| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2024/10440/И |
| Дугаар | 191/ШШ2025/00045 |
| Огноо | 2025-01-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2025/00045
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоотод оршин байрлах, ******* ББСБ ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо,*******,,, тоотод оршин суух, ын /рд:/-д холбогдох,
Зээлийн гэрээ цуцалж, 61,707,179.51 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч болох манай компани нь*******023 оны 6 дугаар сарын*******3-ний өдөр өөрийн " ББСБ" ХХК гэсэн нэрээ "******* ББСБ" ХХК болгон өөрчилсөн болно. Иргэн овогтой нь манай компанийг " ББСБ" ХХК гэсэн нэртэй байх үед буюу*******022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ЗГ22308 тоот зээлийн гэрээ байгуулж, 56,000,000.00 төгрөгийг нэг жилийн 33.6 хувийн хүүтэйгээр,*******4 сарын хугацаатайгаар зээлж авсан байдаг. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг хангах баталгаа болгон,*******022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ФГ22308 тоот барьцааны гэрээ байгуулж, дараах хөдлөх хөрөнгийг барьцаалсан.
Үүнд: 1. , улсын дугаартай,*******011 онд үйлдвэрлэсэн, сувдан цагаан өнгөтэй, суудлын зориулалттай;
Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн зээл 12,155,074.16 төгрөг, хүү 10,738,925.84 төгрөг, нийт*******2,894,000.00 төгрөгийг төлсөн бөгөөд*******023 оны 9 дүгээр сарын*******5-ны өдрөөс хойш зээлийн өр, төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зөрчсөөр байна. Зээлдэгчээс зээлийн гэрээний өр, төлбөрөө төлж барагдуулахыг удаа дараа шаардаж байсан боловч зээлдэгч нь тавьсан шаардлага биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан тул шүүхэд хандаж байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ ёсоор зээлдэгчид зээлийн өр, төлбөрийг төлөхийг удаа дараа мэдэгдэж гэрийн хаягаар очоод зээлийн өр, төлбөрийг төлж барагдуулахгүй байна Энэхүү нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар буюу*******024 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар зээлдэгч нь дараах зээлийн өр, төлбөрийн үлдэгдэлтэй байна. Үүнд үндсэн зээл 43,844,925.84 төгрөг, үндсэн хүү 17,862,253.67 төгрөг; нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нийт 61,707,179.51 төгрөгийн зээлийн өр, төлбөрийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлдүүлэгчийн хувьд зээлийн мөнгөн хөрөнгийг хүү, нэмэгдүүлсэн хүүний хамт шаардаж, дараах шаардлагыг гаргаж байна. Иймд иргэн овогтой байгуулсан*******022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 3Г22308 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагчаас зээлийн өр, төлбөрт үндсэн зээл 43,844,925.84 төгрөг, үндсэн хүү 17,862,253.67 төгрөг, нийт 61,707,179.51 төгрөгийг гаргуулах, зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлж, зээлийн өр төлбөрийг төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах болно гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Хариуцагч овогтой нь*******024 оны 12 дугаар сарын*******5-ны өдөр 61,707,179.51 төгрөгийг нэхэмжлэгч "******* ББСБ" ХХК-д бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "******* ББСБ" ХХК нь хариуцагч Ш. холбогдуулан зээлийн гэрээ цуцалж, 61,707,179.51 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш. нь нэхэмжлэгч "******* ББСБ" ХХК-ийн нэхэмжилсэн 61,707,179.51 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 61,707,179.51 төгрөгийг хариуцагч нь төлж биелүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.2 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч "******* ББСБ" ХХК-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 61,707,179.51 төгрөгийг хариуцагч Ш. төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 268,342.95 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас*******68,342.95 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 536,685.90 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ