| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2024/07674/И |
| Дугаар | 191/ШШ2025/00272 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/00272
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин байрлах, ******* ББСБ ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, 14 дүгээр хороо,*******, тоотод оршин суух, Голомт овогт ын /рд:0/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,757,438.70 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
овогтой нь*******022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр СГ22/736 дугаартай Зээлийн гэрээгээр 3,509,9107 төгрөгийг сарын*******,9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар хэрэглээний зориулалтаар зээл авсан. Зээлдэгч нь манай байгууллагын олгосон зээлээр Сайн Интернэшнл ХХК-аас Iphone 13- загварын гар утас зээлээр худалдан авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтанд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж зээлийн эргэн төлөлтийг*******022.7.21-ний өдөр 356,000 төгрөг,*******022.8.22-ны өдөр 356,000 төгрөг,*******022.9.24-ний өдөр 357,000 төгрөг,*******022.9.24-ний өдөр 357,000 төгрөг,*******022.10.20-ны өдөр 354,000 төгрөг,*******022.11.29-ний өдөр 359,000 төгрөг, нийт 1,782,000 төгрөгийг 631 хоног хугацаа хэтрүүлэн төлсөн. Зээлдэгчийн төлөлтөөс Үндсэн төлбөрт бодогдсон дүн 1,283,676.12 төгрөг, зээлийн хүүд бодогдсон дүн 498,323.88 төгрөг байна. Зээлдэгчтэй удаа дараа холбоо тогтоож зээлийг төлүүлэхээр тохиролцох гэсэн боловч үр дүн гараагүй. Мөн манай байгууллага Баянзүрх дүүргийн Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гарган зээлдэгчийн төлөх дүнгээс тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэн, сар болгон хүү төлөхгүйгээр хуваарь гаргаж эвлэрхээр болсон боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоогүй тул дуусгавар болсон. Иймд зээлдэгчтэй тохиролцох боломжгүй болсон тул нэхэмжлэл гаргаж байна. Өнөөдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл*******,226,233.88 төгрөг, төлөх ёстой хүү 1,530,780.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 424.50 төгрөг, нийт 3,757,438.70 төгрөгийг зээлдэгч овогтой аас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас*******57,438.70 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч Г. үлдэх 3,500,000 төгрөгийг*******025 оны 02 дугаар сарын*******5-ны өдөр 580,000 төгрөг,*******025 оны 3 дугаар сарын*******5-ны өдөр 580,000 төгрөг,*******025 оны 4 дүгээр сарын*******5-ны өдөр 580,000 төгрөг,*******025 оны 5 дугаар сарын*******5-ны өдөр 580,000 төгрөг,*******025 оны 6 дугаар сарын*******5-ны өдөр 580,000 төгрөг,*******025 оны 7 дугаар сарын*******5-ны өдөр 600,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ви эс ти мирайс ББСБ ХХК нь Г.ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,757,438.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас*******57,438.70 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч Г. үлдэх 3,500,000 төгрөгийг*******025 оны 02 дугаар сарын*******5-ны өдөр 580,000 төгрөг,*******025 оны 3 дугаар сарын*******5-ны өдөр 580,000 төгрөг,*******025 оны 4 дүгээр сарын*******5-ны өдөр 580,000 төгрөг,*******025 оны 5 дугаар сарын*******5-ны өдөр 580,000 төгрөг,*******025 оны 6 дугаар сарын*******5-ны өдөр 580,000 төгрөг,*******025 оны 7 дугаар сарын*******5-ны өдөр 600,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас*******57,438.70 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч Г. үлдэх 3,500,000 төгрөгийг*******025 оны 02 дугаар сарын*******5-ны өдөр 580,000 төгрөг,*******025 оны 3 дугаар сарын*******5-ны өдөр 580,000 төгрөг,*******025 оны 4 дүгээр сарын*******5-ны өдөр 580,000 төгрөг,*******025 оны 5 дугаар сарын*******5-ны өдөр 580,000 төгрөг,*******025 оны 6 дугаар сарын*******5-ны өдөр 580,000 төгрөг,*******025 оны 7 дугаар сарын*******5-ны өдөр 600,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,069.01 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 37,534.505 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 37,534.505 өгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ