Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2025/00696

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2025/00696

Улаанбаатар хот

 

 

 

 

 

2025 09 03 103/ШШ2025/00696

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, ******* ******* байранд байрлах, ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ...дүгээр хороо, .....н 4 дүгээр гудамжны . тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11,071,593,4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* ******* ******* салбар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Харилцагч ******* ******* нь ******* банктай 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1290097660 дугаартай онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 14,538,000 төгрөгийг жилийн 18.0 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар авсан.

******* ******* зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд хугацаа хэтрүүлэн 11,071,593.4 төгрөгийн төлбөрийн зөрчил үүсээд байна.

 

Иймд банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд: үндсэн зээл 10,541,149,27 төгрөг, зээлийн хүү 516,592.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,351,31 төгрөг, нотариатын зардал 4,500 төгрөг, нийт 11,071,593,4 төгрөгийг хариуцагч Ц.*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй танилцлаа. 11,071,593,4 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Ямар нэг маргах зүйлгүй гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овгийн ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11,071,593,4 /арван нэгэн сая, далан нэгэн мянга, таван зуун ерин гурван төгрөг, дөрвөн мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192,095 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 96,047 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ц.*******ээс 96,047 төгрөгийг тус тус гаргуулж ******* ******* ******* салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ