Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 304/ШШ2025/00525

 

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, шүүгч С.Ёндонсамбуу, П.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Булган аймгийн О******* сумын Б******* *** дугаар багт оршин суух О******* овогт Н*******ын Х*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймгийн О******* сумын Б******* /*** дугаар багт оршин суух, /түр оршин суух хаяг:О******* аймгийн Б******* сумын **** хэсгийн *** тоот/ Г******* овогт Б*******ийн М*******,

Хариуцагч: Булган аймгийн О******* сумын Б******* 3 дугаар багт оршин суух, /түр оршин суух хаяг:О******* аймгийн Б******* сумын Их залуу багийн 5Б хэсгийн 08 тоот/ Л т овогт Пийн Я,

Хариуцагч: О******* аймгийн Б******* сумын *** дугаар баг, Б баг, Зын ***, *** тоотод оршин суух Г******* овогт М*******гийн С нарт холбогдох

 

Нэр төр сэргээлгэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М*******, П.Я нарын нэхэмжлэгч Н.Х*******д холбогдуулан гаргасан нэр төр сэргээлгэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.Х*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О,

Хариуцагч Б.М*******,

Хариуцагч П.Я,

Хариуцагч М.С, 

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Д,

Иргэдийн төлөөлөгч Д.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Х******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.Х******* нь нөхөр М.Мтой хар багаасаа үерхэж байгаад *** настайдаа нэг гэр бүл болсон. Бидний дундаас 2001 онд М.М, 2012 онд М.М, 2023 онд М.М нар төрсөн. Бид *** онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Анх гэр бүл болсноос хойш хадам аав, ээж Б.М*******, П.Я нар нь үг хэлээр байнга доромжилж, үргэлж намайг гэр бүлээс гадуурхи харилцаа үүсгэдэг, явдалтай, эр нөхрөө хүндэлдэггүй гэх мэтээр хүмүүст худал мэдээлэл тарааж, *** гаруй жил энэ яриагаа ярьж буй у******* цөхрөөд шүүхэд хандаж байна. Өнөөдөр миний гэр бүлийн харилцаа, үр хүүхдийн минь амьдрал эдгээр хүмүүсээс болж сүйрч байна. Нэгэн аз жаргалтай гэр бүл эдгээр хүмүүсээс болж миний нулимс, чанга дуутай хэрүүл, согтуу хүний орилоон болж хувирсан. Хүний эцэг, эх үр хүүхдээ сайн сайхан явахыг хараад баярладаг гэж би боддог. Гэтэл бидний зовлон энэ хүмүүсийн жаргал биш байх л гэж бодож сууна. Намайг үргэлж гоочилж, хүнтэй явалддаг гэж миний нөхөрт болон нутаг орны хүмүүст ярьж байгаад нь үнэхээр гомдолтой байна. Миний хувьд гэр бүлээс гадуурхи харилцаа үүсгэсэн бол энэ хүмүүст гомдох, амьдралаа авч үлдэх талаар бодохгүй байсан байх. Би нөхрийн хамт хадам аав, ээжээс таслаж авсан 80 гаруй тооны малаа одоог хүртэл маллан мянгат малчин болж хөдөлмөрлөж, цагаан идээгээ зарж борлуулж, хүний хийх ёстой бүхий л ажлыг хийж хүний зэрэгтэй амьдарч байна. Нөхөр М.М нь архи уух бүртээ аав, ээжийнхээ хэлсэн үгсийг надад хэлж, зодож, нүддэг у******* өнөөдөр амьдрахад бэрх санагдаж байна. Энэхүү яриа гарсан шалтгаан нь манай нөхөр 2018 онд 08 дугаар сарын 14-ний өдөр зодсон у******* 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хоёр хүүхдээ аваад О******* аймаг явсан ба тухайн үед өөрийн аавдаа байшин барьж өгөөд доторлогоог нь хийлгүүлэхээр зар тавьсан. Зарын дагуу нэг залуу ирж доторлогоо хийгээд явсан. Тухайн залуутай манай нөхөр үндэслэлгүй хардаж намайг дахиж зодож байсан. Энэ хүүгийнхээ хий хардалтыг үргэлж бусдад ярьж, намайг доромжилж, амьдралыг минь сүйтгэж, амьдрах хүсэлгүй болгож байгаад маш их гомдолтой байна. 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хадам аав, ээждээ Хүүхэд чинь архи уугаад байна, би ганцаараа хүч хүрэхгүй байна гэхэд хадам ээж Я Чи архичин болгоо биз дээ, банзал, янхан минь гээд хоёр настай хүүхдээ хөтлөөд явж байгаа намайг гэртээ оруулахгүй гэж нүүр лүү нулимж, хадам аав гараас барьж байгаад түлхэж, нүүр лүү цас шидэж, танайхан хулгайч, чиний дүү танай адууг хулгайлсан, танай ээж архичин, банзалыг энэ хавиар мэднэ гэж доромжилсон. Хадам аав хоёр гарыг маань хөх няц болтол базсан байсан атлаа би чамд хүрээгүй гэж г*******дсэн. Мөн хадам ээжид огтоосоо хүрээгүй байхад танай охин намайг зодсон гэж ээжид маань хэлсэн байсан. Тэр хүний хамрын дээгүүр жаахан улайсан байсанг намайг тийм болгосон гэж зургаа надад хамааралтай хүмүүст явуулж, гүтгэсэн. Хуруу ч хүргээгүй байхад зодсон гэж хэлж байгаа юм чинь намайг хүнтэй явалдсан гэж худал хэлэх энүүхэнд байх. Намайг хүнтэй явалддаг, өөр нөхөртэй болсон гэх мэтээр О******* сумын 3 дугаар багийн хүмүүс, бусад таньж мэддэг хүмүүст ярьж нэр төрийг минь гутаан доромжилж буй үйлдлийг зогсоож өгөхийг хүсэж байна. Хэрвээ явалдсан юм бол хэнтэй, хаана, хэзээ явалдсан нь тодорхой байх ёстой, үүнийгээ П.Я, Б.М******* нар нотлох ёстой гэж бодож байна.

Иймд миний нэр төр, алдар хүндийг сэргээж, Б.М*******, П.Я нараар уг мэдээг тараасан хэлбэрээр сэргээлгүүлэх, уучлалт гуйхыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.М*******, П.Я нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд бэр Н.Х******* нь "...2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хадам аав, ээждээ "хүүхэд чинь архи уугаад байна, би ганцаараа хүч хүрэхгүй байна" гэхэд хадам ээж П.Я чи архичин болгоо биздээ банзал янхан минь" гээд хоёр настай хүүхдээ хөтлөөд явж байгаа намайг гэртээ оруулахгүй гэж нүүр лүү нулимж, хадам аав гараас барьж байгаад түлхэж, нүүр лүү цас шидэж, танайхан хулгайч, чиний дүү танай адууг хулгайлсан, танай ээж архичин, банзалыг энэ хавиар мэднэ гэж доромжилсон. Хадам аав хоёр гарыг маань хөх няц болтол базсан байсан атлаа би чамд хүрээгүй гэж г*******дсэн, ... хадам ээжид огтоосоо хүрээгүй байхад танай охин намайг зодсон гэж ээжид маань хэлсэн. ...Тэр хүний хамрын дээгүүр жаахан улайсан байсныг намайг тийм болгосон гэж зургаа надад хамааралтай хүмүүст явуулж, гүтгэсэн. Хуруу ч хүргээгүй байхад зодсон гэж хэлж байгаа юм чинь намайг хүнтэй явалдсан гэж худал хэлэх энүүхэнд байх. Намайг хүнтэй явалддаг, өөр нөхөртэй болсон гэх мэтээр О******* сумын 3 дугаар багийн хүмүүс, бусад таньж мэддэг хүмүүст ярьж нэр төрийг минь гутаан дорожилж буй үйлдлийг зогсоож өгөхийг хүсэж байна. Хэрвээ явалдсан юм бол хэнтэй, хаана хэзээ явалдсан нь тодорхой байх ёстой, үүнийгээ П.Я, Б.М******* нар нотлох ёстой гэж бодож байна. Миний нэр төр, алдар хүндийг сэргээж, Б.М*******, П.Я нараар уг мэдээг тараасан хэлбэрээр сэргээлгүүлэх, уучлалт гуйхыг даалгаж өгнө үү." гэсэн өргөдөл шүүхэд гаргасантай танилцлаа.

Н.Х*******ын тус шүүхэд гаргасан өргөдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. У******* нь манайх М.М гэх ганц хүүтэй. Н.Х*******ыг манайд бэр болж ирэхэд ёс журмаар нь бэр гуйж, гэр орныг нь бүрэн бэлдэж, 300 гаруй тооны мал тасалж, хурим найрыг нь хийж, айл гэр болгосон. Манайх тусдаа О******* аймаг, Б******* сум, Их залуу багт 2021 онд нүүж ирсэн. Амьдрал тусдаа болохоор хүүгийнхээ гэр бүлийн амьдралд оролцож, бэрийн бичээд байгаа шиг зүйл огт байхгүй. 2018 оноос хойш манай бэр Н.Х*******ын ааш, авир эрс өөрчлөгдөж, хадам биднийг болон төрсөн дүү нар болон хамаатан садан руу дайрч доромжлон эр нөхөр, үр хүүхдүүд биднийг үл хүндэтгэх болсон. Эцэг, эхийн хувьд хүүгээ, бэрээ, ач нараа бүгдийг нь сайн сайхан яваасай гэж бодохоос бэрийн өргөдөлдөө бичээд байгаа шиг муу зүйлийг санаж, хэрүүл хийе гэж бодох хүмүүс бид бишээ. Н.Х******* 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр манайд ирэхдээ зориудаар биднээс үг өдөж, хэрүүл маргаан үүсгэж, бичлэг хийгээд явсан. П.Я миний нүүр рүү утастай баруун гараараа цохиж, тэр үедээ улайж, хавдсан. Орой нь цус хурж, хөх няц болоод хоносон. Баруун гартаа утсаа бариад бичлэг хийгээд байсан. Тэр үйл явдлыг бичсэн бүрэн бичлэгээ шүүхэд гаргаж өгмөөр байна. Бэрийг үг хэлээр дайрч, доромжлоод байхаар настай хүн би бухимдахдаа хашгирсан. Н.Х*******ын хадмуудаа үл хүндэтгэх, "удмаараа архичин", " хөгшин гөлөг", "цагаан бөөс нь нүдээрээ гүйсэн гуйлгачингууд" гэж дайрч, О******* аймагт ирснээс хойш 2023 оны цагаан сарын дараахан 3 сард бурхан тахил, гал голомтыг минь хөндөж, шилэн ширээ, ус буцалгагч хагалж байсан удаатай. Бид хүүгээ гээд тэвчсээр ирсэн. Гэр бүлийн хамаарал бүхий хадам эцэг, эх бид бэр Н.Х*******ыг зориуд ирж бичлэг хийж, үг хэлээр харааж, маргаан үүсгээд байхад хэлгүй, дүлий биш хэдэн үг хэлсэн. Манай бэр 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ирж, хэрүүл маргаан үүсгэсэн. Харин 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ямар ч маргаан болоогүй. Манайд ирсэн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр П.Я би хүүгээ өмөөрч "чи архичин болгоо биз дээ." гэж хэлсэн. П.Я намайг "банзал янхан минь" гэж хэлээд нүүр лүү нь нулимсан, хадам аав Б.М******* намайг "гараас барьж байгаад түлхэж, хоёр гарыг маань хөх няц болтол базсан гэж биднийг гүтгэж байгааг гайхаж байна. Б.М******* би "..нүүр лүү цас шидэж, танайхан хулгайч, чиний дүү танай адууг хулгайлсан, танай ээж архичин, банзалыг энэ хавиар мэднэ" гэж доромжилсон зүйл огт байхгүйг хариуцлагатайгаар мэдэгдье. Бэр Н.Х*******ыг гаднаас орж ирэхэд Б.М******* би жорлонгийн үүдний цас арилгаж байсан. Гэрээс гараад хажуугаар өнгөрөхөд хашаанаас гаргаж өгөхөөр ард нь явж байхад эргэж хараад шороотой цас нүүр рүү шидсэн, би юм хэлээгүй. Хашаанаас гараад над руу дахиад цас шидэхээр нь би зөрүүлээд цас авч, цацсан Х*******ыг оноогүй. Мөн хадам ээжид огтоосооо гар хүрээгүй байхад танай охин намайг зодсон гэж ээжид маань хэлсэн. Тэр хүний хамрын дээгүүр жаахан улайсан байсныг намайг тийм болгосон гэж зурагаа надад хамааралтай хүмүүст явуулж, гүтгэсэн." гэжээ. Н.Х*******ын энэ байдлыг төрсөн эх Оюунчимэгт нь хэлэхгүй өөр би хэнд үзүүлэх гэж. Бэр Н.Х*******ын өргөдөлдөө бичээд байгаа "намайг хүнтэй явалддаг, өөр нөхөртэй болсон гэх мэтээр О******* сумын 3 дугаар багийн хүмүүс, бусад таньж мэддэг хүмүүст ярьж нэр төрийг минь гутаан доромжилсон." гэжээ. Н.Х*******ын өргөдөлдөө бичээд байгаа О******* сумын 3 дугаар багийн хүмүүс, бусад таньж мэддэг хүмүүс нь хэн хэн болох, бид яаж энэ тухай тараасан, гутаасан болохыг Н.Х******* өөрөө нотлох байх. Манай гэр бүлийн хэрүүл маргаан, үл ойлголцол ам бүлдээ л байг гэж боддог. Н.Х******* өөрөө бичээд байгаа 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тухайн үед өөрийн аавдаа байшин барьж өгөөд доторлогоог нь хийлгүүлэхээр зар тавьсан. Зарын дагуу нэг залуу ирж доторлогоо хийгээд явсан түхайн залуутай намайг нөхөр үндэслэлгүй хардаж гэдгээ бичжээ. "Ам нээвэл уушиг нээ" гэдгээр байшин доторлосон Ганзориг \миний охин Стай хамт ажиллаж байсан\-той дотно харьцаа үүсгэж, Гйн эхнэр А "***" гэсэн хаягаас бэр Н.Х*******тай харьцсан мессэж нь бурхан надад чи ингэж зовж байхаар энэ залуутай танилц гээд зарын дагуу байшин доторлуулахаар явуулсан байх, Ганзоригтоо л хэл би ч гэсэн тэр үед нөхрөөсөө салсан байсан, одоо ч гэсэн түсдаа л байгаа, нөхөр чинь малаа маллаад чи хүүхдүүдээ сургуульд явуулах нэрийдлээр энд эр эргүүлээд эхнэрээс нь салгаад явдаг юм биш үү, 8 сард баяр тэмдэглээд 4 сайхан аав ээждээ хайртай гээд тавьсан байхын энэ амьдралаа үгүй хийх чинь дутаа юу үнэхээр тийм бол хэлээрэй танайхныг сайн мэддэг хүмүүсийг би таньдаг юм байна лээ нэр сүрээ бодоорой ..." гэсэн байгаа нь Ганзориг гэж залуутай огт хамааралгүй гэж бодохгүй байгаа. Гэхдээ бид энэ байдлыг ам бүлдээ л гээд гадагшаа гаргаагүй.Түүний хэлж байгаагаар нутаг усаараа, түүнийг Таньдаг мэддэг хүмүүс ярьдаг гэдгийг одоо л энэ өргөдлөөс мэдэж байна. /мессэж баримт/ хуудас хавсаргав.

Бэр Н.Х******* нь гэр бүлийн бүхий л хүмүүс \хүүхдүүд, хүргэн, хамаатан садан\ бүгдийг минь хэлэх хэлэхгүй үгээр хэлдэг, доромжилдог, гэр бүлээрээ архичин гэж цоллоно. Бид ганц хүүгээ архичин төрүүлээгүй, түүний архи дарс ууж, муу авирлах болсон нь бэртэй шууд холбоотой. Удмаар нь хамаатуулан дайрч, доромжилсонд бид гомдолтой байна. Нэр төрөө сэргээлгэхээр сөрөг нэхэмжлэл гаргах болно гэжээ.

 

Хариуцагч М.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Х*******ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. "М.С нь намайг удаа дараа доромжилж, гүтгэж миний нэр хүндэд асар ихээр халдаж худал мэдээлэл хаа сайгүй тарааж байжээ." гэсэн тухайд: М.С миний бие бэр Х*******ыг удаа дараа доромжилж, гүтгэж бас хаа сайгүй худал мэдээлэл огт тарааж байсангүй. Тухайн үед болсон зүйлсийн талаарх өөрийнх нь бас "Аnу Аngеl" гэх эмэгтэйтэй харьцсан баримтуудыг нотолгоо болгож шүүхэд өгсөн. Өөр хүн хүн рүү явуулж, бас ярьж байсангүй. Манай ажлын залуу гэх Ганзориг гэдэг хүнээр байшингаа доторлуулсан. Өөр ямар ч ойр дотны харилцаа байгаагүйг хариуцлагатайгаар хэлье гэсэн тухайд: Бэр Х*******ын нөхөр \миний төрсөн ах\ болох М.М нь 2019 оны хавар жаахан халамцуу ээж П.Я руу залгаад уйлаад байхаар нь манай нөхөр ээжтэй хамт явсан болохоор ахтай бараан зах дээр уулзаад ээжийг буулгаад 1 найзындаа хамт очиж юм ярьж тайвшруулсан. Орой нь ах манайд ирж эхнэрийнхээ талаар мөн Ганзориг гэх залуугийн талаар болсон бүх зүйлийг ярьсан. Ингээд ажлынхаа хүмүүсээс эхнэрийнх нь фэйсбүүк хаягийг олж чатаар харьцаж бүгдийг асууж тодруулсан. Бүх чатуудыг шүүхэд нотлох баримтаар өгсөн байгаа. Чатыг үзэхээр бэр Н.Х*******, манай ажлын Ганзориг, түүний эхнэр А нарын харилцсан мессэжээс тодорхой харагдана. М.С намайг "харин утсан дээрээ Яагий Хонгороо нэрээр хадгалаад банзал янхан нэр өгчихлөө" гэсэн тухайд: Бэр Х******* нь Гйн эхнэр А, Ганзориг, М.С, бэрийн өөрийнх нь зэрэг хоорондоо харилцсан чат, мессэжүүдээ ялгаж, салган анхааралтай уншаарай. Түүнийг элдвээр хэлсэн хүн нь би биш. Ганзориг гэх залуугийн эхнэр А гэх эмэгтэй тухайн үед "би утсан дээрээ ингээд хадгалчихсан." гэж над руу явуулсан чат шүү дээ. Энэ 99366707 дугаар луу нь залгасан гэсэн байдаг. 08 дугаар сарын 07-ны өдөр "Мянгат малчин" болсныхоо баярт өгсөн дурсгалын зүйл дээр нь хайрт ахдаа мянгат малчин болсонд нь баяр хүргэе." гээд бусад хүний нэрийг бичээгүй тухайд: "Үнэт эдлэлийн хүмүүс дутуу бичсэн байна за яахав бэлгээ өгөхдөө хоёулаа сайн хэлээд өгчихье." гэж нөхөртэйгөө ярилцаад, бэлгээ өгөхдөө микрофоноор ах, эгч 2-тоо гэр бүлд нь гээд тодорхой хэлсэн дээ. Хүндэлж сонсоод, ухаарч ойлгосон бол өнөөдөр бэлгийн морины шүдийг үздэггүй гэж ийм зүйлээс өө хайж хэрүүл хийхгүй л байсан болов уу даа. Ганзориг гэдэг залуугийн дүү нь залгаад танайхан чинь явдалтай юм бишүү та нар бүгдээрээ эцгийнхээ толгойг залгисан гэж байна. Сэржээ гэж хүүхэн ярьсан. ...Би Сэржээ рүү нь залгаад чи юу гээд яриад байгаа юм бэ?, юу гээд хуцаад байгаа юм бэ? гэж хэлтэл юун миний үгийг сонсох манатай үгийн муүхайгаар доромжлуулж бүгдээрээ нийлж эцгийнхээ толгойг залгисан гэж хэлсэн. Маш аймшигтай доромжлуулсан гэх тухайд: Би Ганзориг гэх залуу болон дүүд нь нэг ч удаа бэрийн талаар хэлж, ярьж байгаагүй. Гйн дүүг огт танихгүй, хараа ч үгүй. Гйн эхнэр нь гэх эмэгтэй "Аnу Аngеl" гэх хаягнаас надтай холбогдож байсан. Хэрэгт өгсөн чатанд үзлэг хийхэд энэ маргааны учиг тайлагдана. "Аnу Аngеl" гэх хаягнаас ирсэн чатанд Гйн дүү нь "...Хонгороо луу зайл ахын амьдралаас, чам шиг юмтай холбогдохоор нь харьцахгүй гээд л баахан доромжилсон гэсэн гээд надад чат явуулсан байдаг юм. Эцэст нь хэлэхэд би ахыгаа өрөвдөөд учрыг нь олох санаатай Гйн эхнэртэй холбогдож асуудлыг тодруулсан. Бэрд өөрт нь ч бас энэ тухай хэлсэн. Тэр үед ашиглаж байсан бэрийн хаяг нь "Xongorzul Narantsogt ашиглаж байсан. Энэ хаяг нь байхгүй. Энэ асуудлаас хойш Х******* олон хаягууд үүсгэж, тэр үед харилцсан миний чат байхад Х*******ын чат огт байхгүй байгаа нь санаатай устгасан гэж хардаж байгаа. Бэртэй тэр цагаас хойш огт харьцаагүй удаж байна. Нөхөр бид 2 сүүлийн хэдэн цагаан сараар ах дээрээ очдоггүй. Хэрүүл хийх бүрд ээж рүү минь залгаж танай Сэржээг нугасанд нь хутга шаана, ална гэдэг болохоор надад болон ээж, аав хоёрт минь дарамттай байдаг. Хэдэн жилийн өмнө нөхөртэйгөө Солонгос явж ирчихээд нөхөр, хүү хоёрыгоо визинд оруулна гээд **** төгрөг зээлж авсан. Тэрийгээ ч авч чаддаггүй, саяхан мөнгөө авъя гэтэл хэзээ чамаас мөнгө авсан юм. Чи чинь сэтгэцийн өвчтэй юм бишүү гээд баахан мессэжээр доромжилсон. Бэр Х******* нь манай гэр бүлийг яаж л бол яаж хэлж болдог. Ахыгаа гээд номхон хүлцэнгүй байгаа эцэг, эхийг минь, мөн дээр нь С намайг дайрч, доромжилж байгаад гомдолтой байна. Н.Х*******ын нэр төрд халдсан зүйл надад байхгүй. Үнэн зөвийг олж тогтоон Н.Х*******ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өргөдөлд бичигдээд байгаа байдлыг тодруулахын тулд шүүхэд гаргаж өгсөн чат, мессэжид үзлэг хийлгэх тухай хүсэлтийг гаргаж байх тул хүлээн авна уу гэжээ.

Хариуцагч Б.М*******, П.Я нар нэхэмжлэгч Н.Х*******д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хариуцагч Н.Х******* нь Б.М*******, П.Я биднийг үл хүндэтгэн Удмаараа архичин...., хөгшин гөлөг, цагаан бөөс нь нүдээрээ гүйсэн гуйлгачингууд гэж үг хэлээр байнга дайрч доромжилдог. 2023 оны цагаан сарын дараахан 3 сард манай гэрийн бурхан тахил, гал голомтыг хөндөж шилэн ширээ, ус буцалгагч хагарч байсан. Бид хүүгээ бодоод тэвчсээр ирсэн. Н.Х******* нь гэр бүлээрээ архичин гэж цоллон удмаар нь хамаатуулан доромжилж байгаад гомдолтой байх тул Б.М******* П.Я бидний гэр бүлийн нэр төрийг сэргээлгэхээр сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар Б.М*******, П.Я бидний гэр бүлийг гэр бүлээрээ архичин гэж бидний гэр бүлийн нэр төрийг дайрч доромжилж байх тул Б.М*******, П.Я бидний нэр төрийг сэргээж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Х******* шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Энэ хүмүүс яагаад ор үндэсгүй юм бичээд гүтгээд байгаа юм бэ. Хөгшин гөлөг, цагаан бөөс нь нүдээрээ гүйсэн гуйлгачингууд гэж би анх удаагаа ийм үг сонсож байна. Ийм үг байдаг гэдгийг анх удаагаа сонсож байна. Би ийм үг огт хэлээгүй, яагаад ингэж гүтгээд байгаа юм бэ. Удмаараа архичин гэж хэлсэн, үнэн юм чинь яах вэ дээ. Би бичсэн мессежүүдээ хариуцлагатайгаар нэг ч үг худал хэлээгүй бүгд үнэн. Би өөрөө бүгдийг нь нотолно. Тэр бурхан тахил эвдсэн, ширээ, ус буцалгагч эвдсэн гэнэ үү? яагаад ингэж худал мэдээлэл өгч хууль шүүхийг хүртэл доролжилж байгаа юм бэ. Би юу ч эвдээгүй, юунд ч хүрээгүй, яагаад ингэж г*******дэж байгааг би ойлгохгүй байна. Хууль шүүхийн өмнө ингэж худал ярьж байгаа юм чинь хүн хүнд худал ярих нь аргагүй юм байна. Би шүүх хурал дээр нотлох баримттай ярина гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Х*******, хариуцагч Б.М*******, П.Я, М.С  нар байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Н.Х*******, хариуцагч Б.М*******, П.Я, М.С нар нь хоорондоо харилцан тохиролцож эвлэлийн гэрээ байгуулсан. Нэгдүгээрт: Н.Х******* нь нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч Б.М*******, П.Я нар нь нэр төр сэргээлгэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба талууд нэг нэгнийхээ нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, талууд бие биеэсээ уучлалт гуйж, цаашид дахин зөрчил гаргаж бие биесээ доромжилсон, дээрэлхсэн, үл хүндэтгэсэн байдлаар халдахгүй байхаар харилцан тохиролцов. Хоёрдугаарт: Хэрэв талууд 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш хэрүүл маргааны шинжтэй, бие биесээ дайрсан, доромжилсон үг хэлээр харилцаж, үйлдэл гаргавал энэ талаар холбогдох хуулийн байгууллагад гомдол өргөдлөө гаргаж шийдвэрлүүлнэ. Гуравдугаарт: Энэхүү гэрээг байгуулснаар зохигчид харилцан бие биеэсээ уучлалт гуйсан болохыг илэрхийлэв. Эвлэрлийн гэрээ байгуулсан хариуцагч тал Б.М*******, П.Я, М.С, нэхэмжлэгч Н.Х*******, талуудын өмгөөлөгч нар гарын үсэг зурж харилцан баталгаажуулж 4 хувь үйлдэж шүүхэд хүргүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгч Н.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Харилцан тохиролцож бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээ мөн. Хөндлөнгийн ямар нэгэн шахалт дарамж үзүүлээгүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх маргаануудаа яриад байвал харилцаа огт үүсэхгүй. Харин цаашид гарах шийдлээ эвлэрлийн журмаар шийдвэрлэж, талууд бие биеэсээ уучлалт гуйж шийдвэрлэсэн. Гэрээндээ цаашид буюу 09 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш ийм төрлийн хэрүүл маргаан ямарваа нэгэн үйлдэл гаргасан тохиолдолд холбогдох хуулийн байгууллагад шийдвэрлүүлэхээр тохиролцож, хэн хэн нь бие бие лүүгээ хэрүүлийн чанартай доромжилсон шинжтэй үг үйлдэл гаргахгүй байхаар гол агуулгаа тохиролцсон. Өнөөдрийн цаг хугацаанаас өмнөх ахуйн чанартай хэрэлдсэн асуудал нь шүүхийн гол маргаан биш, хоорондын үл ойлголцлын асуудал гэж үзээд эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээг хоёр өмгөөлөгч байлцаж байгаад бичиж, талууд өөрсдөө нэг бүрчлэн уншиж танилцаад баталгаажуулж гарын үсгээ зурсан. Талууд эвлэрч эвлэрлийн гэрээг байгуулж байгаа тул хүсэлтээсээ татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусч байгаагаар баталгаажуулж шийдвэрлэх боломжтой. Зохигч эвлэрсэн тул шүүхэд гаргасан үзлэг хийлгүүлэх, гэрчээс мэдүүлэг авахуулах тухай хүсэлтээсээ татгалзаж байна гэв.

Хариуцагч Б.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Харилцан тохиролцож бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээ мөн. Хөндлөнгийн шахалт дарамт байхгүй гэв.

Хариуцагч П.Я шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Харилцан тохиролцож бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээ мөн. Хөндлөнгийн шахалт дарамт байхгүй гэв.

Хариуцагч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Харилцан тохиролцож бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээ мөн. Хөндлөнгийн ямар нэгэн шахалт дарамт байхгүй гэв.

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хоёр талаас гаргасан үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, цаашид харилцан бие биедээ хүндэтгэлтэй хандана, 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш хэрэв ямар нэгэн үл ойлголцол гаргасан тохиолдолд зөрчлийн хэрэг бол тухайн шатанд нь, эрүүгийн хэрэг бол тухайн шатанд нь шийдэхээр гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулж байгаагаа илэрхийлж гарын үсэг зурсан. Нэгэнт эвлэрлийн гэрээ байгуулж байгаа тул хүсэлтээсээ татгалзаж байна гэв.

Зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Х******* хариуцагч Б.М*******, П.Я, М.С нарт холбогдуулан  нэр төр сэргээлгэх тухай, хариуцагч Б.М*******, П.Я нар нь нэхэмжлэгч Н.Х*******д холбогдуулан нэр төр сэргээлгэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Н.Х*******ын хариуцагч Б.М*******, П.Я, М.С нарт холбогдуулан гаргасан нэр төр сэргээлгэх тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Б.М*******, П.Я нарын нэхэмжлэгч Н.Х*******д холбогдуулан гаргасан нэр төр сэргээлгэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч, хариуцагч талууд хүлээн зөвшөөрч бие биеэсээ уучлалт гуйж, цаашид дахин зөрчил гаргаж нэгнээ доромжилсон, дээрэлхсэн, үл хүндэтгэсэн байдлаар хандахгүй байх, 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш хэрүүл маргааны шинжтэй бие биеэ дайрсан, доромжилсон үг хэлээр харилцах үйлдэл гаргавал хуулийн байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан зохигчийн эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгч Н.Х*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг, хариуцагч Б.М*******, П.Я нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ****төгрөгөөс 35,100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М*******, П.Я, М.С нараас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Х*******д, нэхэмжлэгч Н.Х*******аас **** төгрөгийг гаргуулан хариуцагч Б.М*******, П.Я нарт тус тус олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н.Х*******ын хариуцагч Б.М*******, П.Я, М.С нарт холбогдуулан гаргасан нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлийг, хариуцагч Б.М*******, П.Я нарын нэхэмжлэгч Н.Х*******д холбогдуулан гаргасан нэр төр сэргээлгэх тухай сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч Н.Х*******, хариуцагч Б.М*******, П.Я, М.С нар тус тус хүлээн зөвшөөрч бие биеэсээ уучлалт гуйж, цаашид дахин зөрчил гаргаж нэгнээ доромжилсон, дээрэлхсэн, үл хүндэтгэсэн байдлаар хандахгүй байх, 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш хэрүүл маргааны шинжтэй бие биеэ дайрсан доромжилсон үг хэлээр харилцах үйлдэл гаргавал хуулийн байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Х*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг, хариуцагч Б.М*******, П.Я нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М*******, П.Я, М.С нараас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Х*******д, нэхэмжлэгч Н.Х*******аас 35,100 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.М*******, П.Я нарт тус тус олгосугай.

 

3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О гэрчээс мэдүүлэг авахуулах, 3 ширхэг СД, чат мессежи, **** дугаарын утас зэрэгт үзлэг хийлгүүлэх тухай, хариуцагч Б.М*******, П.Я нар Any Аngel хаягнаас нэхэмжлэгч Н.Х*******тай харилцсан гэх чат мессежинд үзлэг хийлгүүлэх тухай хүсэлтүүдээсээ тус тус татгалзсаныг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА

 

ШҮҮГЧИД С.ЁНДОНСАМБУУ

 

П.ХИШИГДАВАА