| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00807/И |
| Дугаар | 103/ШШ2025/00717 |
| Огноо | 2025-09-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 103/ШШ2025/00717
| 2025 оны 09 сарын 08 өдөр | Дугаар 103/ШШ2025/00717 | Улаанбаатар хот |
2025 09 08 103/ШШ2025/00717
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, ******* ******* байранд байрлах, ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 4 дүгээр хороо, Хөдөө хэсэгт оршин суух, ******* ******* ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12,890,158.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* ******* ******* салбар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Харилцагч ******* нь ******* банктай 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1290096688 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 19,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар авсан.
******* ******* зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд хугацаа хэтрүүлэн 12,890,158,78 төгрөгийн төлбөрийн зөрчил үүсээд байна.
Иймд банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд: үндсэн зээл 12,629,093,36 төгрөг, зээлийн хүү 244,915,72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,649,70 төгрөг, нотариатын зардал 14,500 төгрөг, нийт 12,890158,78 төгрөгийг хариуцагч Ж.аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй танилцлаа. 12,890158,78 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Ямар нэг маргах зүйлгүй гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12,890,158.78 төгрөг /арван хоёр сая, найман зуун ерин мянга, нэг зуун тавин найман төгрөг, далан найман мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221,192 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 110,596 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ж.аас 110,596 төгрөгийг тус тус гаргуулж ******* ******* ******* салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ