2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/00050

 



 





 

 

     

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,******* оффист оршин байрлах, ******* ББСБ ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, 20 дугаар хороо,*******,*******, тоотод оршин суух, Боржигон овогт ын /рд:-д холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 68,431,745 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* ББСБ ХК нь зээлдэгч Г.гийн LendMN аппликейшнээр дамжуулан гаргасан хүсэлтийн дагуу 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 50,000,000 төгрөгийг сарын 3,99 хувийн хүүтэйгээр зээлсэн ба 189 сарын хугацаанд сар бүрийн 14-ний өдөр зээлийн эргэн төлөлтийг хийхээр тохиролцож зээлийн графикийг байгуулсан. Уг зээлийг зээлдэгчийн Худалдаа хөгжлийн банкны 413034397 тоот данс руу шилжүүлсэн. Харилцагч Г. үндсэн зээл, зээлийг хүүг төлөхгүй байгаа нь зээлийн гэрээний 7.2.1 дэх заалтыг болон зээлийн графикийг ноцтой зөрчиж байна. Гэрээний үүргээ биелүүлэх, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа тул хариуцагч Г.гаас үндсэн зээл 50,000,000 төгрөг, зээлийн хүү 18,431,745 төгрөг, нийт 68,431,745 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Г. нэхэмжлэлийн шаардлага 68,431,745 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 6,800,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 6,800,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 6,800,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 6,800,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 6,800,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 6,800,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 6,800,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 6,800,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 7,231,745 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д төлөх хүсэлтэй байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагчаас гаргасан төлбөр төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч Г.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 68,431,745 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлага 68,431,745 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 6,800,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 6,800,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 6,800,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 6,800,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 6,800,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 6,800,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 6,800,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 6,800,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 7,231,745 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлага 68,431,745 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 6,800,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 6,800,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 6,800,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 6,800,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 6,800,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 6,800,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 6,800,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 6,800,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 7,231,745 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 500,140 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 250,070 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 250,070 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ