувьд АА-3-д хамаарахаар батлагдсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т “...тусгай шалгалтыг энэ хуулийн *******.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэж заасан байна.

Үүнээс үзэхэд, эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргын албан тушаал хасагдаж, тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын албан тушаалын орон тоо шинээр батлагдсан гэж үзэхээр байна.

Тодруулбал, нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын ангилал эрхэлсэн түшмэлээс тэргүүн түшмэл болж өөрчлөгдсөн болох нь тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т заасан албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд тусгай шалгалт өгөх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь тусгай шалгалт өгсний үндсэн дээр Газрын даргын албан тушаалд томилогдох нь хуульд нийцнэ гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл, дээр дурдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын *******-ны өдрийн ******* дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн харьяалагдан ажиллаж байсан хэлтэс нь газар болж өөрчлөгдөн батлагдсан байх бөгөөд уг ******* дугаар тогтоол хүчинтэй, тус ******* дугаар тогтоолыг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгээр тушаалыг гаргасан байх тул маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Иймд нэгэнт Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих буюу ангилал өссөн тохиолдолд төрийн албаны тусгай шалгалт өгөхөөр тодорхой хуульчилсан байх тул шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Үүнээс үзэхэд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.-д заасан үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажиллаж байсан хэлтэс, албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн тул нэхэмжлэгч нь газрын даргын албан тушаалд тусгай шалгалт өгөхгүйгээр томилогдох боломжтой” гэсэн агуулгаар маргаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэх зохицуулалт нь төрийн захиргааны албан тушаалын ангилал өөрчлөгдсөн буюу өссөн тохиолдолд хэрэглэгдэхгүй, харин байгууллагын бүтэц өөрчлөгдсөн боловч албан тушаалын ангилал хэвээр үлдсэн тохиолдолд хэрэглэгдэхээр байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.

Шүүх дээр тайлбарласан үндэслэлүүдээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгээр тушаалын Ч.Х холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын албан тушаалд томилуулахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Шүүх нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул тус шаардлагатай шууд уялдаа холбоо бүхий 2 дахь шаардлага болох Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын албан тушаалд томилуулахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

3. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 20 оны 04 дүгээр сарын -ний өдрийн “Ч.Х ёс зүйн хариуцлага ногдуулах тухай” ******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 20 оны 04 дүгээр сарын -ний өдрийн “Ч.Х ёс зүйн хариуцлага ногдуулах тухай” ******* дүгээр тушаалаар Ч.Х “өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах” ёс зүйн хариуцлага ногдуулсан байна.

Дээрх Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 20 оны 04 дүгээр сарын -ний өдрийн ******* дүгээр тушаалыг гаргахдаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 20 оны дүгээр сарын 22-ны өдрийн дүгээр Дүгнэлтийг үндэслэсэн байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 20 оны дүгээр сарын 22-ны өдрийн дүгээр дүгнэлтээр “...харин “Ажлын байрны дарамт үзүүлдэг, ялгаварлан гадуурхдаг, ёс зүйгүй, гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажилд оролцуулдаггүй” гэх асуудал нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д “байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, ... олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх”, Засгийн газрын 2024 оны 109 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ”-ний 2.10.1-д “хамт олны дунд эерэг уур амьсгал бүрдүүлэх, саналын зөрүүтэй тохиолдолд бусдын үзэл бодол, итгэл үнэмшил, мэргэшсэн байдалд хүндэтгэлтэй хандах, зөрчилдөөнийг шударга, эв зүйгээр шийдвэрлэхэд манлайлал үзүүлэх”, “албан харилцаанд зүй бус үг хэллэг, үйлдэл, зан байдал гаргахгүй байх, хамт олны эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх зүйлд бусдыг уриалахгүй, турхирахгүй байх” хэм хэмжээг зөрчсөн байна. Иймд Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ч.Х Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь заалтад заасан “өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах” хариуцлага ногдуулах саналтай байна” гэж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь “ажлын байрны дарамт үзүүлдэг, ялгаварлан гадуурхдаг, ёс зүйгүй, гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажилд оролцуулдаггүй” гэх зөрчил гаргасан болох нь дээрх Ёс зүйн дэд хорооны 20 оны дүгээр сарын 22-ны өдрийн дүгээр дүгнэлт болон Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Илтгэх хуудас, Н.А ярилцсан 2024 оны 11 дүгээр сарын 07-ны  өдрийн тэмдэглэл[1], П.Ан*******тай ярилцсан 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тэмдэглэл[2], Ж.Б 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн бичгээр гаргасан тайлбар[3], Ц.Б ярилцсан 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тэмдэглэл[4], хариуцагчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 20 оны 04 дүгээр сарын -ний өдрийн “Ч.Х ёс зүйн хариуцлага ногдуулах тухай” ******* дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

4. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 20 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Ч.Х сахилгын шийтгэл ногдуулах тухай” дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 20 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Ч.Х сахилгын шийтгэл ногдуулах тухай” дугаар тушаалаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч Х нь Монгол Улсын шүүхийн 2024 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээний нэгтгэлд хяналт тавиагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлээгүй тул гэсэн үндэслэлээр “өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах” сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ”, 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэж тус тус заасан байх ба уг үүргийг нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй гэж хариуцагч үзсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь “шүүхийн 2024 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээний нэгтгэлд хяналт тавиагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлээгүй” гэх зөрчил гаргасан болох нь Монгол Улсын шүүхийн 2024 оны шүүн таслах ажиллагааны статистик мэдээг гаргах үйл явцын талаар тайлбарласан 20 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн П.Ан*******, Н.А нарын тайлбар[], 20 оны дугаар сарын 30-ны өдрийн Танилцуулга[6] /сонсох ажиллагааны мэдэгдэлийн талаар/, Монгол Улсын  шүүхийн 2024 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээний[7] төслийг танилцуулсан танилцуулга дээр хяналт тавих эрх бүхий албан тушаалтан гараар засвар хийсэн нөхцөл байдал гэх мэт нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 20 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дугаар тушаал үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 20 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах  нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 20 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай дүгнэлтээр Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Х нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзсэн тул түүнд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар тогтоолын 16.1-д зааснаар ёс зүйн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэжээ.

Дээрх Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хорооны дугаар дүгнэлтээр Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Х холбогдуулан тус газрын ажилтнууд болох Ц.С, Ж.Ба, П.Ан*******, Н.А, Ц.Б, Б.О нарын хамтран гаргасан гомдолд дараахь 6 үндэслэл тогтоогдож байна гэж үзэж, 6 үндэслэл тус бүрээр эрх зүйн үндэслэлүүдийг тодорхой, тоочиж заасан байна.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Төрийн албан хаагч үйл ажиллагаандаа дараах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин мөрдөнө:”, 7.1.7-д “албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлэхгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх”, 7.1.8-д “байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх” гэж тус тус заасан байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 20 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болох нь Ц.С, Ж.Ба, П.Ан*******, Н.А, Ц.Б, Б.О нарын Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргад гаргасан 20 оны 06 дугаар сарын -ны өдрийн хүсэлтүүд[8], мөн Ц.С, Ж.Ба, П.Ан*******, Н.А, Ц.Б, Б.О нарын хамтран гаргасан 20 оны 06 дугаар сарын -ны өдрийн өргөдөл[9], 20 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Илтгэх хуудас[10], Ц.С, Ж.Ба, П.Ан*******, Н.А, Ц.Б, Б.О нарын Ёс зүйн дэд хороонд гаргасан 20 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн нэмэлт тайлбар[11], Ёс зүйн дэд хорооны гишүүн Б.Э*******ын 20 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Танилцуулга[12], мөн дээрх 6 ажилтны 20 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд дээр тайлбарласан нотлох баримтуудаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 20 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

6. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 20 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар “Ч.Х ёс зүйн хариуцлага ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 20 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Ч.Х ёс зүйн хариуцлага ногдуулах тухай” ******* дугаар тушаалаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын Хэргийн хөдөлгөөн, статистик хариуцсан ахлах референт, газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч Х “гаргасан ёс зүйн зөрчлийн шинж байдал, давтан үйлдсэнийг харгалзан” Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албанаас халах ёс зүйн хариуцлага ногдуулсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж заасан байна.

Дээрх Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 20 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар тушаалыг гаргахдаа Ёс зүйн дэд хорооны 20 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай дүгнэлтийг үндэслэсэн байна.

Шүүх дээрх Ёс зүйн дэд хорооны 20 оны дугаартай дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн тул уг дугаар дүгнэлтийг үндэслэн гарсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 20 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар тушаал мөн хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Мөн нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь давтан, албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх хуулийн үндэслэлийг хангаж байгаа болох нь шүүхийн дээр тайлбарласан нэхэмжлэлийн шаардлага тус бүрт өгсөн хууль зүйн дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

7. “Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын албан тушаалын ангилал, зэрэглэлээр тооцон гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, 20 оны хагас жилийн урамшууллыг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Шүүх нэхэмжлэгчийн 1-6 дахь нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, тодруулбал, шүүх урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул тус шаардлагатай шууд уялдаа холбоо бүхий 7 дахь шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлгүй, ийм учир тус нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй юм.

Дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.7, 33 дугаар зүйлийн 33.3, 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2., Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, 7.1.8-д заасныг тус тус баримтлан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хороонд холбогдуулан гаргасан “1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгээр тушаалын Ч.Х надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2. Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох буюу Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын албан тушаалд томилуулахыг даалгах, 3. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 20 оны 04 дүгээр сарын -ний өдрийн “Ч.Х ёс зүйн хариуцлага ногдуулах тухай” ******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, 4. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 20 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Ч.Х сахилгын шийтгэл ногдуулах тухай” дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох, . Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 20 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, 6. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 20 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар “Ч.Х ёс зүйн хариуцлага ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, 7. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын албан тушаалын ангилал, зэрэглэлээр тооцон гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, 20 оны хагас жилийн урамшууллыг нөхөн төлүүлэх”-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч Ч.Х нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.БАТЗОРИГ

 

 

[1] 4 дүгээр хавтас, 1-2 хуудас,

[2] 4 дүгээр хавтас, 3-4 хуудас,

[3] 3 дугаар хавтас, 244-24 хуудас,

[4] 3 дугаар хавтас, 246-247 хуудас,

[] 2 дугаар хавтас, 37-39 хуудас,

[6] 2 дугаар хавтас, 4-47 хуудас,

[7] 2 дугаар хавтас, 49-4 хуудас,

[8] дугаар хавтас, 3-7 дугаар хуудас,

[9] дугаар хавтас, 8-9 дугаар хуудас,

[10] дугаар хавтас, 60-6 дугаар хуудас,

[11] дугаар хавтас, 70-78 дугаар хуудас,

[12] дугаар хавтас, 224-237 дугаар хуудас,