| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2024/09245/И |
| Дугаар | 191/ШШ2025/00136 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/00136
| 2025 01 14 | 191/ШШ2025/00136 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин байрлах, ******* ББСБ ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, 25 дугаар хороо,*******,,, тоотод оршин суух, Боржигон Хиад овогт ий /рд:/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 215,266,741 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
овогтой нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ТЭЛМЭНХАС ББСБ ХХК-тай №10/01-1 дугаартай зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг сарын 2.4 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатай зээлж зээлийн барьцаанд ,, арлын дугаартай, хар өнгийн тээврийн хэрэгслийг барьцаалсан. Мөн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр "ТЭЛМЭНХАС ББСБ" ХХК- тай No10/01-2 дугаартай зээлийн гэрээ байгуулж 75,000,000 төгрөгийн зээлийг сарын 2.4 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд ,, арлын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийг барьцаалсан. 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр "ТЭЛМЭНХАС ББСБ" ХХК-тай №220124-12 дугаартай зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийн зээлийг сарын 2.4 хувийн хүүтэйгээр, 5 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд ,, арлын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийг барьцаалсан. Т. өнөөдрийн хүртэлх хугацаанд 20,000,000 төгрөгийн зээлээс 11,335,466.67 төгрөг, 50,000,000 сая төгрөгийн зээлээс 28,492,671.34 төгрөг төлж, 75,000,000 сая төгрөгийн зээлээс 47,928,000.00 төлсөн нь нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүүний төлбөрт тус тус тооцогдсон байна. Т.тэй байгуулсан №10/01-1, №10/01-2, №220124-12 дугаартай зээлийн гэрээнүүдийн хугацаа дууссан боловч зээлдэгч хуваарийн дагуу эргэн төлөх үүргээ биелүүлэхгүй байсаар 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт:
1. 10/01-1 гэрээний үндсэн зээл 20,000,000 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 9,314,666.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,840,533.33 төгрөг, нийт 31,155,200.00 төгрөг,
2. 10/01-2 гэрээний үндсэн зээл 75,000,000 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 75,000,000 төгрөг, зээлийн хүү,212,000.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,620,000.00 төгрөг, нийт 111,832,000.00 төгрөг,
3. 220124-12 гэрээний үндсэн зээл 50,000,000 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 48,415,440.00 төгрөг, зээлийн хүү 23,032,646.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 831,454.49 төгрөг, нийт 72,279,541.27 төгрөг,
Нийт 215,266,741 төгрөгийг төгрөгийг зээлдэгч овогтой ээс гаргуулж, зээлийн гэрээний салшгүй хэсэг болох барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нэхэмжлэл гаргасантай холбоотой үүсэх зардал болох тэмдэгтийн хураамжийн төлбөрийг тус тус нэхэмжилж байна гэжээ.
2.Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Хариуцагч Т. нэхэмжлэлийн шаардлага 215,266,741 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 190,266,741 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д төлж барагдуулж, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Т.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 215,266,741 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т. нэхэмжлэлийн шаардлага 215,266,741 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 190,266,741 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д төлж барагдуулж, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Т. нэхэмжлэлийн шаардлага 215,266,741 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 190,266,741 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д төлж барагдуулж, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,234,284 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 617,142 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 617,142 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ