| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00474/И |
| Дугаар | 304/ШШ2025/00530 |
| Огноо | 2025-09-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 304/ШШ2025/00530
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, ***-р хороо, С******* Т*******, *** давхар *** тоотод байрлах О******* К******* ББСБ ХХК-ийн /хувийн хэргийн дугаар: ***, регистрийн дугаар:***/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Булган сум, *** дугаар баг, Ж******* А*******ийн өргөн чөлөө гудамж, ** дугаар байр, *** тоотод оршин суух, А******* овогт Мын Бд холбогдох
Нийт **** төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, Д.Б /цахим/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, хариуцагч М.Б нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О******* К******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М овогтой Бтай *** оны 10 дугаар сарын 24-ний өдөр **** тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. *** оны 08 дугаар сарын 29-ний өдөр **** төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5,5 хувийн хүүтэй *** тоот дансанд зээлдэгч М.Б нь шилжүүлэн авсан. Хариуцагч М.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа ба 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар z**** тоот зээл 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дуусч үндсэн зээлээс 122,000 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 328,000 төгрөг, нийт идэвхитэй ашигласан 279 хоногийн хүү *** төгрөг, түүнээс хүүнд төлсөн *** төгрөгийг хасаж, нийт хүү *** төгрөг. Нийт *** /дөрвөн зуун дөчин нэгэн мянга тавин/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт М.Баас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, Д.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй. Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвдэрлэх боломжтой гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О******* К******* ББСБ ХХК нь хариуцагч М.Бд холбогдуулан нийт 441,050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны өмнө хариуцагч М.Б нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад үндсэн зээл 441,050 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.
Хариуцагч М.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** төгрөгөөс 6,941 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Баас ***1 төгрөгийг, улсын орлогоос 6,941 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О******* К******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч О******* К******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 441,050 /дөрвөн зуун дөчин нэгэн мянга тавь/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Б хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,881 төгрөгөөс 6,941 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Баас 6,941 төгрөгийг, улсын орлогоос 6,941 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О******* К******* ББСБ ХХК -д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч М.Б сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА