| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00801/И |
| Дугаар | 103/ШШ2025/00691 |
| Огноо | 2025-09-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 103/ШШ2025/00691
| 2025 оны 09 сарын 02 өдөр | Дугаар 103/ШШ2025/00691 | Улаанбаатар хот |
2025 09 02 103/ШШ2025/00691
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 5 дугаар хороо, Залуусын гудамжинд байрлах, *******-******* *******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ... дугаар байрны .. тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 602,353.36 төгрөг, нотариатын зардалд 7,500 төгрөг нийт 609,837.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч *******-******* ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* дүүргийн 1 дүгээр хороо, 15 дугаар байрны 9 тоотод оршин суух ******* нь цэвэр ус түгээх, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс 602,337,89 төгрөг, нотариатын зардалд 7,500 төгрөг нийт 609,837,89 төгрөгийг төлөөгүй байх тул гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******-******* *******-иас нэхэмжилж байгаа усны төлбөр 609,837.89 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.*******-******* *******-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овгийн ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 602,353.36 төгрөг, нотариатын зардалд 7,500 төгрөг нийт 609,837.89 төгрөг /зургаан зуун есөн мянга, найман зуун гучин долоон төгрөг, наян есөн мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлөх 18,945 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, хариуцагч *******гаас 9,472 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ