Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2025/00712

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2025/00712

Улаанбаатар хот

 

 



2025 09 05 103/ШШ2025/00712




МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ....0 оны ..... дугаар сарын ...-ны өдөр...............й аймгийн Сант суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны .... тоотод оршин суух, ******* ******* ******* ******* бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Хүсэлт гаргагч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие тэтгэвэр тогтоолгохоор ажилласан жилийн баримт бичиг бүрдүүлж байгаа бөгөөд цэргийн үүрэгтний үнэмлэхээ гээгдүүлсэн. Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын газраас лавлагаа авахад ******* ******* нэрээр гарсан. Миний бие НАХЯ-ны сайдын 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/537 дугаар тушаалаар 10 дугаар сарын 15-ны өдрөөс цэргийн албанд татагдан Хилийн цэргийн 0164 дүгээр ангид алба хааж, УАБХЕГ-ын даргын 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Б/307 дугаар тушаалаар 10 дугаар сарын 25-ны өдрөөс цэргийн албанаас халагдсан. Миний жинхэнэ овог, нэр Зина *******ой ******* юм. Иймд Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2025.02.06-ны өдрийн 08/521 дугаартай лавлагааны жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох хүсэлтэй байна. Миний бусад бүх баримт бичиг бүгд Зина *******ой байгаа гэжээ.

Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаанууд, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 08/521 дугаартай Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын лавлагаа зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүхээс *******ийн хүсэлтээр *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.

Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх *******ийн шүүхэд хандаж гаргасан бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

1.Хүсэлт гаргагч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргах болсон үндэслэлээ Улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох явцад бичиг баримтын зөрчил илэрсэн гэж тодорхойлжээ. Түүний эрх олгосон бичиг баримт болох төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх дээр түүний эцгийн нэр Зина гэж бичигдсэн, 2025.02.06-ны өдрийн 08/521 дугаартай Тусгай архивын лавлагаанд овгийг Зинамидэрээр овоглож бичигдсэнээс бичиг баримт хууль ёсны эсэх, эзэмшигч нь мөн эсэхэд эргэлзээ төрүүлсэн байна.

2.******* нь 1970 онд төрсөн, цэргийн алба хаасан хугацааны лавлагааг Зинамидэр гэж овоглосон, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэх, бусад бичиг баримтууд дээр эцгийн нэр Зина гэж бичигдсэн, Зина, Зинамидэр нар нь нэг хүн мөн болох нь гэрч *******ын шүүхэд өгсөн ******* нь манай төрсөн ах юм. Аавыг Зина гэдэг, ээжийг Дарьзав гэдэг. Би дээрээ 5 ах, 1 эгчтэй, доороо 2 эмэгтэй дүүтэй. ******* Өвөрхангай аймгийн Сант суманд 1970 онд төрсөн, 1988 онд Улаанбаатар хотын 0164 дүгээр ангид 2 жилийн хугацаатай цэргийн алба хаасан гэсэн мэдүүлэг, гэрч *******ийн шүүхэд өгсөн ******* нь миний төрсөн ах юм. Аав,ээж 2 гэр бүл болоод дундаасаа 3 эмэгтэй, 6 эрэгтэй нийт 9 хүүхэд төрсөн. ******* ах манай 4 дэх ах юм. Тэрээр 1970 онд төрсөн. Манай 3 том ах ээжээр овоглодог. Бусад 6 хүүхдүүд ааваар овоглодог. Аав ээж 2 маань гэрлэлтээ албан ёсоор 1969 онд батлуулсан юм байна лээ. ******* ах 1988 онд Улаанбаатар хотод 2 жилийн хугацаатай цэргийн алба хаасан. Манай аавыг Зина Зинамядар гэж хоёр янзаар л дууддаг байсан, зарим хүүхдүүд нь Зинамядар овгоороо явж байгаа. Анхнаасаа төрсний бүртгэлд яаж бүртгэгдсэн тэрүүгээрээ явдаг. ******* ах Зина гэсэн овгоор бүртгэгдсэн байсан гэсэн мэдүүлэг, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаануудад ******* ******* эх Санжаазавын Дарьзав, эцгийг Эмээлийн Зина гэж бичигдсэн, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025.04.03-ны өдрийн 103/ШШ2025/00272 дугаартай шийдвэрээр улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгосон байх ба шийдвэр ******* ******* нэрээр гарсан зэрэг баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 5-9, 19-24, дүгээр тал/

3.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсэж байгаа, түүний 1988-1990 онуудад цэргийн алба хаасан лавлагаан дээр овог нь Зинамидэр гэж зөрүүтэй бичигдсэнээс цэргийн алба хаасан хугацаагаа тогтоолгох боломжгүй болсон, тухайн үйл баримтыг шүүхээс өөр журмаар тогтоох боломжгүй болсон байна. /хх-ийн 10 дугаар тал/

4.Дээрх үйл баримтууд болон нотлох баримтуудыг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 08/521 дугаартай Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын лавлагаан дээр бичигдсэн Зинамидэр *******ой ******* нь Зина *******ой ******* мөн болохыг тогтоон шийдвэрлэв.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 08/521 дугаартай Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын лавлагаан дээр бичигдсэн Зинамидэр *******ой ******* нь Зина *******ой ******* мөн болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ