| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00458/И |
| Дугаар | 304/ШШ2025/00382 |
| Огноо | 2025-07-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 304/ШШ2025/00382
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ,,, дугаар хороо, С******* т******* ,,, дугаар давхар ,,, тоотод байрлах А******* к******* ББСБ ХХК /Хувийн хэргийн дугаар: ,,,,,, РД:,,,,,,,,/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймаг, Х******* сум, ,,, дүгээр баг, Х*******, Б******* ,,, ,,,, тоотод оршин суух Б******* овогт Цын Б /ИБД:,,,,/-д холбогдох
үндсэн зээл 5,163,239.0 төгрөг, зээлийн хүү 4,780,774.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 651,150.60 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 10,606,163.73 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ,,,,, тоот Цахим зээлийн гэрээ-г 2021 оны 11 сарын 10-ны өдөр байгуулсан. Тус гэрээ 2023 оны 11 сарын 10-ны өдөр дуусгавар болох байсан. ,,,,,, тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэг 2022 оны 06 сарын 09-ний өдрөөс зөрчигдөж эхэлсэн. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7101684533 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 10,595,163.73 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 10,606,163.73 төгрөгийг хариуцагч Ц.Бгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: А******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Б /,,,,,,/-д холбогдох иргэний хэрэг танай шүүхэд хянагдаж байгаа билээ. Хариуцагч нь 2022 оны 10 сарын 24-ний өдөр нас барсан нь Улсын бүртгэлийн тодорхойлолтоор тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК нь хариуцагч Ц.Бд холбогдуулан үндсэн зээл 5,163,239.0 төгрөг, зээлийн хүү 4,780,774.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 651,150.60 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 10,606,163.73 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,649 төгрөгөөс 92,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 92,325 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Бд холбогдох нийт 10,606,163.73 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,649 төгрөгөөс 92,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 92,325 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА