Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 304/ШШ2025/00492

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

 

Нэхэмжлэгч: У******* хот, Ч******* дүүрэг, *** дүгээр хороо, С*******ын нэрэмжит талбай, Г******* б******* төв байранд байрлах Г******* б******* ХК /хувийн хэргийн дугаар:****, регистрийн дугаар: ****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Булган аймаг, Д******* сум *** дүгээр баг, *** дугаар гудамж, *** тоотод оршин суух, Д******* овогт Б*******ын М******* /ИБД:****/-д холбогдох

 

Нийт **** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г******* б******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б******* овогтой М******* нь *** оны 10 дугаар сарын 22-ны өдөр Г******* б*******тай **** дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, **** төгрөгийг жилийн ***хувийн хүүтэйгээр*** сарын хугацаатай цалин барьцаалан зээл авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул тус зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, *** оны 05 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр **** төгрөг, зээлийн хүү **** төгрөг, нэмэгдүүлсэн хүү *** төгрөг. Нийт 10,764,724.17 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.М******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.М******* нь Г******* б******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан байдлаар шийдэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г******* б******* ХК нь хариуцагч Б.М*******д холбогдуулан нийт 10,764,724.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.М******* нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нийт 10,764,724.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

 

Хариуцагч Б.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **** төгрөгөөс **** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М*******эс 93,593 төгрөгийг, улсын орлогоос 93,593 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г******* б******* ХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч Г******* б******* ХК-ийн нэхэмжилсэн нийт 10,764,724.17 /арван сая долоон зуун жаран дөрвөн мянга долоон зуун хорин дөрвөн төгрөг арван долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.М******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187,186 төгрөгөөс 93,593 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М*******эс 93,593 төгрөгийг, улсын орлогоос 93,593 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г******* б******* ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Б.М******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА