| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00484/И |
| Дугаар | 304/ШШ2025/00506 |
| Огноо | 2025-08-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 304/ШШ2025/00506
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, *** дугаар хороо, Т*******, ** дүгээр байр, *** дугаар давхарт байрлах, Е******* Ш******* И******* ББСБ ХХК /хувийн хэргийн дугаар:****, регистрийн дугаар:****/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймгийн Т******* сумын Д******* багийн х******* у *** дугаар хашаанд оршин суух Е овогт Тийн Д /ИБД:****/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт нийт *** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Е******* Ш******* И******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.Д нь манай Е******* ш******* и******* ББСБ ХХК-тай *** оны 08 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулан ахуйн хэрэглээний бараа худалдан авахтай холбогдуулан **** төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч Т.Д нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Т.Дгаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453.1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 3.2, 3.4.4, 3.4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч Т.Дгаас **** төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Т.Д нь Е******* Ш******* И******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан байдлаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Е******* Ш******* И******* ББСБ ХХК нь хариуцагч Т.Дд холбогдуулан нийт 6,605,928.6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Д нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад үндсэн зээл 6,605,928.6 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөр******* тайлбараа ирүүлсэн.
Хариуцагч Т.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөр******* зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төл******* *** төгрөгөөс *** төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.Дгаас 60,323 төгрөгийг, улсын орлогоос 60,323 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Е******* Ш******* И******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч Е******* Ш******* И******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 6,605,928.6 /зургаан сая зургаан зуун таван мянга е******* зуун хорин найман төгрөг зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Д хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төл******* 120,645 төгрөгөөс 60,323 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.Дгаас 60,323 төгрөгийг, улсын орлогоос 60,323 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Е******* Ш******* И******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Т.Д сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА