Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2025/00713

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2025/00713

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

2025 09 05 103/ШШ2025/00713

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн 3 дугаар хороонд байрлах, Багануур дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын хүсэлттэй,

Гуравдагч этгээд: ...2 оны 0.... дугаар сарын ...0-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ам бүл 5, 4 охины хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод түр оршин суух, ******* ******* ******* ******* архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Багануур дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтуяа

Гуравдагч этгээд*******

Гуравдагч этгээдийн дүү *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Багануур дүүргийн 3 дугаар хорооны Засаг дарга нь ******* ******* ******* ******* архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Иргэн******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, насанд хүрээгүй хүүхдүүдийг 2021 оноос хойш үл хайхрах болон сэтгэл санааны хүчирхийлэл, эдийн засгийн хүчирхийлэлд өртүүлдэг. 2021 оноос хойш архи ууж байна. Өвлийн улиралд 4 настай хүүхдээ дагуулаад архи уудаг. 2024-2025 оны хичээлийн жилд 139 дүгээр цэцэрлэгт хамрагддаг байсан. Хамрагдаж байх хугацаанд ******* анги удирдсан багштай ярилцахад оройны 19 цаг өнгөртөл цэцэрлэгээс авдаггүй гэдэг. Ярих тоолонд согтуу эсвэл утсаа авдаггүй. Байнга эгч нар нь ирж авдаг. 4 настай М.Маргад-Эрдэнэ нь одоогоор гэрт хүмүүжиж байгаа. Маралгоо нь 9 дүгээр ангид суралцаж байна. Хичээлдээ очдог боловч үр дүн байхгүй. Ээжийн зүгээс хүчирхийлэлд өртүүлдэг,******* нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, архины хамааралтай болох нь Цагдаагийн ХУР системээр дуудлага мэдээлэл, зөрчилд бүртгэгдсэн. Эрүүл мэндийн байгууллагаас архинд донтох эмгэгтэй, архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэгтэй гэдэг нь баримтаар нотлогдож байна.

Хүүхдийн эрүүл, аюулгүй байдалд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэн ******* ******* архины эмчилгээнд хамруулж, архины эмчилгээнд хамрагдаж байх хугацаанд насанд хүрээгүй 2 хүүхдийн асран хамгаалах, харгалзан дэмжигчээр ******* Мөнхтуяаг түр тогтоож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд******* шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Найдандорж *******ой Мөнхзул миний бие 2024 оноос хойш архи ууж байгаа нь үнэн. Би ажил хийдэг байсан. 4 сарын өмнөөс ажлаасаа гарсан. Би ах дүү нартайгаа ярилцаад өөрөө сайн дурын эмчилгээ хийлгэхээр тохирсон. Архины албадан эмчилгээнд явмааргүй байна. Би хүүхдүүдийнхээ дэргэд архи уугаад яахав гээд гадуур гарч архи уудаг. Энэ үед хүүхдээ орхиж явдаг нь үнэн гэв.

Гуравдагч этгээд*******ын төрсөн дүү ******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:******* нь миний төрсөн эгч. Архины хамааралтай болоод байгааг хажуунаас нь хараад явсан болохоос эгчтэйгээ ярилцаж үзээгүй нь бидний буруу болжээ. Бид нар ярилцаад өөрсдөө зардлаа гаргаад эгчийгээ эмчлүүлье гэж тохирсон. Эгчийгээ архины албадан эмчилгээнд явуулмааргүй байна. Эгчийг эмчилгээнд хамрагдах явцад би өөрөө 2 хүүхдийг нь гэртээ байлгаад харж байна. Заавал асран хамгаалагч харгалзан дэмжигч тогтоох шаардлагагүй гэж үзэж байна. Эгч одоо 2 хүүхэдтэйгээ манайд байгаа. Шүүх бидний хүсэлтийг хүлээн аваачээ гэж хүсэх байна гэв.

Хүсэлт гаргагч Багануур дүүргийн 3 дугаар хорооны Засаг дарга нь шүүхэд: Багануур дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон тухай албан тоот,*******ын биеийн эрүүл мэндийн үзлэгийн шинжилгээний хариунууд, Согтуурах, мансуурах, донтой эсэхийг тогтоосон эмнэлгийн комиссын дүгнэлт, Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдын үнэлгээ, Багануур дүүргийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэр,*******ын амбулатиор эмчлүүлэгсдийн карт, Багануур дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн албан тоот, 139 дүгээр цэцэрлэгийн багш Тунгалагтай хийсэн ярилцлагын тэмдэглэл, Оюуны Эрин сургуулийн багш М.Ариунчимэгтэй хийсэн ярилцлагын тэмдэглэл, Багануур дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил,хамгааллын хэлтэсийн илтгэх хуудсууд, гэрэл зургууд, Цагдаагийн ХУР системээр дуудлага мэдээлэл, зөрчил бүртгэгдсэн талаарх лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, Багануур дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Багануур дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын Н.******* архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж хуульчилжээ.

******* нь архи уун согтуурч архинд донтох өвчтэй болсон, 2023 оноос хойш архи согтууруулах ундааг хэрэглэж байгаа, 3 хүүхэдтэй, бага насны хүүхдүүдийн дэргэд болон гудамж тадбайд архидан согтуурдаг, бага насны хүүхдээ удаа дараа асран хамгаалах, харгалзан дэмжих хүнгүй орхин явж хүүхдүүдээ үл хайхрах хүчирхийлэлд өртүүлж байгаа болох нь Н.******* архинд донтох өвчтэй болохыг тогтоосон эмч нарын дүгнэлт, Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдын үнэлгээ, Багануур дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн албан тоот, 139 дүгээр цэцэрлэгийн багш Тунгалаг, Оюуны Эрин сургуулийн багш М.Ариунчимэг нартай хийсэн ярилцлагын тэмдэглэл, Багануур дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн илтгэх хуудсууд, гэрэл зургууд, Цагдаагийн ХУР системээр дуудлага мэдээлэл, зөрчил бүртгэгдсэн талаарх лавлагаа, Багануур дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байгаа боловч зөрчил гаргагч нь сайн дураараа эмчилгээнд хамрагдах хүсэлтэй байгаа, түүний төрсөн дүү ******* ******* нь миний төрсөн эгч. Архины хамааралтай болоод байгааг хажуунаас нь хараад явсан болохоос эгчтэйгээ ярилцаж үзээгүй нь бидний буруу болжээ. Бид нар ярилцаад өөрсдөө зардлаа гаргаад эгчийгээ эмчлүүлье гэж тохирсон. Эгчийгээ архины албадан эмчилгээнд явуулмааргүй байна. Эгчийг эмчилгээнд хамрагдах явцад би өөрөө 2 хүүхдийг нь гэртээ байлгаад харж байна. Заавал асран хамгаалагч харгалзан дэмжигч тогтоох шаардлагагүй гэж үзэж байна гэсэн тайлбарыг шүүхэд өгсөн зэргийг харгалзан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг журамлан ******* ******* ******* ******* архины албадан эмчилгээнд хамруулах тухай Багануур дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хүсэлт гаргагч Багануур дүүргийн 3 дугаар хорооны Засаг дарга нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3.Багануур дүүргийн 3 дугаар хорооны Засаг дарга нь тухайн асуудлаар дахин шүүхэд хандан хүсэлт гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ