Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2025/00692

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2025/00692

Улаанбаатар хот

 

 

 

 

2025 09 02 103/ШШ2025/00692

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, Хишиг-Уул ХК-ийн зүүн корпуст байрлах, ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 5 дугаар гудамжны 31 тоотод оршин суух, ******* овгийн ******* *******, ******* овгийн ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,166,717 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* ******* ******* салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ******* ******* ******* салбараас ******* овгийн ******* *******, ******* овгийн ******* нар нь 10,720,017,01 төгрөгийн гэрээт цалингийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18.0%-н хүүтэй, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн МN150034................ тоот зээлийн гэрээ байгуулан авсан. Зээлдэгч А.*******, С. нараас үндсэн зээлийн төлбөр, үндсэн зээлийн хүүний төлбөр, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 5,162,717 төгрөг, нотариатын зардал 4,000 төгрөг, нийт 5,166,717 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

Хариуцагч А.*******, С. нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ******* ******* гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа 5,166,717 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овгийн ******* *******, ******* овгийн ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,166,717 /таван сая, нэг зуун жаран зургаан мянга, долоон зуун арван долоо төгрөг/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,617 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 48,808 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч А.*******, С. нараас 48,808 төгрөгийг тус тус гаргуулж ******* ******* ******* салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ