Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 304/ШШ2025/00505

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Булган аймаг, О******* сум, *** дүгээр баг, А******* гэх газарт оршин суух Ч******* овогт С*******ын О*******ын хүсэлттэй

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч С.О*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч С.О******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

-С.О******* миний бие ****онд төрсөн. Би сургуулиас гарч *** он хүртэл аав ээж дээрээ туслах малчнаар нэгдлийн мал маллаж байсан. 1990 оноос хойш мал хувьчилж нэгдлийн малгүй болж хувийн мал маллан амьдарч өдийг хүрч байна. Өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан. Хөдөлмөрийн дэвтэр устаж үгүй болсон. Би 1985 оноос эхэлж Булган аймгийн О******* сумын Ч******* нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Тухайн үед **** настай байсан. Иймд Булган аймгийн О******* сумын Ч******* нэгдэлд **** оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

2.Хүсэлт гаргагчаас:

-С*******ын О*******ын иргэний үнэмлэхийн хуулбар,

-Булган аймгийн Архивын тасгийн **** оны 03 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар лавлагаа зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

3.Хүсэлт гаргагч С.О*******ын хүсэлтээр О.Х*******, Т.Э******* нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

-Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 маягт, ХААТР-21 маягт,

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаартай албан тоотоор ирүүлсэн С.О*******ын **** онд ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх лавлагаа, хавсарган ирүүлсэн баримтууд,

-Үндэсний төв архивын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн **** дугаар **** оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаа зэргийг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч С.О*******ын Булган аймгийн О******* сумын Ч******* нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Хүсэлт гаргагч С.О******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:

-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Булган аймгийн О******* сумын 1 дүгээ багийн харъяат С******* овогтой О******* нь О******* сумын Ч******* нэгдэлд 1985-1990 онд ажиллаж байсан цалингийн цэс архивт байгаа тул лавлагаа олгов. гэсэн**** тоот лавлагаа,

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №01/212 дугаартай албан тоотоор ирүүлсэн С.О*******ын 1990-2000 онд ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх лавлагаа, хавсарган ирүүлсэн баримтууд,

-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 1988 оны 10 дугаар сарын 21-ний өдөр олгосон аймаг-Булган, сум-О*******, РД:****, овог-С*******, нэр-О*******, иргэний баримтын нэр-паспорт, сери-БУ, ****, төрсөн аймаг-Булган, сум-О*******, он, сар, өдөр:****, эрэгтэй, яс үндэс-халх, нийгмийн бүлэг-хоршоолсон ард, байнга оршин суудаг бригад-сумын төв, сууж эхэлсэн он: 1970, гэр бүлийн байдал-гэрлээгүй, боловсролын түвшин-бага, эзэмшсэн он-1981, ажилладаг байгууллага-Ч******* нэгдэл, ажилд орсон он-1984, эрхэлдэг ажил-үхэрчин, эрхэлж эхэлсэн он-1984, оршдог сум, район- О*******, эцэг-Л*******ын С*******, Эх-Лын Д гэсэн ХААТР-1 маягт,

-1987 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр олгосон С*******ын О*******, төрсөн он сар өдөр-1970 оны 11 сарын 08, төрсөн аймаг-Булган аймаг, сум- О*******, төрсөн газрын нэр-төрөх тасагт, эрэгтэй, оршин суухаар бүртгэгдэж буй хаяг-Булган аймаг, О******* сум, 1 дүгээр бригэд, хаана ямар ажилтай-О******* сумын 1-р бригад малчин гэсэн Хаягийн хуудас №7 маягт,

-Үндэсний төв Архивын газрын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Булган аймаг, О******* сум, О******* баг, хөдөө, хадгаламжийн нэгж: 267, хуудасны дугаар: ***, овог: Саянлхам, нэр: О*******, өрхийн тэргүүний хамаарал: хүү, нас: ***, хүйс: эрэгтэй, эрхэлдэг ажил-хоньчин гэсэн *** дугаартай 1989 оны хүн ам, орон сууцны архивын тооллогын лавлагаа зэрэг баримтууд,

 

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

 

Гэрч Т.Э*******гийн: Би 1985-1990 оны хооронд Булган аймгийн О******* сумын Ч******* нэгдлийн нэгдүгээр баригадад саальчнаар ажиллаж байсан. 1990 оноос өмч хувьчлал явагдаад Булган аймгийн О******* сумын Ар булаг нэгдүгээр багт хувиараа мал малладаг малчин болсон. С.О******* нь **** онд Булган аймгийн О******* сумын Ч******* нэгдэлд хоньчноор ажилд орж байсан. С.О******* 1990 онд өмч хувьчлал явагдсанаас хойш одоог хүртэл Булган аймгийн О******* сумын А******* багт мал маллаж амьдарч байгаа гэх,

Гэрч О.Х*******гийн: Би 1972-1990 оны хооронд Булган аймгийн О******* сумын Ч******* нэгдлийн нэгдүгээр баригадад малчнаар ажиллаж байсан. 1991 оноос өмч хувьчлал явагдаад Булган аймгийн О******* сумын Ар булаг нэгдүгээр багт хувиараа мал малладаг малчин болсон. С.О******* нь 1985-1990 онд Булган аймгийн О******* сумын Ч******* нэгдэлд хамт малчнаар ажилладаг байсан. С.О******* 1990 онд өмч хувьчлал явагдсанаас хойш одоог хүртэл Булган аймгийн О******* сумын А******* багт мал маллаж амьдарч байгаа гэх мэдүүлгүүд болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.

 

3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

 

 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ч******* овогт С*******ын О*******ын Булган аймгийн О******* сумын Ч******* нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА