| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00431/И |
| Дугаар | 304/ШШ2025/00522 |
| Огноо | 2025-09-01 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 304/ШШ2025/00522
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: У******* хотын Ч******* дүүргийн *** дүгээр хороо, бага тойруу-*** Ш/х-*** Ж******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймгийн Б******* сумын Х******* *** дугаар багт оршин суух Б*******ийн Г*******өд холбогдох
Үндсэн төлбөр **** алданги **** нийт * төгрөг гарг****уулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд үндсэн төлбөр 1,893,622.30 төгрөг, алданги 946,811.15 төгрөг, нийт 2,840,433.45 төгрөгийг хариуцагч Б.Г*******өөс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Г******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Г******* нь Ж******* ХХК-ийн нэхэмжилсэн 2,840,433.45 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж******* ХХК нь хариуцагч Б.Г*******өд холбогдуулан нийт **** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Г******* нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нийт 2,840,433.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.
Хариуцагч Б.Г*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** төгрөгөөс *** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г*******өөс 30,199 төгрөгийг, улсын орлогоос 30,199 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж******* ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ж******* ХХК -ийн нэхэмжилсэн нийт 2,840,433.45 /хоёр сая найман зуун дөчин мянга дөрвөн зуун гучин гурван төгрөг дөчин таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Г******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,397 төгрөгөөс 30,199 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г*******өөс 30,199 төгрөгийг, улсын орлогоос 30,199 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Б.Г******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА