| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2024/03707/И |
| Дугаар | 191/ШШ2025/00114 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/00114
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******д оршин суух, Боржигон том ах овогт *******ийн *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,******* тоотод оршин суух, Боржигон овогт *******гийн *******д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Д.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2008 онд Д.*******той танилцаж, улмаар 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2012 оны 02 дугаар сарын 22-ны өдөр охин Б.******* төрсөн. Бид зан байдлын таарамжгүй харилцааны улмаас 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс хойш тусдаа амьдарч байна. Цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцалж өгнө үү. Охин Б.******* эх Д.*******гийн асрамжид өсч байгаа. Эд хөрөнгийн маргаагүй гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
Миний бие гэр бүлээ бүтэн авч үлдэх зорилгоор шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ