| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00658/И |
| Дугаар | 304/ШШ2025/00534 |
| Огноо | 2025-09-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 304/ШШ2025/00534
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: М Б******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.З*******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 16,474,593.12 /арван зургаан сая дөрвөн зуун далан дөрвөн мянга,таван зуун ерэн гурван төгрөг арван хоёр мөнгө / төгрөг гаргуулах тухай 304/2025/00658/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М б******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.З******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-10-01-нд 6000315301 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж, 15520000 төгрөгийн зээлийг сарын 2%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000315301 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 188 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000315301 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2027 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.
Иймд дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000315301 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт, 14,346,193 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 24,000 төгрөг, нийт 16,474,593.12 төгрөгийг зээлдэгч Батшижир З*******аас гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Шижирбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М б******* ХХК нь хариуцагч Б.З*******т холбогдуулан 16,474,593.12 /арван зургаан сая дөрвөн зуун далан дөрвөн мянга,таван зуун ерэн гурван төгрөг арван хоёр мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.З******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч М б******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.З*******т холбогдох 16,474,593.12 /арван зургаан сая дөрвөн зуун далан дөрвөн мянга,таван зуун ерэн гурван төгрөг арван хоёр мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.З******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 120,016.15 /нэг зуун хорин мянга арван зургаан төгрөг арван таван төгрөг/ төгрөг, хариуцагч Б.З*******аас 120,016.15 /нэг зуун хорин мянга арван зургаан төгрөг арван таван төгрөг/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА