Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 304/ШШ2025/00526

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, *** дугаар хороо, С******* гудамж, Т******* Т*******-***, ** давхар, **** тоотод байрлах С******* И******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймаг, Булган сум, ** дүгээр баг, а******* *** айл, ** дугаар гудамж, *** тоотод оршин суух Х******* овогт Бын Лд холбогдох

үндсэн зээл***төгрөг, зээлийн хүү **** төгрөг, нэмэгдүүлсэн хүү **** төгрөг, нийт *** төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С******* И******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Лгээс үндсэн зээл, зээлийн хүү, нийт 893,058.59 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулж С******* И******* ББСБ-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С******* И******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Б.Л /****/ нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, зээлээ бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгч С******* И******* ББСБ ХХК нь нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С******* И******* ББСБ ХХК нь хариуцагч Б.Лд холбогдуулан үндсэн зээл 495,958.38 төгрөг, зээлийн хүү 335,730.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61,369.61 төгрөг, нийт 893,058.59 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С******* И******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А хариуцагч Б.Лг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** төгрөгөөс **** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 12,992 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С******* И******* ББСБ ХХК -д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С******* И******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Лд холбогдох нийт 893,058.59 /найман зуун ерэн гурван мянга та******* найман төгрөг та******* есөн мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч С******* И******* ББСБ ХХК татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,983 төгрөгөөс 12,992 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 12,992 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С******* И******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА