| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00469/И |
| Дугаар | 304/ШШ2025/00491 |
| Огноо | 2025-08-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 304/ШШ2025/00491
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б******* дүүрэг, **** дүгээр хороо, *** дугаар хороолол, **** байр, *** тоотод оршин суух, Б******* овогт Р*******гийн Э*******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймаг, Т******* сум, *** дугаар баг, Ж*******, ү******* *** гамж, **** тоотод оршин суух, Э******* овогт О*******ын Бад холбогдох
28,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Р.Э******* нь улаан буайн тариалангийн аж ахуй эрхэлдэг бөгөөд тэрээр *** оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч О.Бтай халдах, халдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу *** онд БНХАУ-д ү*******лэсэн Foton Lovol Gusher 4LZ-6N маркийн өөрөө явагч үр тарианы комбайныг **** төгрөгөөр халдан авсан. Хариуцагч О.Б нь нэхэмжлэгчийн ажилладаг үр тарианы бригад дээр ирсэн бөгөөд хэвлэх төхөөрөмж байхгүй байсан у******* зохигч гэрээг гараар үйлдсэн байдаг. Хариуцагч О.Б нь гэрээ байгуулсан өдөр 25,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 5,000,000, 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр **** төгрөг, нийт **** төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 40,000,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр **** төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 15,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 15,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байдаг. Зохигч нь 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр комбайныг техник хүлээлцсэн хусаар хүлээлцсэн бөгөөд уг баримт бичигт халдагч талаас Р.Э*******, Л.Г /****, халдан авагч талаас хариуцагч О.Б, болон хариуцагч нартай комбайн авахаар хамт ирсэн О.Бын хүү Б.Э, О.Бын нутгийн хүмүүс болох Т.Ш /****/, Б.А /***/ нар гарын үсэг зурсан байна. Үр тарианы комбайн хүлээн авснаас хойш хариуцагч О.Бын хүү Б.Э нь өөрийн Хаан банкны **** дугаарын харилцах данснаас 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр **** төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр **** төгрөг нийт 12,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Р.Э*******ийн Хаан банкны 5018033699 дугаарын харилцах данс руу комбайны төлбөрт тооцон шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч Р.Эрдэнбилэг нь төлбөр тооцоог даруй барагдуулахыг хариуцагчид аа дараа сануулсан, шаардсан боловч ямар нэгэн тооцоо огт хийгээгүй у******* гэрээний үлдэгдэл төлбөр болох **** төгрөгийг О.Баас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Р.Э*******ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч О.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Газар зүйн алслагдмал байдлыг харгалзан үзэж хэргийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Эрдэнбилэг нь хариуцагч О.Бад холбогдуулан нийт 28,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч О*******ын Б нь Булган аймгийн Т******* сумын 5 дугаар багийн иргэн Бын Эд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрхийг эдэлж, үүргийг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлүүлэн оролцуулахаар 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгож, итгэмжлэлийг шүүхэд ирүүлсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэгч Р.Э*******ийн нэхэмжилсэн 28,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй у******* хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** төгрөгөөс **** төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч О.Баас 148,975 төгрөгийг, улсын орлогоос 148,975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Р.Эрдэнбилэгт олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг ирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Эрдэнбилэгийн нэхэмжилсэн нийт 28,000,000 /хорин найман сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,950 /хоёр зуун ерэн долоон мянга есөн зуун тавь/ төгрөгөөс 148,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Баас 148,975 төгрөгийг, улсын орлогоос 148,975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Р.Эрдэнбилэгт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч О.Б сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асулаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА